Л.Номингэрэл

Дэлхийд алдартай  "World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024” олон улсын бүжгийн тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний сонгодог урлагийн төрөл нь гурван насны ангиллаар явагдах юм. Өнөөдөр Соёлын төв өргөөнд сонгодог урлаг, балетын төрлийн бага насны ангилалд өрсөлдөж буй оролцогчдын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү уралдааныг  "World Ballet Grand Prix Mongolia" тэмцээний ерөнхийлөгч У.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Ардын жүжигчин ноён Вячеслав Гордеев, "World Ballet and Dance Grand Prix" тэмцээний үүсгэн байгуулагч Пак Жэ Кеун, МУАЖ О.Ганбаатар, балетчин МУСТА С.Ганбат нар шүүн явууллаа. Олон улсын бүжгийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ болон Филиппин улсын бүжигчид оролцож байгаа бөгөөд шилдэг бүжигчдийн "Гала" тоглолт энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана. 

 

 

 

 

 

Эх сурвалж: www.zms.mn