Д.ЦЭРЭННАДМИД
Дундговь аймгийн Хулд сумын тэмээчин, Улсын аварга малчин Ц.Лувсандоржийнх “Шар дух”-ын хаваржаандаа малаа төллүүлж тавтайхан байна. Эднийх ээлжийн 70 гаруй ингэ ботголуулна. Одоо 10-аадхан нь ботголоогүй байгаа гэнэ. Тэднийх хонь, адуугаа Өмнөговь аймгийн Ханхонгорын нутагт отроор өвөлжүүлсэн. Хаваржилт нь тэндээ байгаа аж. Зэл дүүрэн ботготой айл эднийх л. Маргааш Өмнөговь явна гээд цагаан машиндаа шатахуун дүүргэнэ лээ. Зорилгыг нь асуувал отрынхон дээрээ очиж ямаагаа самнана. Эхнэртэйгээ хоёул тэнд 10 гаруй хононо гэж байсан юм.
Ботго номхорч байна аа гэж Лувсандорж хэлнэ лээ.
Ижил хөөрхөн ботгонууд ийм л “найзууд”.
Гэргий Ш.Бадамханд 40 гаруй жил энэ Лувсандоржийнд ингийг нь саалаа гэж хошигнов.
Өчигдөр гарсан ботго эхтэйгээ.
Тэдний нэг бэр Б.Хандаа МУИС-ийг англи хэлний мэргэжлээр төгссөн хүн. Одоо тэмээчин.
Ботготой ингэ хотлуулах үе.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин