Ч.ГАН

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “Алтан өргөө” кино наадам маргааш эхлэх ажээ. Энэ жилийн наадмыг “Монголын кино институт”, “Lotus Pictures” хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Наадмын уралдаант хэсэгт нийт 60 орны 422 кино хүлээн авснаас 14 кино нь олон улсын уралдаант хэсэгт, 10 нь монгол киноны уралдаант хэсэгт шалгарчээ. Үүнээс гадна энэ жил Монголын кино институт төрийн бус байгууллагын тэргүүн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайн бүтээлүүдийг “Тэнгис”, “CinemaNext” кино театруудад толилуулахаар бэлдсэн байна. 

Эх сурвалж: www.zms.mn