Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэлийн хүрээлэнгээс "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай эргэцүүлье" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэвлэлийн эрх чөлөө хангагдсан, сэтгүүл зүй эрүүл, хүчтэй байх үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй байна. Харин эдгээр нөхцөл үгүй бол хэрхэх талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага, иргэний нийгмийн идэвхтэнүүд, судлаачид санал солилцсон юм. Энэ хэлэлцүүлэг нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Азийн сан, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй "Хамтын эрэн сурвалжилга" үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Мөн энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгээс зургаа дахь удаагаа зохион байгуулж буй "Цахиур" эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагналтнуудыг тодруулсан юм.

"Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бэрхшээл ба боломж" хэлэлцүүлгийн модератороор Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Т.Есөн-Эрдэнэ, панелистаар "Зууны мэдээ" сонины Ерөнхий эрхлэгч, доктор /Ph.D/ Д.Отгонбаяр, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/ С.Амартүвшин, "Eguur.mn" сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам нар байлаа.

 

Зургаа дахь удаагийн "Цахиур" эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн Гранпри шагналыг "Eguur.mn" сайтын сэтгүүлч н.Чанцалдулам хүртсэн юм.

Зургаа дахь удаагийн "Цахиур" эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн дэд байрыг "Монголын дата клуб"-ын багийнхан хүртлээ.

Эх сурвалж www.zms.mn