А.Санжмятав: Засгийн газрын амлалтыг баталгаажсаны дараа ажил хаялтаа зогсооно

9-р сарын 14, 2018 3:37 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 20
41703338_671241376588129_7377589401649414144_n-550x300

С.САРУУЛ

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр /2018.09.15/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд багш нарын цалинг нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж. Мөн багш нар ажил хаяад арав гаруй хонож байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг ч удаа хүлээж авч уулзаагүйд гомдолтой байгаа гэнэ.

Түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Санжмятав “Багшийн бүтээмжид хамгийн их нөлөөлдөг нь төр засгийн бодлого шийдвэр. Тэр дундаа багш тогтвор суурьшилтай ажиллах нэг том итгэл нь цалин хөлсний асуудал юм. Багшийн цалин нэмүүлэх асуудлыг Үндсэн хууль, УИХ, Засгийн газар үндэсний хэмжээнд бодлогын түвшинд авч үзэх, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ байна.

Багш нар өнгөрсөн хугацаанд Засгийн газартай дөрвөн ч удаа зөвшилцлийн ширээний ард суусан ч үр дүнд хүрсэнгүй. Аман байдлаар цалин хөлс нэмж, урамшуулал олгоно гэж ярьдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хууртагдахгүй. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх амлалтыг цаасан дээр бууж баталгаажсаны дараа ажил хаялтаа зогсооно. Одоогоор Засгийн газар, салбарын яамтай ажил хаялтаа зогсоох талаар эцэслэн ярилцаж зөвшилцсөн зүйл байхгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *