БНСУ:Өршөөлийн аяны үеэр нутаг буцахгүй бол дахин нэвтрэх эрхийг бүрмөсөн хасна

0
хуваалцах
103
үзсэн

Т.САЙХАН

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас ирэх зургадугаар сарын 30-н хүртэл өршөөлийн аян хэрэгжүүлж байна.

Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд дахин ирэх баталгааг тодорхойлолтоор баталгаажуулж, өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл хатуу арга хэмжээ авахад чиглэгджээ.

Сүүлийн жилүүдэд 200 мянгаас хэтэрдэггүй байсан хууль бус оршин суугч гадаад иргэдийн тоо 2019 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 380 мянгад хүрч, огцом өсчээ.

Үүний уршгаар хууль бусаар ажил олгогчдын тоо өсөж, хөдөлмөрийн болон хууль ёсны ажиллах хүчний тогтолцоо алдагдахад хүрсэн байна. БНСУ-д визгүй зорчигч орны иргэд нийт хууль бус оршин суугчдын 44.7 хувийг эзэлж байгаа бөгөөд гадаадын иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах тохиолдол 54.5 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn