Адууны ясан кальци гранпри хүртлээ

8-р сарын 31, 2015 9:38 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 168
8-31-3a1

IMG_1570Г.ГАНЧИМЭГ

Чингисийн талбай өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд хөлтэй өнжлөө. Гурван өдөр үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид шилдэг бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан юм. Өмнөговь аймгийнхан ингэний хоормог, ингэний сүүний дарс, буцалгаа, Говь-Алтайнхан халтар арвай, Булганы Сайхан сумынхан алдарт айргаараа гээд нутаг нутгийнхан идээ ундаагаа дээжлэн тавьж амталгаа хийлгэв. Үүнээс гадна “Говь”, “Best shoes” зэрэг үйлдвэрийнхэн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийхээ шинэ загвараас танилцуулж, “Говьхангай мебель”-ийнхэн өнгө, загварын өргөн сонголттой төрөл бүрийн тавилгыг санал болгож, Хэнтий аймгийнхан сийлбэртэй гэр, модон эдлэлээрээ гээд л хэн юу чаддаг вэ, тэр бүхнээ дэлгэж үзүүллээ. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгч болгоны амнаас брэнд буюу нэрийн бүтээгдэхүүн гэх үг унаж, “моодонд орсон”. Тэгвэл Аж Үйлдвэрийн сайдын санаачлагаар Монголд анх удаа  “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах үзэсгэлэн худалдааг албан ёсоор зохион байгуулсан нь энэ.

Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг хангах зууртаа үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сонирхох иргэдийн хөл тасарсангүй. Зарим нь газар дээрээс шууд худалдан авалт хийж байгаа харагдсан. Харин үүн дээр ажигласнаа “эвэр хошуу”-лахад манай үйлдвэрлэгчид зөвхөн захиалгадаа дулдуйдан эцсийн бүтээгдэхүүнээ дэндүү цөөн тоотой гаргадаг аж. Тухайлбал, яг өдийд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн гутал, хувцас ид худалдаж авдаг “сезон” нь. Гэтэл өнгө, загварын сонголт цөөтэйгээс гадна зарим үйлдвэрийн бүтээгдэхүүний оёдол муу, утас нь илүү гарч унжжээ. Энэ талаар ил цагаан саналаа хэлэхэд дуртайяа хүлээн авч байв. Үзэсгэлэн болох гээд захиалгаас гадна яаруу сандруу хийсэн бүтээгдэхүүнүүддээ цэвэрлэгээ гүйцэт хийж амжаагүй гэнэ. “Наанаасаа шилээд ав. Үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүнийг үлдээчих. Утсаа үлдээвэл үзэсгэлэн худалдааны дараа сонирхсон загвараар чинь цэвэрхэн оёод өгье” гэж байв. Дорноговь аймгийнхан  “Онги” хэмээх гаатай чихэртэй иржээ. Эхний өдөр л кг-ийг нь 4000 төгрөгөөр үнэлсэн чихэр дуусав. Амт чанарын хувьд хойд хөршөөс импортолдог “Мятная”-гаас дутахааргүй юм. “Мандалговь хүнс” компанийн менежер бүсгүйгээс хэдэн кг чихэртэй ирснийг асуутал “20 кг чихэртэй ирсэн” гэж байна. “Ийм арга хэмжээнд ямар бага чихэр авчраа вэ. Ахиухан авчирвал та нарт ашигтай шүү дээ” хэмээн “барьцаа ахиулж” орхив. Бүсгүй ч илүү дутуу аашилсангүй “Харин тийм ээ. Манай үйлдвэрийн хүчин чадал л тийм юм. Хүн ам багатай болохоор тэр болгон их хэмжээгээр чихэр үйлдвэрлэх боломжгүй. Үйлдвэрлэлээ гэхэд гүйхгүй шүү дээ” гэж учирлав. Эндээс түрийчийнхээ асуултын хариуг бараг олов. Манай улс цөөн хүн амтай, тэгээд жижигхэн зах зээлтэй болохоор жижиг, дунд үйлдвэрлэгчид томорч чаддаггүй. Түүхий эд нь өндөр үнэтэй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт удаан, цөөн тоотой үйлдвэрлэдэг, заримыг  нь гар аргаар хийдэг учраас үнэ буулгах боломжгүй гээд лангууны ард асуудал бий. Гэхдээ тэд өөрсдийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг ажлын байртай байлгаж байгаа. Санхүүгийн хямралын үед энэ нь эдийн засагт том дэм болж буй юм.

Үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцжээ. Тэднээс “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр “Монхимо” компанийн адууны ясан кальци өргөмжлөгдөж,  Гранпри хүртлээ. Мөн Төв аймгийн “Мон эгг” компанийн “Баян” өндөг, Говь-Алтай аймгийн “Газрын өгөөж” хоршооны халтар арвай, Өмнөговь аймгийн “Ингэн тагш” компанийн сүүн бүтээгдэхүүн, Ховд аймгийн “Үр жимс” хоршооны чацаргана, Дорноговь аймгийн “Мандалговь хүнс” компанийн олон үрт талх, Булган аймгийн “Туурайн нижигнээн” компанийн Сайханы айраг, Дорнодын гурил гээд 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүн тодорсон юм. Адууны ясан кальцийг Өмнөд Солонгост экспортолж байгаа. Говь-Алтайн халтар арвай өмнө нь ямар ч үзэсгэлэн худалдаанд оролцоогүй байсан гээд бүтээгдэхүүн бүрийн ард түүх, асар их хөдөлмөр бий.

Цаг агаар ч налгар сайхан байсан нь борлуулалтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Үйлдвэрлэгчид 83 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Нөгөөтэйгүүр, үйлдвэрийн үнээр шинэ, чанартай бараа, бүтээгдэхүүн авах нь хэрэглэгчдэд таатай. Тиймээс энэхүү үзэсгэлэн худалдааг нийслэлийн зургаан дүүрэгт ирэх сарын 10-ыг хүртэл үргэлжлүүлэн гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 20 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Kamagra Jelly 100mg Toulouse online pharmacy Propecia Pdf

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Keflex Used For Pierced Ear Infection viagra online pharmacy Lortab

HaroQuicle
2017 оны 9-р сарын 29

Viagra Original 100mg online pharmacy Cialis Generico Receta Zithromax Children Dose

HaroQuicle
2017 оны 10-р сарын 3

Leitra Luts Universal Drugstore Canada viagra online prescription 50 Gel Oral Kamagra Paypal Cialis 20 Mg Come Funziona Amoxicillin 500 Tv

HaroQuicle
2017 оны 10-р сарын 4

Order Clomid From India Online Propecia Medimecum cialis Cialis Sin Receta Espana

HaroQuicle
2017 оны 10-р сарын 6

Doxycycline Online India Voyage Levitra Viagra Sold In The United States viagra Hong Kong Viagra Amoxicillin Sun Exposure

HaroQuicle
2017 оны 10-р сарын 9

Amoxicillin For Infected Porcipine Quills Amoxicilline Clavulanate Potassium Tablets Levitra Anwendung Wirkung best price for generic levitra Canadianhealthcaemall

HaroQuicle
2017 оны 10-р сарын 11

Discount Finasteride Acne Cialis Clinique cialis buy online Interigo Keflex

HaroQuicle
2017 оны 10-р сарын 12

Kamagra Oral Jelly Miglior Prezzo Cialis 10mg Boite De 4 Prix bayer generic generic levitra 100mg Clonidine Buy Without Prescription

HaroQuicle
2017 оны 10-р сарын 14

Viagra Hard Tumblr Buying Discount Stendra Best Online Penicillin viagra online pharmacy Amoxicillin Allopurino Priligy 60 Mg Tablets

HaroQuicle
2017 оны 10-р сарын 17

Buy Cialis Online Usa Oklahoma New Healthy Man Viagra levitra 10mg Is Alli Back In Stock

HaroQuicle
2017 оны 10-р сарын 23

Strep Throat Amoxil viagra Cialis For Sale Usa Ios Amoxicillin Available In A Patch

HaroQuicle
2017 оны 10-р сарын 28

Direct Elocon Medicine No Prior Script Getvigraincanada Propecia Cost Online viagra Using Less Than 1 Mg Propecia Kamagra Super Generic Keflex Pills

HaroQuicle
2017 оны 10-р сарын 29

Legitimate Online Pharmacies India Propecia Zona Occipitale viagra Amoxicillin Powder For Oral Suspension Buy Clomid Express Shipping

HaroQuicle
2017 оны 11-р сарын 3

Cialis Farmaco Equivalente Order Levitra Online Cheap Cephalexin Uses Side Effects drug levitra china sale Viagra Preise In Deutschland

HaroQuicle
2017 оны 11-р сарын 17

Rhinocort Recherches Associees A Levitra Comprar Viagra Original En 24 Horas vardenafil online pharmacy Will Amoxicillin Hurt Pets Prix Du Viagra Pfizer Propecia Merck 1 Mg

HaroQuicle
2017 оны 11-р сарын 17

Viagra Principio Attivo viagra Sumenta

HaroQuicle
2017 оны 11-р сарын 30

Temporary Side Effects Of Propecia Dutasteride Enlarged Prostate With Next Day Delivery Propecia Efectos Finasteride viagra Zithromax Boots

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Propecia Canada Healthy Man Radio Commercial Aurochem Sildenafil Citrate 100mg cialis price Propecia Generic Version Is There A Generic Equivqlent For Zetia Comprar Cialis Sin Receta

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Vardenafil Levitra Prix De Cialis Au Maroc п»їcialis Femme Tadalis Sx Soft Desir Augmente Green Kamagra Oral Jelly

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *