Монголын хадан дээрх “Туурайн цуурай”
Газар буусан хүлэг ээ... гэх морин хуурын аялгуу танхимд намуухан эгшиглэнэ. Үзэсгэлэнгийн танхимд ороход хомоолын үнэр хамар цоргиж, тал нутгийн салхи сэнгэнэх шиг. Хэсэгхэн зуур их хотын чимээнээс холдож, хэдэн мянган жилийн тэртээх нүүдэлчдийн ертөнцөд хөл тавьсан мэт санагдана.