“Ах, дүү” чуулган хөрөнгө оруулалт татаж чадах уу?

8-р сарын 28, 2018 11:59 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 13
6678cf_1_x974

Д.ОЮУНЧИМЭГ

 Уул уурхайн салбарын хоёр томоохон уулзалт ирэх сарын эхээр болно. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өсч буй сэргэлтийг монголчуудовжин”-оор ашиглах нь эдийн засагт ихээхэн түлхэц болно хэмээн судлаач, эдийн засагчид онцолж буй. Тэгвэл энэ удаагийнДисковери Монголиа-2018” болон “Coal Mongolia 2018” уулзалтаар чухам юуг онцолж, ямар үр дүн гарах бол гэсэн хүлээлт салбарынханд үүсчээ.

 ДИСКОВЕРИ МОНГОЛИА-2018”

Тус уулзалтаар уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулж салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ санхүүжилт хэрхэн босгох, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хэрхэн хангах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 2016 оны дөрөвдүгээр улирлаас уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн. Нүүрс, зэсийн үнийн өсөлттэй зэрэгцэн түүхий эдийн тэсрэлтийг хүлээсэн хөрөнгө оруулагчид бодит олборлолтыг сонирхож байгаа цаг үе давхцаж буй тул төрөөс ямар бодлого чиглэл баримтлах, дунд, урт хугацаандаа хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцлийг бүрдүүлж байгаа талаарх мэдээллийг хүргэх учиртай. Түүнчлэн энэ жилийнДисковери Монголиа”-гМонголын бизнесийн зөвлөлхамтран зохион байгуулснаар зөвхөн уул уурхайн салбар тойрсон асуудлаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг эгнээндээ нэгтгэх боломжийг эрэлхийлж буй хэмээн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд онцолсон юм. Бизнесийн зөвлөлийн хувьдБизнес саммитчуулга уулзалтыг зохион байгуулдаг туршлагатай бөгөөд энэ жилээсДисковери Монголиа”-г хамтран зохион байгуулж буй. Төр, хувийн хэвшлийн  түншлэлийг хэрэгжүүлэхэд бизнесийн салбарынханд түшиг болж ирсэн тус зөвлөлийнхөнтэй уул уурхайн салбарынхан хамтарснаар чуулганаас гарсан шийдвэр, шийдэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж болон дүрэм журамд тусгах ажлыг илүү далайцтай хийх боломж бүрдэнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Мөн энэ удаагийн чуулганаар хайгуулын салбарт хэрхэн ажиллах зураглалын талаар ярилцахын сацуу 2-3 сонирхолтой илтгэл тавихаар төлөвлөж байгаа аж. Түүнээс гадна салбарын яамны зүгээс геологийн салбарт ямар ажил хийхээр төлөвлөж буй талаараа мэдээлэл өгнө хэмээн зохион байгуулагчид хэллээ.

 “Coal Mongolia-2018”

Технологийн дэвшилд хамтдаауриаг дэвшлүүлсэн найм дахь удаагийн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалтын үеэр хоёр дахь жилдээ Монгол, Хятадын нүүрсний салбарын бизнес форум болно. Тус арга хэмжээнд БНХАУын Үндэсний нүүрс ассоциаци оролцох төдийгүй нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв байдлын талаар хөндлөнгийн бие даасан шинжээч нар өөрсдийн судалгааны үр дүн, дүгнэлтээ танилцуулах юм байна.

Нүүрсний боловс­руулалтын технологи ба агаарын бохирдолсэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Засгийн газраас нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг ирэх оноос хориглох шийдвэр гаргасан. Тэгэхээр нийслэлийн дийлэнх хэсгийг эзэлж буй гэр хорооллынхонд тү­лэх түлээний асуудлыг шийдвэрлэх нь Нийслэлийн Захирагчийн албаныханд тулгамдсан асуудал юм. Тиймээс түүхий нүүрсийг ор­лох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар хэлэлцэх нь цаг үеэ олсон чухал асуудал гэдгийг зохион байгуулагчид он­цоллоо. Мэдээж нүүрсний экспортын гарц, боломж, худалдаа, тээвэрлэлт, дэд бүтэц, зах зээл гээд өмнөх жилүүдэд хөндөж байсан асуудлыг орхигдуулахгүй дахин ярих болно гэдгээГложекскомпанийн захирал Л.Наранбаатар хэлэв. Учир нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал тулгамдаж буйг өнгөрсөн чуулганаар хэлэлцэж байсан. Энэ тухай долоон жилийн өмнө ч ярьж байв. Гэхдээ гарц олсон гэдгээ нүүрсний салбарынхан хэлж байгаа юм. Харин түүнийг хэрэгжүүлэх шийдэлд хүрч чадахгүй байгаа нь үүнийг байнга ярихаас аргагүйд хүргэж буй бололтой.

Ямартай ч нэг салбарын хоёр том хурал давхцах нь. Хэдийгээр уул уурхайн салбарт хамаарч байгаа ч нэг нь том зургаар нь хардаг. Нөгөөх нь зөвхөн нүүрсний салбарыг онцолдог гэдгийг мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчид тайлбарлаж байна. Эцсийн дүндээ Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх нь чухал билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *