Ч.ТУЛГА

“MAMAMOO” хамтлагийн гишүүн Solar нь “But l” дууныхаа зураг авалтыг Монголд хийсэн. Өнгөрсөн долоо хоногт цацагдаж эхэлсэн энэ дуу хөгжмийн чаартуудыг тэргүүлж эхэлжээ. Эхний долоо хоногтоо 3.2 сая хандалт авч, хит дуугаар шалгарсан тус бүтээлд алтан нар, шаргал элс, онгон зэлүүд байгаль зэргийг харуулсан байна. Дуучин Solar энэхүү клипээрээ өөрийнхөө өөр талуудыг харуулахыг зорьсон гэнэ. Тиймээс ч фэнүүд нь өмнөх уран бүтээлүүдээс нь тэс өөр болсон байна гэж дуучинд урам өгсөн тухай цахим хаягтаа нийтэлсэн байна.  "But I" дууны хувьд экс амрагаасаа авсан сэтгэлийн шархаа эдгээн амьдралаа шинээр эхэлж буй бүсгүйн тухай өгүүлдэг аж.

Эх сурвалж: www.zms.mn