Б.Нямсүрэн

Узбекистан улсын Ташкент хотноо энэ оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн болов. Тус тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд ихэр тамирчин Б.Мөнхжин, Б.Анужин хоёр амжилттай оролцлоо. Тэд 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, хүрэл медаль, рапид төрөлд  алт, хүрэл медаль авсан байна. Б.Мөнхжин даамын спортын их мастер цол хүртэв. Харин  Б.Анужин ОУХМ цолтой болжээ.  

Эх сурвалж: www.zms.mn