А.Чимэд-Очир: Дотооддоо үйлдвэрлэчих зүйлийг гаднаас хайх хэрэггүй

2-р сарын 1, 2017 11:26 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 25
2-1-5

Ч.ДАВААНЯМ

 

МонлайнХХКийн захирал А.ЧимэдОчирыгБизнес хөгжилбулангийн зочноор урьж   ярилцлаа

 

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

Намайг Анаадын ЧимэдОчир гэдэг. Нягт­лан бодогч мэргэжилтэй. Шаазан ваарны үйлдвэрт зураачаар ажлын гараагаа эхлүүлсэн ч удалгүй зах зээлийн шуурганаар үйлд­вэр хувьчлагдаж хувийн салбарт ажиллах болсон. Бизнесийн янз бүрийн салбарт бизнес эрхэлж байгаадМонлайноёдлын үйлдвэрээ нээгээд дөрвөн жил болж байна.

 – Та бизнесийн олон салбарт ажиллаж байсан гэлээ. Яагаад жижиг дунд үйлдвэрийг  сонгох болов?

Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго байдаг. Ихэвчлэн гадаад дотоод худалдаа эрхэлдэг байлаа. Ажлаар гадны улс орнуудаар явж юм үзэж, нүд тайлснаар ертөнцийг үзэх үзэл төлөвшсөн гэж болно. Гадны улс орнуудын хөгжил, эдийн засгийн байдлыг өөрийн оронтой харьцуулахад санаа зовоосон зүйл их байсан. Тэгээд өөртөөЕр нь чи эх орондоо ямар хувь нэмрийг оруулж байгаа билээгэдэг асуултыг тавиад, хариултаа бодсон. Бид дандааБи”-гийнхээ төлөө явдаг ажээ. Монгол улсаа бодох цаг нь болж бизнес эрхэлж байгаа бид дотоодын зах зээлээ гадныханд алдаж болохгүй. Өдөр тутмын хэрэглээний зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй хэрэглэгч улс хэвээр байгаад байвал гаднаас олж ирсэн багахан хэмжээний вальютаа буцаагаад гадагш алдаад л дуусна. Төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж гаднаас авдаг бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулахгүй бол хоёр хөрш нэг өдөр зэрэг хилээ хаачихвал яах вэ? Тиймээс санаа зовох зүйлгүйгээр оршин тогтнож, ард түмнээ амьдрах чадвартай болгох нь улс орны хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг ухаарч ойлгосон. Ингээд жижиг дунд үйлдвэрийн салбарт орж ажиллахаар сэтгэл шулуудсан.

Шинэ салбарт бизнесээ эхлэхээс өмнө судалгаа хийсэн байх. Оёдлын салбарт орох шалтгаан нь орон зай байсных уу?

Тэгэлгүй яахав, судалсан. Монголд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх орон зай сул байсаар л байна. Би хүүхэд байхдаа оёдол хийдэг байлаа. Хоббидоо хөтлөгдөөд оёдлын салбарт орчихсон.

Гадаад орнууд руу явж улс орныхоо хөгжлийг харьцуулж гарц олж харж, ухаарсан гэлээ. Энэ талаараа тодруулаач?

Ер нь хүн өөрийн улс орноос илүү хөгжилтэй улс орнууд руу явж амарч, аялж, юм үзэж нүд тайлдаг. Гадны улс орнуудаас сурч мэдэх зүйл их байгаатай ч холбоотой байх. Мэдээж сайн сайхан хөгжиж дэвшиж байгаа зүйлийг хараадманайхан хэзээ ийм болох болгэх бодол хүн бүрт төрдөг. Гэхдээ зарим хүн гадны улс оронд ажиллаж, амьдраад удчихаараа үүрд тэндээ байх юм шиг ард үлдсэн хэдийгээ гоочлох тохиолдол байдаг. Гэхдээ тэдний үр хүүхдээс монгол гэдэг нэр, монгол цусыг  хусаад ч арилахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Польш улсад явж байхад надаас нэг бүсгүйТанд юугаар туслах вэ. Та Япон хүн үү?” гэж англи хэлээр асуухаар нь биМонгол хүнгэж хариулсан чинь царай нь барайгаад ямар ч үг хэлэхгүй буцаад алхчихсан. Тухайн үед нададэнэ шар хүүхэнд адилхан онигор нүдтэй Япон, Монголд ялгаа юу байдаг байна аагэх бодол төрсөн. Дараа нь бодсон чинь дэлхийн тавцанд улс орны нэр хүнд, хөгжлийн ялгаа ингэж харагддаг юм байна гэдгийг ойлгосон. Дэлхийн аль ч улсад алтан соёмбот паспортоо үзүүлээдБи Монгол хүнгээд  хүндлүүлж явах юмсан гэх бодол төрж, мөрөөддөг. Ингэж хүндлүүлэх цаг ойрхон байгаа гэдэгт би итгэдэг. Уг нь дэлхийн тавцанд гарах гарц их амархан. Улсынхаа эдийн засгийг л хүчирхэг болгох хамгийн чухал асуудал юм. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж, хийж болох бүх зүйлийг өөрсдөө хийдэг байхад хөгжих амархан. Хорь гаруй жил бид, БИ төвтэй явлаа. Одоо БИД төвтэй багаараа ажиллаж, хөгжиж, урагшлах зам хэрэгтэй байна.

Танай компани байгуулагдаад дөрвөн жилийн хугацаанд 18 аймагт  салбартай болсон гэсэн. Хүний нөөц хэр сайтай вэ?

Манай компани 16 ажилтантай. 18 аймгийн салбарт ойролцоогоор 160 гаруй ажилтантай болж байгаа. /хэсэг бодов/ Ажилчдынхаа тоог тэд гээд хэлчихэж чадахгүй удаад байгаа нь танд сонин санагдаж байгаа биз. /инээв/  18 аймагт салбартай болохоор ашиг ч овоо олдог байх гэж хүмүүст бодогдох байх. Тэгвэл яг үнэндээ манайх 18  аймагт байдаг салбаруудаасаа нэг ч төгрөгийн  ашгийг авдаггүй. Сургалтаа үнэ төлбөргүй өгч, үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг тусламж үзүүлж, мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж өгдөг. Би сая танд хэлсэн дээ. Бид дэм дэмэндээ байж, бүгдээрээ дор бүрнээ ажиллаж байж хамтдаа хөгжинө гэж Монгол Улсын хэмжээнд биеийн тамирын болон чөлөөт хувцсыг гадны улс орнуудаас авахгүйгээр аймаг болгон дотоодын зах зээлийн хэрэгцээгээ хангаад байвал. Монгол гэсэн түрийвч л зузаарах болно. Салбаруудаа дэмжихээс гадна Улаанбаатар хотод ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг залууст мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж өгсөн. Тэдний ажил жигдэрч, амжилттай явж байна. Би ганцаараа бүгдийг хийж чадахгүйгээс хойш Дорж, Дондог, Дулмаагээд хийж чадаж байгаа нэг нь хийх л хэрэгтэй. Харин одоо бид харилцагчаа бэлдэх цаг болсон. Яагаад гэвэл чиний дэмжсэн бид эргээд чамайг дэмжиж чиний харилцагч, чиний үйлчлүүлэгч болох болно. Бид мөнгөгүй бол чамайг дэмжиж чадахгүй. Тэгэхээр чи бид бүгдээрээ нэг нь нөгөөгүйгээр оршин байж чадахгүй. Тиймээс хамтдаа урагшилдаг амьдралын хүрд болсон гэдгийгээ ойлгох нь чухал. Миний зорилго  танд  ойлгогдож байгаа байх. Яг одоо манай компанид 16 хүн л ажилладаг. Бидний сарын хийж гүйцэтгэх ажил ойлгомжтой. Хүчин чадлаасаа илүү ажил авч хүмүүст ажлын ачаалал үүсгэхийг хүсдэггүй. Бас дэндүү их ашигтай ажиллаж, их мөнгө олдог болоод ханаж гэж ойлговол өрөөсгөл болно. Арван мянган төгрөгийн ашиг олоод түүндээ баярлах нэгэн байхад арван сая төгрөг олчихоод бачимдаж, хямрал ярих нэгэн ч бас байдаг. Энэ нь хувь хүн хэн байхаас шалтгаалах асуудал. Би дундуур дүүрэн амьдрахыг илүүд үздэг. Болж өгвөл бүгдээрээ дундуур дүүрэн байх юмсан. Бүх хүн ажилтай, орлоготой байгаасай. Хэрэгцээнээсээ илүү шуналаас хол байж бусдад боломж олгох хэрэгтэй. Өнөөдөр өчигдрийн ирээдүй, ирээдүйн өнгөрсөн цаг. Тиймээс өнөөдөртөө л аз жаргалтай байж өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүй өнөөдрийн үргэлжлэл байгаасай гэж би хүсдэг. Тийм  болохоор компаниа хэт томруулахыг хүсдэггүй. Харин бусдад боломж олгож хоббигоороо ажиллаж, амралт чөлөөт цагаа зөв зохицуулж өөртөө болон гэр бүл, үр хүүхдүүддээ цаг зав гаргахыг хичээдэг. Бид ажил мөнгө гэж зүтгэсээр байгаад олон сайхан зүйлээс  хоцорчихсон байх вий дээ. Эргээд дурсахад амьдралдаа аз жаргалтай, дурсамж дүүрэн байхыг хүсдэг. Гэхдээ энэ миний үзэл бодол учраас та бүхэн зөвөөр ойлгоорой.

Бизнесийн байгууллагыг удирдан чиглүүлж авч явах амаргүй байх. Бизнесийг удирдан чиглүүлж буй удирдагч ямар байх ёстой бол

Монголд албан тушаалтай, эрх мэдэлтэй хү­мүүсийг удирдагч гэж үздэг өрөөсгөл ойлголт байдаг. Албан байгууллагын менежер, дарга байх нь тухайн байгуулагын үүрэг функцыг гүйцэтгэх эрх мэдлийг танд өгч байгаа боловч таныг шууд удирдагч болгочихдоггүй. Харин эрх мэдэл гэхээсээ илүү таныг дагалдаж буй хүмүүс том зорлигодоо хүрэх хүсэл эрмэлзлэл, цаг хугацаа, амьдралаа дээш­лүүлэх итгэл найдвараа танд өгч байгаа  маш том үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж, ойлгосон хүнийг л удирдагч гэх болов уу даа. Удирдана гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа удирдан, манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлж чадах процесс юм. Хүмүүс таныг хэн бэ гэдгийг үнэлэхдээ таны юу хийж бүтээж байгаагаар үнэлж дүгнэх болно. Тэд танд өгсөн үнэлгээгээрээ таныг хүндэтгэх үү, итгэх хүн мөн болов уу эсвэл эрх мэдэл албан тушаалаа өөрийнхөө төлөө ашиглаж өөрөө сайхан харагдахыг хичээгч хүн байна уу, үгүй юу гэдгийг ялгаж хардаг. Удирдагч хүний талаар маш их зүйлийг ярьж болно. Товчхондоо хэлэхэд ирээдүйг урдчилан харж дүн шинжилгээ хийж мэдрэх чадвартай, байнга урагшаа харж гарч болох тааламжгүй явдалд бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд гарах саад бэрхшээлийг урьдчилан харж чадаагүй бол наашилж байсан амжилт цаашлан одно гэдгийг сайн удирдагч андахгүй мэддэг. Мөн таатай боломжийг хэн бүхнээс түрүүлж мэдрэх чадвартай, боломжийг алдахгүйн тулд урьдчилсан бэлтгэл сайтай байх бас л чухал. Удирдагч хүн ажилчдаа, хүнээ боддог  ажлын ачааллыг хамтдаа үүрээд зөв гарцыг мэдэрч, биеэр үлгэрлэгч, бусдад хүндлэгдсэн, ажилчид нь түүнд зуун хувь итгэдэг, хүн ажиллаж байж мөнгийг бий болгодог гэдгийг маш сайн ухамсарласан, хүнийг хийж бүтээснээр нь үнэлж чаддаг гээд олон чадвартай байх ёстой. Жинхэнэ удирдагч хүн амьдралын туршлагаас бий болдог байх.

нэмэлт

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *