А.Мөнхбат: “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн бол ардчиллын хоёр дахь давалгаа

11-р сарын 2, 2015 9:37 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 341
11-2-4h

Ц.МЯГМАРБАЯР

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.

-“Хулгайчгүй Монголнэрийн тухайд, яагаад ингэж нэрлэсэн юм бэ. Дэлхийд Монгол, Орос хоёр оронд л хулгайч байдаг, үүнийг батлах гэж байгаа юм шиг гэж зарим хүмүүс эмзэглэж байсан?

Хүмүүс эмзэглэж хүлээж авч байгаа учраас нэрээ зөв олжээ гэж бодсон. Үнэхээр хулгайчгүй байж байгаад хулгайчтай Монгол гээд байгаа бол эсэргүүцэх хүмүүс зөндөө л байх. Гэтэл бүх юм хулгайчаас болоод байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Хэн эмзэглэж байна гэхээр хулгай хийдэг нөхөд эмзэглээд байгаа юм. Тиймээс ард иргэдийн хүлээж авч байгаа байдал дэмжлэгээс харахад бид зөв юм эхлүүлжээ гэж ойлгогдож байгаа.

Ер нь яагаад хулгайчгүй гээд нэрлэсэн юм гэхээр нэгдүгээрт, олон улсадХулгайч Монголгэдэг нэр, имиж хатуу тогтчихлоо.Социализмын үед цөөхөн улсын хүрээнд яригддаг байсан бол одоо дэлхийн бүх улсад ийм имижтэй болж байна. Бидэнд түүхээр оноогдсон Чингисийн Монгол гэдэг сайхан нэр байсан бол солигдчихоод байна. Гадаад, дотоодод байгаа бүх монголчуудад хамаатай. Өдөр тутамд энэ мэдээллийг сонсож байна. Сонсохоос гадна бид энэ нэрэндээ дасаад дээр нь үр хүүхдүүдээ хулгайч болоход бэлтгэж буй ард түмэн боллоо.

Хулгайч сэтгэлгээ, нийгмийн ухамсрын төвшин дордсон энэ байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бүхний үр дүнд бидний амьдрал  хулгайлагдаж өнөөдөр амь зуух төдий амьдарч байна. Тиймээс амь зуух төдий амьдралаа яаж сайхан амьдралд аваачих вэ гэдэг дээр гаргалгаа хайж олон зүйлийг хийж үзсэн. Тухайлбал, ”Авлига би авахгүй, өгөхгүй”, “Архинд асуудал байна спирт үү, спорт уугэх мэт ажлыг хийлээ. Нэг л үр дүнгүй, цэгцэрч өгөхгүй байсан. Гурван жилийн хугацаанд олон зүйл хийх гэж эхлүүлсэн. Эцэст нь энэ хавар их хурлаа хийжХулгайчгүй Монголболох хөдөлгөөн өрнүүлэхээр тогтсонХөдөлгөөн 2016 оны  сонгууль хүртэл  үргэлжилнэ. Монгол хулгайчгүй болвол амьдрал сайхан болно гэж итгэж байна. Хоёрдугаарт, эзэн Чингис хаан Их Монгол Улс байгуулсныхаа дарааХулгайч тохомоо дэвсэх зайгүй тийм сайхан улсыг байгууллаагэж хэлсэн байдаг. Бид хүчирхэг, хүн ихтэй улс байгууллаа гэж хэлээгүй. Яаж хулгайчгүй болох вэ, хүн бүхэн хамтын хариуцлагатай байснаар харц нь хүртэл хаантай адил хааны цэргийн хэмжээний боловсролтой улсыг манай өвөг дээдэс 800 гаруй жилийн өмнө байгуулж чадсан. Төрт ёсны уламжлал түүхээрээ хулгайчгүй улсыг байгуулсан цорын ганц үндэстэн. Гэтэл өнөөдөр хулгайч хууль ёсоор оршин тогтнож бий болдог ийм л улс болж.

Олон улсад хар данс, хар жагсаалтыг  эрэн сурвалжлах байдлаар гаргаж тавьсан туршлага байдаг юм билээ. Саяхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид 2400 гаруй нууц данс илрүүлсэн байсан. Тэгэхээр илээр хийх нь хэр үр дүнтэй бол?

Энэ ажлыг эхлүүлсний дараа төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг , хамтарч ажиллах санал ирсэн. Хамгийн анхХулгайчгүй Монголхөдөлгөөнийг зарлахад МСНЭ нэгдэхээ илэрхийлж хүрэлцэн ирсэн. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо гэх мэтээр нэгдсэн.  “Хулгайчгүй Монгол”-д эхний ээлжинд төрд орох босгыг нь өндөр тавья. Хулгайч, луйварчин, дээрэмчид төрд орж биднийг доромжлох ямар эрхтэй юм. Тэднийг зогсооё гэдэг үүднээс зориглож эхлүүллээ. Бид өнгөрсөн хугацаанд зөндөө зүйлийг хийх гэж оролдсон. Харамсалтай нь хулгайчийн гарын үсэг, албан тушаал дээр гацдаг. Гацаанаас гаргах гэхээр нэг хулгайчтай нийлж хулгай хийх болдог. Хулгай хийж байснаас хийгээгүй байсан нь дээр. Хулгайчаа цэвэрлэсний дараа хийсэн нь үр дүнтэй.

Сонгууль хүртэл нэлээн урт  хар жагсаалт гарах байх. Бас  сөрөг зүйл гарах байх. Тухайлбал, эдийн засаг царцаж, гадны хөрөнгө оруулалт гацах гээд энэ талаас нь юу гэх вэ?

Тэртэй, тэргүй эдийн засаг хасах руу хурдтай явж байна. Одоо байгаа хулгайч нар өөрсдийнхөө хариуцлагагүй хийсэн ажлынхаа үр дүнг манай хар жагсаалтаас боллоо гэж хэлэх гэж оролдож магадгүй. Гэхдээ түмэн олон нүдтэй. Залуучууд бид айхгүй. Харин ч олон улсад нэр хүндтэй, шударга бизнес хийдэг олон байгууллага компани баярлана. Өнөөдрийг хүртэл Монголд бизнес хийх гээд хэдэн зуун саяар луйвардуулсан маш олон гадны бизнесмэн байдаг. Монгол Улс хулгайчгүй, шударга улс болж, шилэн тунгалаг эдийн засагтай болно. Тэр үед Монголд хөрөнгө оруулах гэсэн олон хүн хандана. Тавантолгой, ОюутолгойЦагаан суваргаОлон Овоот энэ бүгдтэй холбоотой гэрээнүүд өнөөдрийн хулгайч нарын уршгаар урагшлахгүй, гацаж байна. УИХын 76 гишүүний дөрөв нь л урагшлуулахын төлөө кнопоо дардаг бол үлдсэн 72 кноп нь хулгайч нарын гарт байдаг. Хулгайч нар хоорондоо хулгайгаа тохирч чадахгүйгээс болоод энэ бүх гэрээ, ажлууд гацаж байгаа. Энэ бүгдээс их бага хэмжээгээр орж ирж байгаа мөнгө иргэдийн гар дээр ирэхгүй, хулгайч нар өөрсдөө төрд бат оршин суухдаа  зарцуулж байгаагаас болоод Монгол Улс ийм дорой байна. Ер нь эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан.

Хар жагсаалтад орсон хүнээ нам нэр дэвшүүлэхгүй хязгаарлах ёстой гэх. Гэтэл намыг санхүүжүүлж байгаа хулгайч нар илрэх нь юу бол?

Намын нэр дэвшигчдийн 50 хувь нь хар жагсаалтад орсон байвал тухайн намын төлөө саналаа өгөхгүй байхыг уриална. Тэгэхээр хар жагсаалтад орсон этгээдийг олноор нь  нэр дэвшүүлэх юм бол тухайн нам олон нийтийн дэмжлэг авахгүй гэсэн үг. Муу намууд байхгүй болж  байвал Монголд сайн. Хулгайчдыг хаацайлдаг, хулгайчдын өмөг түшиг болж өөгшүүлдэг, хөрс суурьтай нам устаж  алга болох жамтай. Тийм намын төлөө хулгайчийг хайрлана гэдэг бол өөрөө хулгайчийн сэтгэлгээ.

Саналаа ямар хэлбэрээр авч байгаа вэ?

Эхлээд 100 хар үйл явдлыг нэрлэнэ. Эд­гээр 100 хар үйл явдалд шийдвэр гаргаж оролцсон этгээдүүдийг хар жагсаалтад оруулна. 1992 оны Үндсэн хуулиас хойш үндэсний эрх ашигт хор хөнөөлтэй, төрд харшилсан шийдвэ­рүүдийг гаргасан этгээ­дүүд энэ жагсаалтад орно.

Тухайлбал?

Шууд хэлэхэд эрт байна. Залуучуудын холбооны нээлттэй шилэн цахимд ард иргэдээс саналаа ирүүлж  320 гаруй хар үйл явдлыг нэрлэсэн байгаа. Энэ саналуудаа салбараар нь  ангилж, хамтарч байгаа ТББын саналыг авч  100 хар үйл явдлыг тодруулж албан ёсоор зарлах юм. Үйл явдлын хар жагсаалт оноос өмнө, хүнтэй холбоотой хар жагсаалт сонгуулийн өмнө гарна. Хор хөнөөл ихтэйгээр нь эрэмбэлж дугаарлана. Ёс зүйн хэм хэмжээг тогтоосон жагсаалт болно. Агуулгаараа  нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхой саналуудыг иргэдийн санал дээр тулгуурлаж жагсаана

Хар жагсаалтад оруулах нь хүний нэр хүндэд халдсан гээд шүүх цагдаа болох юм биш үү?

-100 хүн нийлээд хүн гүтгэх асуудал гарахгүй. Харин нэг хүн хэн нэгнийг гүтгэх асуудал байж болно. Тэгэхээр нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхой үнэнийг л гаргана. Нийгмийн хамгийн том ёс зүйг илэрхийлсэн жагсаалт гарна. Тиймээс энэ жагсаалт хэр үнэн бодит болохоос манай нийгмийн ёс зүй хэр дээшлэх вэ гэдгийг харуулах үйл явдал болно. Өмнөх сонгуулиудаар олон зүйл дээр туршилтын туулай болсон. Үүний үр дүнд бидний амьдрал хэр сайжирсан юм бэ гэдэгт бодитой дүгнэлт хийх цаг болсон. Энэхүү дүгнэлтээс үүдэн дараагийн итгэл найдвар бий болох учиртай.

Хар жагсаалтад орлоо гээд заргалдана биз. Ичих булчирхайтай нь дуугүй өнгөрөх байх. Ер нь энэ сонгуулиар олон хүн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Чичлүүлээд байх хэрэггүй гэж бодох байх.

Мөн цагаан жагсаалт гаргана. Цагаан жагсаалтад орсон нь ирэх 2016 оны сонгуулиар УИХд сонгогдож улс орноо цэвэр шударгаар удирдах хүмүүсийн бүрдэл үүснэ.

Мэдээж нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн үйл явцын алдаа оноо бишгүй байгаа. Тэр бүгдийг харлуулна гэвэл түүх гажуудах байх. Үүнийг хэрхэн ялгаж  салгах вэ?

Мэдээгүйгээс болоод алдсан алдааг хар гээд харлуулах гэсэн санаа байхгүй. Хамгийн гол нь ард түмний мэдэхгүй байгаа, дээр нь улс орны нөхцөл байдлыг ашиглаж хулгай хийж буй хэсэг байгаад байна. Тэр бүгдийг л ил болгоё гэж байгаа юм.

Хулгай янз бүр шууд, шууд бус, оюуны, хуулийн цоорхойг ашиглах гээд. Тэгэхээр хамгийн их хохиролтойг нь түүж жагсаах байх л даа

Хамгийн их хохиролтой хулгай бол бидэнд ирэх ёстой байсан боломжийг хулгайлсан үйлдэл. Тухайн шийдвэрийг гаргасан хүн, шийдвэрт оролцсон  гар хөлүүдийн уршгаар нийгэм, ард түмэнд учирсан хохирол.

Тэгвэл долдугаар сарын 1-ний үйл явдал бол яах аргагүй хараар нэрлэгдэх биз дээ?

Энэ жагсаалтад сунжирсан үйл явдал олон гарна. Гэхдээ эцсийн шийдвэрлэгч  нь ард түмэн. Ард түмэн бидний юуг, хэн хулгайлсан гэдгийг мэдэж байгаа учраас  энэ үйл явдал, С.Зоригийг хөнөөсөн аллага хоёр хамгийн түрүүнд орж ирсэн. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг тайлбарлахад цаг хугацааны хувьд ойр­хон байгаа тул магадгүй тодорхой хэмжээнд өрөөс­гөл харагдаж магадгүй. Гэтэл хамгийн их хохирсон хүмүүс залуус. Шударга бус үйл явдлыг эсэргүүцэж боссон залуучууд шоронд орсон. Чулуунд нүдүүлж, суманд  оногдсон  залуучууд бас л нөгөө залуу цагдаа нар байсан. Тэгэхээр хулгайч нарын гаргасан буруу шийдвэрийн хохирогч нь залуучууд байсан. Хэрэв сонгууль шударга явагдаж  иргэдийн хүсэн хүлээсэн үр дүн гарсан бол өнөөдөр улс дампуурах уу, дампуурахгүй юу гэдэг асуудал яриад суухгүйЦалин тэтгэвэр, тэтгэмж ийм хэмжээнд байхгүй, нөгөө Оюутолгойн гэрээ гацахгүй, олон жил ярьсан төмөр зам нэг талдаа шийдэгдсэн байх байсан. Шударга бус байгаатай холбоотой хулгайч нар төрд орсон нь бүх асуудлыг тодорхойгүй байдал руу оруулж асуудлыг шийдэхгүй удаашруулж  байна. Энэ нь нөгөө  хэдэн улстөрч хоорондоо хэн нь их хулгайлах вэ гэж маргаад асуудлыг шийддэггүйтэй холбоотой.

Тэгэхээр эдгээр том хэргийн гол шийдвэр гаргасан, хариуцлага хүлээх эзэд нь шүүхээр тогтоогдоогүй. Дээр нь олонд энэ хэргүүдийн талаар цэгцтэй тодорхой мэдээлэл байхгүй байгаа үед санал асуулга явуулахад бэлэн биш юм биш үү?

Энэ болгоомжлол дахиад л хулгайч нарын  бидэнд үүсгээд байгаа хаалт. Ард түмэн мэдэхгүй байгаа асуудлаар шийдүүлэх гэж байна гэсэн. Гэтэл ард түмэн бүх зүйлийг мэдэж байдаг. Эцсийн шийдвэрлэгч ард түмэн байдаг. Энэ үгийг мартсан төр бол хүн алуурчин. Ард түмнээ алж, хорлож амьдардаг тийм газар төр биш хулгайчдын засаглал тогтдог нь  түүхэн үнэн. Тиймээс бид ард түмэн мөн юм бол тэр дундаа залуучууд олонхи нь юм бол энэ удаад зөв шүүлт хийе.

Хуулийн шинэчлэлийн талаар залуучууд хэр дуугарч байна вэ?

Монголын залуучууд Өршөөлийн тухай  хуулийн талаар дуугарч байна. Мөн Эрүүгийн хуулийн авлига өгсөн тал эрүүгийн хариуцлага хүлээдэггүй байх заалтыг оруулахаар  манай үндэс­ний зөвлөлийн тогтоол гарсан. Энэ заалтыг оруу­лах талаар шахаж байна. Өөрөөр хэлбэл, авлига өгсөн тал нь хариуцлага хүлээх биш авсан тал нь хариуцлага хүлээдэг байхаар. Үндсэн хуулийн цэцэд Сонгуулийн хуулийн зарим заалтын талаар гомдол мэдүүлээд байна. Иргэдийн ялангуяа залуучуудын  сонгогдох, сонгох эрх зөрчигдсөн, шинэ залуу боловсон хүчин төрд гарч ирэх боломжийг хаасан хуулийг УИХ баталсан. Тиймээс Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрхийг хаасан энэхүү заалтыг цуцлах талаар  Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Бидний санаачилсан эдгээр хөдөлгөөн, хуулийн санкц, бусад ажил нь дархлагдсан хулгайч нарыг төрөөс, Монголоос зайлуулах гэсэн оролдлогууд.

Хүний сонгогдох, сон­гох эрх, ялангуяа төрийн албан хаагчид дээр илүү зөрчигдөж байсан талаар Цэц саяхан л дуугарлаа. Та өмнөх сонгуулиар нэр дэвших гэж ажлаа өгч байсан хүмүүсийн нэг байх аа?

Тийм ээ, би 2011 оны арваннэгдүгээр сард  сонгуульд нэр дэвшинэ гэж  төрийн албанаас ажлаа өгч байсан. Тухайн үед цоо шинэ хуулийн үзэгдэл байлаа. Эргээд харж байхад тэр заалт маш олон хүний сонгогдох эрхийг зөрчсөн. Тухайн үед зориг байсан учраас хууль хэрэгжүүлсэн. Одоо шинэ, залуу, цэвэр хүмүүсийг төрд гаргахад энэ хууль тээг болж байна. Төрөөс төрсөн тэрбумтан, дархлагдсан хулгайч нарыг хамгаалахад зориулагдсан  хууль.

Дархлагдсан хулгайч нарын хар жагсаалт гэвэл зохимжтой байсан юм биш үү?

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үг бий. Дээр, дунд шатандаа, доороо хулгай байна. Жишээлбэл, бага ангийн хүүхдүүд бие биенийхээ цүнхнээс юм хулгайлж байхад нь нэг нь харсан байлаа гэхэд багшдаа хэлэхгүй. Яагаад гэхээр аав, ээж нь хүний юм хулгайлж байхад нь чамайг харсан гээд чи багшдаа хэлбэл нөгөө хулгай хийж байсан хүүхэд нүдий чинь сохолно гээд сургачихсан. Үүнтэй адил хулгайч сэтгэхүй Монголын бүх шатанд байна. Тиймээс сонгууль, Үндсэн хуулийн аргаар төрөө хулгайчдаас салгая. Хулгайчгүй цэвэр төр бий болбол энэ бүгд эмх цэгцэнд орно. Хүсэн хүлээсэн төр бий болоход монголчууд мориндоо морддог ард түмэн.

Ардчилагчид 1990 оны ардчилсан хувьсгалыг төр засагтайгаа тохироод тайван замаар, цус урсгалгүйгээр хийж чадсан гэж ярьдаг. Бараг дахин хувьсгал хийх хэмжээнд орсон байхад одоогийн залуучууд зориггүй байна гэж шүүмжилдэг. Энэ хөдөлгөөн хувьсгал болж чадах уу?

Ардчилсан хувьсга­лын хоёр дахь давалгаа  энэ өөрөө мөн. 25 жилийн хугацаанд алдсан үнэнээ буцааж олж авахын төлөө хийж байгаа хувьсгал. Хувьсгал хийсэн хүмүүс хэзээ ч тэр нийгмээ өөрсдөө буцаагаад байгуулж байсан түүх байдаггүй. 1990 оны хувьсгалчдын алдсан алдаа ньбид олж ирсэн, авах ёстой”  гэж ярьсаар ирсэнд байгаа. Хувьсгалаар олсон үр дүнгээ иргэдэд өгөх тухай нэг ч өдөр бодож байгаагүй. Тийм учраас  тэд хувьсгал хийсэн үү гэвэл хийсэн. Гавьяатай юу гэвэл гавьяатай. Харин одоо явах цаг болсон. Дараагийн үе солигдож орж ирээд байна. Хувьсгал гэнэ үү,эсвэл дэвшил гэж нэрлэнэ үү гэдгийг түүх шийднэ. Гол нь хийх цаг нь болсон.

-1990 онд тэгш гараа­наас хувьсгал хийсэн гэдэг. Нийгэм цагаан цаас шиг байсан. Одоо хулгайч нар мөнгө ихтэй байгаа шүү дээ?

Өмнөх үе нь залуучуудыг хүлээж авах ухаантай байсан учраас хувьсгал тайван замаар болсон. Магадгүй харин бидний одоо энэ дээд үе ухаангүй загнах юм бол цус урсгахгүй  гэх баталгаа байхгүй. ТиймээсМонгол хүний саруул ухаанд итгэнэгэдэг С.Зоригийн хэлсэн үгийг мартаагүй биз дээ гэж дээд үеийнхнээс танай сониноор дамжуулан асууя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 9 Сэтгэгдэл

Зочин
2015 оны 11-р сарын 4

хайран Залуу, нөгөө технологийн газар байхдаа их хулгай хийсэндээ!

Зочин
2015 оны 11-р сарын 21

А.МӨНХБАТ -ЫН ЭХЛҮҮЛСЭН АЖЛЫГ БҮХ МОНГОЛООРОО ДЭМЖИЖ ЯЛАНГУА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХЫГ НЬ ХАНГАЖ ӨГӨХ ЕСТОЙ ШҮҮ

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Buy Liquid Amoxicillin viagra Accutane Buy Us

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Hydroxyzine Over The Counter viagra Comprar Viagra Internet Foro

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Propecia Hacer buy viagra online Propecia Rezeptfrei Osterreich

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Can You Really Order Cialis Online 149 viagra Lutein

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Vardenafil Levitra Precio cialis Propecia Vente Ligne

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Vente De Kamagra En France cialis Cialis Original De La India Amoxicillin Dental Appointments

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Amoxicillin For Dogs For Sale Tadalis Sx Achat En Ligne cialis cheapest online prices Prezzo Cialis 10 Mg Farmacia Buy Viagra Line

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *