А.Эрдэнэбаяр: Ерөнхийлөгч нам бусчуудын төлөөлөл, оффшорын эсрэг бидэнтэй нэгдэх байх

4-р сарын 18, 2017 9:45 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 3
4-18-4õ

Ч.ЗОТОЛ

Нам бус иргэдийн нэгдсэн холбооноос УИХаар саяхан баталсан Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсчээ. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.

Оффшорын эсрэг гэгдээд байгаа хуульхуурамч багбайна гэж  танай холбоо үзэж, хориг тавиулахаар  Төрийн тэргүүнд ханджээ. Гэтэл оффшорын эсрэг байр суурьтай Т.Аюурсайхан нарын гишүүд харин ч сайн хууль болсон тул битгий эсэргүүц гэсэн. Бодитой мэдээлэл өгөөч?

Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нэг талаас батлах нь зөв. Нөгөө талаас юу нь буруу байна гэхээр, хуулиар Монголын байгалийн баялаг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж байх ёстой. Гэтэл гадны улсуудтай нийлээд улс орны баялгийг мөнгө болгоод цааш нь хийчихсэн хүмүүст  сая гарсан хууль үйлчлэхгүй байхаар зүйл заалтууд оруулчихлаа. Тиймээс Ерөнхийлөгчид хүргүүлсэн албан бичигт та энэ хуульд хориг тавьж өгөөч. Яагаад гэвэл, энэ хуулийн 10.1, 10.2, 10, 3, 10.5 дахь заалт хэт ерөнхий шаардлагатай, зохицуулалт нь  хэр  хэмжээг агуулж чадаагүй байна. Тийм учраас оффшорт байрлуулсан мөнгийг Монголд оруулж ирээч, Монголын ард түмнийг өрнөөс салгаач. Гаргасан хууль нь тэр хэмжээнд хүрэхгүй байгаа учраас шинээр хууль боловсруулж оруулж ирээд батлуулаад өгөөч гэсэн утгатай байгаа. Өнөөдөр манай хойд, урд хөрш оффшорт мөнгө нуусан албан тушаалтнуудыг барьж ирээд цаазалж байна шүү дээ. Нуусан мөнгийг нь улсдаа татаж  оруулж ирж байна. Тэгвэл манайх яагаад болохгүй байгаа юм бэ. Манай улс оффшорчдод  үйлчлээд, ард түмнийхээ шаардлагыг юуны учир хөсөрдүүлээд байгаа юм бэ. Тэмцэнэ гэж гаргасан хууль нь яагаад  өмнөх оффшорчдыг өмгөөлж, үүнээс хойш сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу, төрийн албанд томилогдох хүнд үйлчлэхээр  зохицуулалттай  байгаа юм бэ. Тиймээс бид энэ буруу заалтаа авч хаяач гэж байгаа юм. Түүний төлөө тэмцэж байгаа юм. Ингэж тэмцсэнээр Монгол Улсын аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө. Монгол Улсын баялгийг  оффшорт аваачиж нуусан хүмүүстэй хариуцлага тооцно. Үүний төлөө бид Сүхбаатарын талбайд дөрөв дэх хоногтоо улс төрийн суулт хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч  бол нам бусчуудын төлөөлөл, бидний нэг. Иймээс бидэнтэй нэгдэх байх, шударга тэмцлийг дэмжих байх гэж найдаж байна.

Ерөнхийлөгчид хүргүүлсэн бичгтээ  хуулийн ямар зүйл, заалтыг онцлов?

Хуулийн эхийг сошиал ертөнц дэлгээд тавьчихсан байгаа. Цахим хуудсуудад ч бүрэн эхээр нь оруулчихсан байна лээ. Түүнээс тодорхой харагдаж байгаа шүү дээ. “…Энэ өдрөөс хойш төрийн албанд томилогдох, төрийн өндөр албан тушаал хаших нөхцөлд оффшорт данс  нээсэн байвал түүнийгээ гурван сарын дотор татаж авчрах, мөн АТГ, Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх ёстой”  гээд заачихсан байгаа.Өмнөх асуудал нь огт байхгүй тасалчихсан. Үүнээс өмнө гэдэг чинь ерөөс Монголын байгалийн баялгийг хуваагаад идчихсэн хэдэн олигархи л байгаа шүү дээ. Төрийн дээр бизнесмэнолигархийн бүлэг гарч суучихаад удирдаад байна. Төрийг өмчгүй болгож хүчгүйдүүлсэн, улсын баялгийг хувьдаа завшчихсан ийм л хүмүүс. Тэгээд төр  мөнгөтэйд нь үйлчлээд  байдаг. Энэ олигархи бүлэглэлээс бид салах цаг  нь болсон.

Та бүхэн шаардлагуудаа өөр  ямар газруудад тавьж байна?

Нам бус иргэдийн нэгдсэн холбоо байгуулагдсан цагаасаа хойш нэг л асуудлыг тавьж ирсэн. Намын хатуу гишүүнчлэлээс салъя гэж бид олон жил ярьсан. Өнөөдөр ч гэсэн ярьж байна. Тэгэхгүйгээр улстөржилт, жалга довны үзэл, хийрхэл, хэдэн хүн Монголын баялгийг завшиж оффшор дансанд байршуулан мөнгө угаан баяжиж, бусад нь ядуу зүдүү зовлон зүдгүүртэй амьдардаг байдлыг халахын тулд намын хатуу гишүүнчлэлээс заавал татгалзах ёстой. Ингэж байж төр нэг бодлоготойгоор хөгжлийн зөв гарцаа олж авна. Тэгэхгүй бол төрийн бодлого намын бодлогоор хэрэгжиж  ард түмэнд биш хэсэг бүлэг хүнд үйлчилж байна. үүнийг таслан зогсоохын төлөө бид сүүлийн хэдэн  жил явж байна.

Цаашид ямар алхам хийх  вэ?

Монгол Улсад авлигаас үүдэлтэй янз бүрийн асуудал, ялангуяа төрийн өмч, ард түмний баялгийг ил далд луйвардан завшиж ирсэн зүсээ хувиргасан багтай улстөрчид, оффшор данстай нэр холбогдсон бохир улс төрчдийн хэрээс хэтэрсэн увайгүй үйлдэл нь улс орны хөгжилд саад болж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилал, ард түмний эв нэгдэл, оюун санаанд ноцтой хор хохирол учруулж ирснийг та бид бэлхнээ харж байна шүү дээ. Энэ мэт эх орноо харьд худалдахад бэлэн байгаа бохир улстөрчдийн ичгүүр сонжуургүй, хувиа хичээсэн үйлдэл болон авлигаас улбаатай бүх асуудлын уг үндэс, үүр уурхай нь болсон оффшор данстай нэр холбогдсон бохир улстөрчдийг Монголын төрөөр шалгуулж, хариуцлага тооцуулах, харь орны оффшор дансанд нуун байршуулсан мөнгийг эргүүлэн татах зорилгод нам бус иргэд бид сэтгэл нэгдэн, үзэл бодол үл харгалзан зогсолтгүй тэмцэнэ. Энэ ганцхан бидний асуудал биш, бид бүхний ирээдүй ямар байх нь үүнээс шалтгаалах учраас монгол хүн бүр оролцох ёстой. Монгол хүн бүр зорилгоо ухамсарлаасай, нэгдээсэй, тэмцээсэй.

Гажуудлыг засах, зөв замд оруулахын тулд Монгол Улсын явж ирсэн өмнөх алдаа, оноог хэрхэн дүгнэж байна?

Монгол Улс ардчиллын замаар замнаад 27 жилийн нүүрийг үзлээ. Энэ хооронд 2-3 нам улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ирлээ. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн. Газар нутаг эвдэгдсэн. Монголын газар нутгийн бараг 50 хувь нь лиценз нэрээр гадны мэдэлд орлоо. Аюулгүй байдал бүх талаар алдагдсан. Намууд ард түмнээ талцуулж хагаралдуулж байна. Өнөөдөр АН 165 мянга, МАН 220 мянга, МАХН 115 мянган гишүүнтэй. Монголын нийт  хүн амын  80 гаруй хувь нь нам бусчууд. Гэтэл үлдсэн 17-20 хувьд  улс төрийн тоглолт явагддаг. Улс төрийн сонгууль ч  яг ингэж явдаг. Сая бид /гуравдугаар сарын 31-нд/ Сүхбаатарын талбайд оффшорын эсрэг тайван жагсаал  хийлээҮргэлжлүүлээд энэ сарын 15-нд цуглаан хийлээ. Одоо суулт хийж байна. Талбайд ирж буй хүмүүс дотор залуучууд бараг ирэхгүй байна. Ихэнх нь ахмадууд байгаа. Тэднийг бид буруутгах эрхгүй. Эх орныхоо төлөө, хойч үе, үр хүүхэд, зээ нарынхаа төлөө, улс орныхоо төлөө явж байна. Цаанаа намаас уяатай, намын гишүүн хүмүүс бол  огт ирэхгүй байна шүү дээ. Нам бусчууд л ирж өргөнөөр оролцож байгаа. Үүнээс ард түмэн намуудыг хүлээн зөвшөөрөхөө болсон цаг үе ирээд байна гэдгийг харж болноМонголын жирийн иргэд, нам бусчууд Монгол Улсын газар нутгийг бүрэн бүтэн байлгая, хойч үедээ баялагтай  нь хүлээлгэж өгье гэсэн ийм л шаардлагыг тавьж байгааЭнэ бүхнээс үүдээд, бодит байдалд тулгуурлаад хэлэх зүйл бол нам төвтэй төр байснаас төр нь ард түмэнд үйлчилдэг, бодлого чиглэлээ ард түмнийхээ төлөө  тодорхойлдог байх ёстой. Түүний төлөө намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох нь чухал.

Ямар гарц байна?

Үндсэн хуульдаа нэгмөсөн шинэчлэл хийх шаардлагатай. Ингэж  байж өөрчлөгдөнө. Гажуудлыг засна. Мөн ард түмэн төрөө өөрсдөө сонгох сонгомол арга бий болно. Тэгэхгүй байгаа учраас зөвхөн намд хандив өгсөн, намыг дэмжсэн хүмүүс төрд ямар ч албан тушаал хашдаг ийм л тогтолцоотой боллоо.Залуучуудын тархинд  сүүлийн арваад жил нам дагавал ам тосдоно гэсэн үзэл бодол суучихажНамын даргын цүнхийг бариад дагаад гүйгээд байвал хэзээ нэгэн цагт дээшээ гарсан цагт нь би тодорхой албан тушаал авна гэж бодож байна. Залуучуудын сэтгэхүй боловсролоор сэтгэж, амьдрахын төлөө зүтгэх биш зөвхөн төрийн албыг зоосоор харах хэмжээнд оччихжээ. Энэ гаж тогтолцоог засахгүй бол Монгол Улсын хөгжилд, цаашлаад улс орны аюулгүй байдалд хортой. Хүмүүс ийм энгийн зүйлийг олж харах, түүнийг ярих дургүй байдаг шиг байна. Монголчуудын амиа хичээдэг иймэрхүү муу  зан улс орныг үгүй хийж байна. Үүнээсээ салаасай. Бүгд нэгдмэл бодлоготой, төр нь хариуцлагатай байж  Монгол Улс хөгжинө.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *