“Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулна

5-р сарын 31, 2018 11:07 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 27
33901210_1865807426782974_5971249665344012288_n

Т.САЙХАН

 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “2019 оны  нэгдүгээр сарын 1-нээс “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах, Агаар, орчны бохирдлыг бууруулах агентлаг байгуулан ажиллахаар төлөвлөж байгаагаа хэллээ.  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах захиргааны хэм, хэмжээний олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд Агаарын чанарын хяналтын хэлтсийг 13 байцаагчийн орон тоотойгоор байгуулан ажиллаж эхэлжээ.  Энэ мэдээллийн дараа Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм. Уг тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжэээний тухай” УИХ-ын тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, хөрөнгийн эх үүсвэр, хүрэх үр дүнг заасан нэгдсэн төлөвлөгөөг нэн даруй баталж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгав. Мөн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож нэн даруй хэрэгжүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *