Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /05.08/ хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Н.Маргад-Эрдэнийг томилжээ. Уг албан тушаалд  өнгөрсөн онд сонгон шалгаруулалт зарласан байсан юм.  Түүнийг томилох бүрэн боломжтойг ТАЗ болон АТГ-аас мэдэгджээ. 

М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.

Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд дэвших, ажиллах хуулийн зохицуулалтыг хийсэн. Төрийн албанд 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг.  Үүний 10 хувь төрийн захиргааны албанд байдаг юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn