Б.Нямсүрэн

Монгол Улсын Соёл урлагийн ууган байгууллага "Жанжин клуб" байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд "Баянзүрх дүүргийн Соёлын ордон"-оос санаачлан зохион байгуулсан "ЖАНЖИН ЦОМ-2024" яруу найргийн анхдугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. Урлаг соёлын ууган голомт, олон алдартныг төрүүлэн гаргасан "Жанжин клуб" түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан олон ажил хийхээр төлөвлөсний эхлэл нь яруу найргийн наадам ажээ.

 Тус наадамд нийт 100 яруу найрагч шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 яруу найрагч шүлгээ дуудлаа. Дөрвөн үе шаттай явагдсан тус наадамд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэлж Жанжин цомын эзэн болов. Харин хоёрдугаар байрыг “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй шалгарлаа.  Тусгай байрт залуу яруу найрагч М.Дэвээжаргал, Өвөрхангай аймгаас оролцсон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Өсөхэрдэнэ нар шалгарсан юм.

Мөн тус яруу найргийн наадамд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, Ардын жүжигчин Гомбын Равдан, Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Баатарын Отгонбат тэргүүтэй соёл урлагийн олон алдартнууд хүрэлцэн ирсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn