С.САРУУЛ

 

 “The Hu” хамтлаг энэ онд дэлхийн тойрон 100-аад тоглолт хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас цуцлаад байгаа юм. Гэсэн ч “The Hu” хамтлагийн уран бүтээлүүд сая сая хандалт авсаар байна. "The Hu" хамтлаг Монголын уран бүтээлчдээс анх удаа нэг сая дагагчтай Youtube сувагтай болж чадсаныг хамтлагийн продюсер мэдэгдлээ. Тодруулбал, тус хамтлагийн “Yuve Yuve Yu” 66 сая, “Wolf Totem” 46 сая үзэгчтэй, "Sad But True" ковер дууны клип Билбордын жагсаалтад орсон байна. Эдгээр амжилтуудыг нь үнэлж YouTube сувгаас сая дагагчийн “Алтан товч” шагналыг гардуулан өгсөн байна.

 

Эх сурвалж: www.polit.mn