А.Амартүвшин: Хөнгөн блокны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байна

3-р сарын 28, 2018 8:52 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 56
_MG_0500

Ц.МЯГМАРБАЯР

 Бизнес, хөгжилбулангийн энэ удаагийн зочноор барилгын  хийт хөнгөн блокны үйлдвэр  “Жи Эс Дорнын Хөгжилкомпанийн захирал А.Амартүвшинг урьж ярилцлаа.

 

Үнэт эдлэлийн үйлдвэрээс барилгын салбарт хөрвөж бизнесээ өргөжүүлсэн нь сонирхол татаж байна?

-2002 оноос үнэт эдлэлийн чиглэлээрБүрэнсүхкомпаниа байгуулжбизнесээ эхэлсэнАлт, мөнгөөр ээмэг бөгж, аяга, бүс гэх мэт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Үнэт эдлэлийн үйлдвэрлэл нарийн мэргэжил шаарддаг.

Алт, мөнгөө цэвэрлэн  999 сорьцтой болгож, монгол ээмэг бөгж ихэвч­лэн хийдэг. Анх 10-аад дархантай эхэлж байсан. Манай эхнэр дархан. Бид хоёр шошгийг нь тавьж гүйцэхгүй, борлуулалт ихтэй байдаг байсан. Тэр үед алт хямдхан байсан нэг унц нь 15-20 мянган төгрөг байсан бол өнөөдөр 104 мянган төгрөг болсон байна. Харин сүүлийн үед алт, мөнгөн эдлэлийн худалдан авалт багассан. Худалдаж авах магадлалтай, боломжтой хүмүүс нь лизингийн зээлтэй. Гар утас, байр, машинаа  лизингээр авч байгаа хүмүүс хуримтлал үүсгэх боломжгүй болсон. Тиймээс үнэт эдлэл худалдан авах боломжгүй байна. Үнэт эдлэлийг шууд бэлэн мөнгөөр худалдаж авдаг болохоор цалингаасаа илүү гарсан хуримтлалаараа ээмэг бөгж, бусад үнэт эдлэл, гоёл чимэглэлээ авна. Эсвэл хурим найрын үеэр төлөвлөж авдаг. Монголчуудын мөнгөний ихэнх хувь нь гар утсанд зориулагдаж байна. Ойролцоогоор орчин үеийн шинэ гар утас хоёр сая төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ ямар ч сайхан утас гурван жил бариад л элэгдэж үнэ хүрэхгүй болдог. Тэгвэл хоёр жилийн өмнө  хоёр сая төгрөгөөр ээмэг бөгж авсан байхад буцаагаад зарахад сая гаруй төгрөг болно. Алтны үнэ валютын ханшаас шалтгаалан өсч байдаг. Энэ бизнес маань одоо ч дажгүй, манай эхнэр авч явдаг.

Хөнгөн блокны үйлд­вэрээ хэзээ байгуулав. Үйлд­­вэрийн хүчин чадал их өндөр юм билээ. Хө­рөнгө оруулалтаа хэрхэн босгов?

Бизнесийн хүрээгээ томруулахын тулд 2006  оноос эхлэн барилгын салбарыг сонгож судалсан. Тэгээд ТЭЦийн тэр хавьд газар аваад хөнгөн блок хийе гэж шийдсэн. Хими технологич мэргэжилтэй Үүрцайх гэдэг найз маань блок хийх саналыг анх надад хэлж байсан. Тэгээд Налайхын болон энэ, тэнд блокны үйлдвэрээр  явж үзсэн. Бид судалж явсаар 2013 онд  ХятадынЖиансу”  гэдэг  үйлдвэртэй  хамтран ажиллах гэрээ байгуулж үйлдвэрээ байгуулсан. Тэр  үйлдвэртэй анх танилцахаар очиход хашаанд нь маш том усан онгоц байсан. Хэдэн тонн ачаа бууж байна гэсэн чинь 1200 тонн гэж байсан. Ачаа тээвэрлэлтийн өртөг харьцангүй хямд, нэг тонн ачаа манай мөнгөөр 3500-4500 төгрөгийн үнэтэй. Хот дотроо бүр  хямдхан тээвэрлэлт явагддаг. Гэтэл манайх замаа муу барьсан болохоор өндөрлөгөөтэй машин явахыг хориглосон. Тэвшний өндөр 90 см гэж заасан. 18 метр кубээс илүү ачихгүй. Энэ тохиолдолд элс гэхэд 25 тонныг л ачина. “Жиансуүйлдвэр жилд 350 мянган метр куб блок үйлдвэрлэх хүчин чадалтай бол манайх түүнээс арай бага 200 орчим метр куб блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор эдийн засаг болоод, барилгын салбар хямралд ороод хүчин чадлынхаа 20-30 хувьд нь зогсчихгүй ажиллаж байна. Харин энэ жилээс эдийн засаг сэргэх төлөвтэй байна. Манайх 80 гаруй байгууллагатай хамтарч ажилладаг. Захилга нэлээд орж ирж байна.

Блокыг эрүүл мэндийн хувьд сөрөг нө­лөөтэй гэж яриад байдаг. Одоо энэ ойлголт хэвээрээ юу?

Блокны тухайд иргэдийн буруу ойлголттой холбоотой. Зөвхөн мод, тоосгоор барилга барьж байсан уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаа юм. 2014 онд манай үйлдвэрийн зүсэлт сайтай блок гарч эхэлсэн. Дараа жил  ньМАКкомпанийн блок  гарч эхлэсэн нь манай барилгын материалын салбарт   огцом хувьсал болсон. Тухайн үед 30 орчим блокны жижиг үйлдвэр байсан. Гэхдээ хүчин чадлын хувьд до­тоодын хэрэгцээг хангаж чадахгүй байсан. 2014 онд манай үйлдвэр ашиглалтад орсноор 10-20 мянган блокын захилга орж ирсэн. Захилга өндөр байсан болохоор сурталчилгаа хийх шаардлаггүй байлаа. Харин манай дараа МАК компани байгуулагдаж их хэмжээний рек­лам цацагдсан. Манай үйлдвэр өдөрт ойрлцоогоор  700 метр куб  буюу арван давхар байшингийн блокийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, 20 шланз ачааг нэг өдөрт үйлдвэрлэж байна гэсэн үг.

Тэгэхээр танай үйлд­вэр дотоодын блокны хэрэг­цээний хэдэн хувийг хангаж байна гэсэн үг вэ. Нөгөө талаар энэ ачаа урдаас экспортоор орж ирж байсан үетэй харьцуулж үзвэл?

– 2013 онд манай гаа­лиар 70 мянган метр куб хөнгөн блок орж ирсэн байдаг. Ойролцоогоор 1100 галт тэрэг ачаа гэсэн үг. Үүний 10 мянга орчим нь хаягдал болдог байсан. Тэгвэл 2014 онд 52 мянган метр куб блок орж ирсэн. Тэгэхээр өмнө нь орж ирсэн 70 мянган метр куб ачааны 20 орчим мянгыг нь манайх үйлдвэрлэж нийлүүлсэн юм. Түүнчлэн 2015 онд импортоор ирж бай­сан блок 20 мянга болж буурсан. Харин манай үйлдвэрлэл 40 гаруй мянган метр куб болж нэмэгдсэн. 2016 онд импортоор 6000 бол­сон.Үндсэндээ манай үйлд­вэр импортоор орж ирж байсан блокны хэрэг­цээг шууд зогсоосон. МөнМАКкомпаний үйлдвэрлэл нөлөөлсөн. 600 мянган блокыг зөвхөн хил орчмын газруудын хэрэгцээнд орж ирсэн байдаг. Дээр нь юаны үнэ нэмэгдсэнээс гадна хөнгөн блокны татвар нэмэгдсэн зэрэг нь нөлөөлсөн. Гаднаас блок оруулж ирэх нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй болсон. Өөрөөр хэлбэл, Хятадаас авах тохиолдолд блокоо заавал нэг мөсөн ачуулах болдог. Ингэснээр агуулахын түрээс, тээвэрлэлтэд илүү зардал гардаг. Ха­рин манайхаас бол хэрэг­цээндээ тааруулаад  авах боломжтой.

Чанар, технологи мэ­дээж орчин үеийнх биздээ?

Одоо манайх барилгад хэрэглэгдэх 10 төрлийн стандартаар блокоо зүсэж үйлдвэрлэж байна. Зүсэлтийн алдаагүй блок нь өрлөг болоод өнгөлгөөний шавар бага ордог. Зардал хэмнэгдэнэ гэсэн үг. Блок барилгын дүүргэлийн 80 хувийг эзэлдэг.

Түүхий эдийн олдоц нь хэр юм бол?

Блокыг хамгийн олдоц сайтай элс, үн­сээр хийдэг. Манайх вольфромын уурхайн угаа­­сан хаягдал эл­сээр хийж байна. Тус уур­хай манайхаас 50 кмийн зайтай. Тодорхой хэм­жээний үнс хэрэглэдэг. Монгол Ул­сад батлагдсан гур­ван төрлийн блокны стан­дартаар үйлд­вэр­лэлээ явуулдаг. Зүсэлтийн явцад гарсан хаягдлаа дараагийн зуу­р­магтаа оруулдаг боло­хоор манайхаас хаягдал гардаггүй. Борооны усыг ашиглаж зуурмагтаа хэрэглэдэг. 2016 ондТОП– 10” аж, ахуйн нэгжийн нэгээр,  2017 онд Барилга хот бай­гуу­лалтын яамнаас манай үйлдвэрийг эко бүтээгдэхүүний  шилдэг үйлдвэрлэгч  компаниар шал­га­руулсан. Одоо манай үйлдвэр 46 ажил­тантай барилгын ид ажлын үеэр 60 болж нэмэгд­дэг. Нийтдээ 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

Бартерийн үйлчилгээ хэр хийсэн бэ?

Манай үйлдвэрийг хүнд байдалд оруулдаг зүйл бол бартер. Барилгууд нь ашиглалтад ордоггүй. Банкинд барьцаанд тавьсан барилгууд нэлээд хүндээр туссан. 20 орчим байр тийм байдалтай байсан. Хамгийн гол нь манай үйлдвэр цемент, шохой, элс, үнс зэргээ бартерээр авч болохгүй юм. Тэгэхээр түүхий эдээ авахын тулд банкнаас зээл авах болдог. Өвөл бол зөвхөн зээлийн хүү төлөх гэж л амьдарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *