Абхазид парламентын сонгууль болов 

3-р сарын 14, 2017 11:17 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 20
3-14-5

М.ХҮСЛЭН

Гүржийн бүрэлдэхүүнд байдаг салан тусгаарлагч Абхазид энэ сарын 12-нд парламентын сонгууль болжээ. Энэ удаагийн парламентын сонгуульд нийт сонгогчдын 50-иас илүү хувь оролцсон байна. Абхазийн Сонгуулийн хорооны даргын мэдээлснээр сонгогчдын ирц 2012 онд болсон сонгуулиас таван хувиар илүү байсан гэнэ. Тус бүс нутагт сонгогчдын 25 хувь нь оролцсон тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцдог аж.

Абхазийн парламентын сонгуульд Ард түмний ассамблейд суух 35 депутатын суудлын төлөө дөрвөн намаас 137 хүн нэр дэвшжээ. Нэр дэвшигчид сонгогчдын 50-иас илүү хувийн санал авч чадахгүй бол хоёр долоо хоногийн дараа сонгуулийн хоёрдугаар шат явагдана.

Тусгаар тогтнолыг нь ганцхан ОХУ хүлээн зөвшөөрсөн Абхази улс Ерөнхийлөгчийн засаглалтай. Парламент нь хууль баталж, бүс нутгийн төсөв болон Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн прокурор, үндэсний банкны тэргүүнийг батламжилдаг. 250 мянган хүн амтай эдийн засгийн хямралтай байгаа бөгөөд, үүний улмаас дэд бүтцийн хөгжил нь муудсан. Түүнчлэн тус бүс нутагт ажилгүйдлийн төвшин маш өндөр, гэмт хэргийн гаралт ихтэй аж. Абхазийн эдийн засаг Орос руу бараа бүтээгдэхүүн экспортлох, тэндээс ирэх жуулчдаас шууд хамааралтай.

ОХУ Гүржийн бүрэлдэхүүнд багтдаг Абхази болон Өмнөд Осетины бүс нутгийн тусгаар тогтнолыг 2008 онд болсон мөргөлдөөний дараа хүлээн зөвшөөрсөн. Тус бүс нутагт Оросын олон мянган цэрэг байрладаг. АНУ болон өрнөдийн орнууд Абхази, Өмнө Осетийг Гүржийн салшгүй нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд тэнд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй байна.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *