Б.ТУУЛ 

Соёл, урлагийн газраас хүүхдийн дууны урын санг баяжуулах, хүүхдийн дуугаар дамжуулж багаас нь хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлдэг эх оронч иргэн болгон төлөвшүүлэх, авьяас чадварыг нь илрүүлж, хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах цахим уралдаан”-ыг зарласан. Уралдааныг цэцэрлэгийн бага нас буюу 2-3 нас, цэцэрлэгийн дунд, ахлах нас буюу 4-5 нас, сургуулийн бага, дунд анги буюу 6-12 насныханд зориулсан ангиллаар зохион байгуулсан юм. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт оны өмнө зохион байгуулагдаж, хоёрдугаар шатны шалгаруулалтад 23 бүтээлийг шалгаруулсан. Цахим уралдаанд 80 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд  уран бүтээлчдэд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хүүхдийн хоолойд тохирсон шинэ бүтээлээр оролцох ёстой. Нэг уран бүтээлч гурван бүтээлээ сойх боломжийг олгожээ. Харин эцсийн шатны шалгаруулалт хэдийд зохион байгуулагдаж, дүнгээ гаргахыг Соёл, урлагийн газраас тодруулахад “Удирдамжид заасны дагуу цахим уралдаанд оролцох бүтээлүүдээ хүлээж аваад бүртгэлээ хаасан. Сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 13-нд шилдэг бүтээлүүдээ тодруулах ёстой байсан. Гэвч хөл хорионы дэглэмтэй уялдуулан шүүгчдийг сонгож томилох гээд зарим ажил удаашралтай байна. Төлөвлөсөн ёсоор хүүхдийн дууны шилдэг бүтээлүүдийг энэ долоо хоногт тодруулна” гэв. 

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)