А.Шоовдор нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

8-р сарын 19, 2015 10:42 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 134
хөтөл

С.УЯНГА

“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Энэ талаар тус аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс тодруулахад “А.Шоовдор  нарын долоон хүний хэргийг цагаатгасан тогтоол гарсан. Гэхдээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

А.Шоовдор нарыг төрийн өмчийг хувийн компанидаа шилжүүлсэн хэрэгт буруутган шалгасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *