Н.ЖАРГАЛМАА

 

Азийн хөгжлийн банкны ээлжит чуулган өнгөрсөн бямба гарагт Гүржийн нийслэл Тбилиси хотноо албан ёсоор эхэллээ.

Азийн хөгжлийн банк Ази-Номхон далайн бүсийн орнуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд зээл, тусламж үзүүлэх замаар бүс нутгийн дэд бүтэц, хөгжлийн санхүүжүүлж дэмжлэг үзүүлдэг. Энэхүү чуулга уулзалтаар ерөнхийлөгч Асакава Масацугу дэлхийн хамгийн ядуу буурай, эмзэг бүлгийн хүн ам, арлын орнуудын иргэд, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн цочрол, мөргөлдөөн зэрэг цаг үеийн асуудлууд санаа зовж буйгаа онцлон хэллээ. Мөн тэрээр “Хөгжлийн үр шимийг бүх хүн хүртэх ёстой” гэсэн байна.

Мөн цаашлаад Азийн хөгжлийн банк арлын орнууд болон дээр дурдсан нөхцөлд байдал бүхий орнуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой бас чуулга уулзалтаар энэ талаар анхааран хэлэлцэх ажээ. Япон улсын сангийн сайд Сүзүки Шуничи дээрх санхүүжилтийг хүртээмжтэй болгох үүднээс Азийн хөгжлийн банканд дэмжлэг үзүүлж, өөрсдийн оруулдаг хувийг нэмэхээр төлөвлөж байгаа гэлээ. Түүнчлэн Япон улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд голлон анхаарч байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 91 (7335)