А.Хаянхярваа: 15 жил хамтлагаа “амьд” байлгаж чадлаа

9-р сарын 27, 2012 10:29 am Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 462

А.ЦЭЭСҮРЭН

 

“Бид”, “Дурлачихжээ”, “Үүр битгий цайгаасай” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Номинталст” хамтлагийн 15 жилийн ойн баярын тоглолт энэ сарын 29, 30-нд болох гэж байгаа билээ. Тиймээс тус хамтлагийн гишүүн А.Хаянхярвааг “Хөгжим хэмнэл” булангийнхаа зочноор урьсан юм. Түүнтэй хамтлаг болон тоглолтынх нь талаар ярилцлаа.

 

-”Номинталст” хамтлаг дуутай, хууртай 15 жилийг үджээ. Анх хамтлаг байгуулж байсан үеэ эргэн дурсахгүй юу?

-Анх 1997 онд хамт­лагийн ахлагч Д.Батсүх хамтлагт орох санал тавьсан юм. Тэр ондоо “Намрын хонгор салхи”, “Сүүлчийн удаа” дуугаа бичүүлээд, FM-үүдэд өгдөг байсан үе маань саяхан мэт санагдана. Дараа нь бид “On’Off” продакшнтай хамтарс­наар уран бүтээлд том эргэлт гарсан гэж болно. Бидний өмнөөс баг ажил­лаж эхэлсэн нь  өнөөгийн амжилттай салшгүй хол­боотой. Тэр үед “Бид”, “Дурласан сэтгэл” дууны клипийг “On’Off” про­дакшн хийж байсан юм. Мөн 1998 онд анхны “Гэрэл сүүдэр” тоглолт хийж, тэр жилдээ “Пентатоник” наадмаас “Шилдэг дебют хамтлаг”-ийн шагнал авснаар Мон­голын рок попын ертөн­цөд “Номинталст” хамт­лаг тодоор бичигдэж эхэл­сэн. Тэр цагаас 15 жил өнгөрчээ. Бидэнтэй 15 жилийг өнгөрүүлсэн үзэгч­дийн маань баяр болох гэж байна.

-Тоглолтын билет ху­дал­даанд гарсан. Тоглол­тын бэлтгэл хэр хангагд­сан бэ?

– Үзэгчдээ яаж сэтгэл хангалуун байлгах тал дээр л санаа зовж байна. Бид тоглолтынхоо дуу­лалтад санаа зовохгүй байгаа. Бэлтгэл сайн хангагдсан. Санаа зовж байгаа асуудал нь хөгж­мийн дуугаралт байна. Хөгжмөө хүнд хүргэхийн тулд Солонгос хөгжмийн инженер ажиллуулж бай­на. Мөн тоглолтод 28 дуу дуулна. Тоглолтын 80 хувь нь хуучны дуу, 20 хувь нь шинэ цомгийн уран бү­тээлүүд байх болно.

-Шинэ цомогт багтсан дуунуудаа цацаж эхэлсэн байна лээ. Цомог хэчнээн дуутай вэ?

-Уран бүтээлийг хэм­жиж болохгүй. Хүний сэтгэлд хүргэхийн тулд олон дуунаас сонголт хийж, чанартай уран бү­тээл хийхийн төлөө ажилладаг. Шинэ цомогт есөн дуу багтсан. Цомгоо амьд хөгж­мийн дуугаралт­тай хийж байна. Мөн “Номин­талст” хамтлаг өөрч­лөгд­с­өн гэдгийг шинэ дуу­га­ралт, шинэ уур амьсгал, шинэ хөгжмийг уран бү­тээ­лийн хэмжээнд харуулна.

-Та дөрвийн хүсч, мөрөөдөж байсан хамтлаг, 15 жилийн дараа биеллээ олсон болов уу?

-Биеллээ олсон. Хамт­лагаа 15 жилийн хуга­цаанд “амьд” байл­гаж чадлаа. Ард түмний хайртай хамтлаг байхыг зорьж, ажиллах болно.

-Фэнүүдтэйгээ тоглол­тоор уулзалгүй удсан бай­на. Тоглолтын өмнөх айдас байна уу?

-15 жилийн өмнө айдас, сандрал, баяр хөөр бүхий л юм байсан. Одоо айдас гэх зүйл байхгүй. Гэхдээ л тайз болгон шинэ, үзэгч бүхэн шинэ учраас алдаа гаргахгүй, сайхан тоглолт хийхийг хичээнэ. Үүнд л санаа зовж байна.

-”Номинталст” хамт­лаг “Бид” дууны клипээ дахин шинэчилсэн. Цааш­дын уран бүтээлүүд хэр өөрчлөгдөх бол?

-Шинэ бүхнийг цомог гарахаар хараарай. Сүүлд “Бид” дууныхаа клипийг шинэчилсэн найруулгаар дуулсан. Энэ дууны клипэнд рок поп болон спортынхон, эмч, цагдаа нийгмийн салбарынхныг тоглуулсан юм. Хүмүүс “Роп попын уран бү­тээл­чид дотроо эвтэй, хүчтэй байгаагаар харуулж чад­лаа” гэж байсан. Танай сониноор дамжуулаад 15 жил хамт байсан сонсогч­додоо баярын мэнд хүр­гэмээр байна.

-Урлагт шинэ хамтла­гууд байгуулагдаад, уран бүтээл хийж эхлээд л тардаг. Ер нь хамтлаг байхын амин сүнс нь юу вэ?

– Хамтлагийн гишүүд уран бүтээлч сэтгэлгээтэй, үнэнч, хөдөлмөрч байж чадвал сайн уран бүтээл гарахаас гадна удаан ор­ших болно. Бид дөрөв нэг гэр бүлийн хүүхдүүд биш. Тиймээс дөрвүүлээ өөр зан араншин, өнгө аястай. Бие биенээ “Заавал чи ийм бай” гэж хэлж болохгүй. Зарим алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрч, хэлж залруулж чадсан болохоор “Номин­талст” гэх хамтлаг оршиж байгаа юм болов уу.

-Тэгвэл танай хамт­лагт бэрхшээлтэй үе гарч байсан байх. Тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?

-Байлгүй яахав. Ма­най хамтлаг 1998-2000 онд уран бүтээлийн хувьд зав­сарлага авсан гэж хэлж болно. Бид дөрөв энд тэнд урилгаар дуулдаг байсан ч хамтлагийн хувьд эв нэг­дэлгүй болцгоосон байсан үе. Та бүхэн сайн мэ­дэхгүй байх. Магадгүй тэр үед залуу байсан учраас хэт биеэ тоосон, “оддын өвчин” туссан гэж боддог юм. Гэхдээ уран бүтээл биднийг нэгтгэсэн юм. Өөрсдийн бурууг ойлгос­ноор энэ үеийг амжилттай даван туулсан.

-Хамтлагийн хамгийн хамгийн гээд нэрлэвэл?

-Хамгийн хөгжилтэй нь Хаазаа, хамгийн залхуу Дээгий, хамгийн даруу Батсүх би хамтлагийнхаа хамгийн хамгийн нь /инээв /.

Нийт: 4 Сэтгэгдэл

Flora
2016 оны 4-р сарын 29

A few years ago I’d have to pay someone for this inoimratfon.

Jaxon
2016 оны 5-р сарын 2

Too bad… She wouldn’t need to rewrite policy, though, only to open the door so you can sit down at the same table as the &#r716;adviso8s— and let the evidence speak for itself. http://zyvchyru.com [url=http://pnagqtx.com]pnagqtx[/url] [link=http://tkzpfg.com]tkzpfg[/link]

Keydrick
2016 оны 5-р сарын 4

Ce sont vraiment de très belles photos… Je ne sens un brin ridicule avec la mienne. J&isiuo;rmagqne un petit air frais de fin de journée et une grosse envie de ne pas rentrer tout de suite…

Kamren
2016 оны 5-р сарын 4

Um. Well, Nika, I guess you could do that. I mean, everyone is certainly looking to drive more these days right? What with gas so cheap and al87C&#l21.;mon, we don’t need drive score to tell us that the address on the edge of the city where you can’t walk gets a good score. You could just calculate the walk score, and if it’s incredibly low, you’ll have hours of driving ahead of you to look forward to. Joy!(not to mention that the ds folks have blatantly ripped off Walk Score, down to the language and site design.) http://izinlxjsfv.com [url=http://sgcbdpqrx.com]sgcbdpqrx[/url] [link=http://qgevka.com]qgevka[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *