Зууны Мэдээ
  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Ярилцах цаг
  • Урлаг, спорт
  • Сонин захиалга
Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Ярилцах цаг
  • Урлаг, спорт
  • Сонин захиалга
Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
Зууны Мэдээ
Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
Эхлэл Урлаг, спорт Урлаг

“Тэнгэр шиг бай” дуу 11 жилийн дараа сонсогчдод хүрлээ

10 9, 2019 - 18:20:41
Урлаг, Урлаг, спорт
0
“Тэнгэр шиг бай” дуу 11 жилийн дараа сонсогчдод хүрлээ
0
хуваалцах
6
үзсэн
Share on FacebookShare on Twitter

Б.ДОЛЖИН

Гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа 15 дахь бүрэн хэмжээний “Тэнгэр шиг бай” тоглолтоо ирэх сарын 8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлэгт хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ая зохион дуу болгожээ. Энэ нэрээр тоглолт болон цомгоо нэрлэж фэнүүддээ хүргэх гэж байна. Тэрээр “Бид Монголын рок поп урлагийн тоглолтын хөгжлийг урагшлуулах юмсан гэж хичээж байна. Монголын нэрт яруу найрагч, цогтой тэмцэгч О.Дашбалбар агсны 1990-ээд оны үед хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлэгт Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ая зохиож 11 жилийн өмнө дуу болсон. Аливаа уран бүтээл өөрийн амин чанартай байдаг. Энэ  дууны амин чанар  дэндүү  өндөр босготой учраас олон жилийн дараа уран бүтээл болж гарч байна. Эцэг нь хүүдээ захьсан хатуу сургааль, алдах үед ташуур болдог үгийг тоглолтоороо дамжуулан олон хүнд хүргэхийг зорилоо. Энэ дууг сонсоод хүмүүс ухаарч, урам зориг, эрч хүч аваасай гэж хүсч байна. Бүх зүйл өөрийн тогтсон цаг хугацаатай байдаг шиг энэ тоглолт өөрийн болох ёстой цаг хугацаандаа болж байгаа гэж бодож байна” гэсэн юм. “Гайхамшигт үдэш”-ээс хойш 10 жилийн дараа хийж буй асч дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухаан суусан ид үе гэсэн хүний амьдралын гурван үеийг илэрхийлсэн түүний  тоглолт гурван цаг үргэлжилнэ.

Т.Ариунаа бол зүрхээрээ дуулдаг дуучин

Хэвлэлийн бага хуралд Ардын жүжигчин Н.Сувд, “Тэнгэр шиг бай” дууны зохиолч Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал Л.Балхжав, Соёл-Эрдэнэ хамтлагийн ахлагч Г.Жаргалсайхан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ү.Хүрлээ, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Т.Бархүү болон тоглолтыг зохион байгуулж буй уран бүтээлчид оролцсон юм. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Хүний сэтгэлийн шаналан дээр суурилж гарсан бүтээл тэр цаг үеийнхээ тод гэрэл нь болж байдаг. Тиймдээ ч гавьяат жүжигчин Ариунаагийн энэ удаагийн тоглолт дотоод сэтгэлийнх нь шаналал, эмзэглэл, нийгэмд хүргэх гэсэн том хашгираан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ цаг мөчид “Тэнгэр шиг бай” дуу, шүлэг, ая бидэнд олон зүйлийг ухааруулна гэдэгт итгэлтэй байна. Дууны характер, дотоод ертөнц, хэлэх гэсэн мессежийг бие, тархиараа мэдэрч, зүрх сэтгэлээрээ дуулдаг ховор дуучдын нэг нь Ариунаа юм. Олон кино, жүжгийн дуун дээр бид хамтран ажиллаж байсан. “Үл таних эмэгтэй” киноны дууг дуулахын өмнө “би зохиолыг нь бүтэн уншчихаад шийдвэрээ гаргая” гэж хэлсэн. 14 настайдаа анхны хайртайгаа учирсан охины сэтгэл зүй, хүсэл тэмүүллийг гаргах гэж гурав хоног зохиолоо уншаад хоолойндоо орж байсан хариуцлага, сахилга баттай дээшээ тэнгэр рүү тэмүүлэгч эмэгтэй” гэсэн юм.

Харин жүжигчин Т.Бархүү тоглолтод оролцож Т.Ариунаатай хамтарсан “Чамдаа уусна” уран бүтээлээ шинэчлэн дуулах юм байна. Дэлхийн хэмжээний тайз засал, шинэ хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтээрээ дамжуулан тэрээр дайчин, ассан, эрч хүчийг үзэгчдэд мэдрүүлэхээр бэлджээ. Нэгдүгээр хэсэгт 1990-ээд оны хит дуунууд орчин цагийн өнгө аясыг илэрхийлсэн цоо шинэ хэв маягтайгаар дуулагдана. Тоглолтын эхлэл хэсгийг сүүлийн үед олонд танигдаж буй шинэ залуу уран бүтээлчид хамтран хийж байгаагаараа онцлог юм. Харин хоёрдугаар хэсэгт дуучин Т.Ариунаа ид гялалзаж байх үедээ гаргасан шилдгийн шилдэг 18 дуугаа хүргэнэ. Тэрээр тоглолтоо монгол ахуйг илэрхийлсэн дуунуудаар төгсгөхөөр төлөвлөсөн байна. Энэ үеэр тэрээр өөрийн брэнд логотой болж буйгаа танилцуулсан юм. Дэлхийн алдартай дуучид өөрийн онцлог шинж чанарыг илэрхийлсэн логотой байдаг. Тэгвэл дуучин Т.Ариунаагийн лого ассан, амьд, дайчин чанарыг илэрхийлжээ.

Эх сурвалж www.polit.mn

өмнөх

С.Бэхбат: Музейн бүтээлүүдийг хадгалж, сэргээн засварлана

дараах

Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан хүмүүс хэн бэ

  • Халуун мэдээ
  • Сэтгэгдэлтэй
  • Шинэ мэдээ
Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

04 12, 2019 - 14:53:14
“Малын экспорт нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт авчирна”

“Малын экспорт нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт авчирна”

07 29, 2019 - 21:03:21
“Ялалтын баяр”-ын талаар хэний ч дуулаагүй найман баримт

“Ялалтын баяр”-ын талаар хэний ч дуулаагүй найман баримт

05 8, 2019 - 21:51:50
Н.Алтанхуяг: МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг

Н.Алтанхуяг: МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг

10 17, 2019 - 12:12:57
Н.Энхбаяр: Оросуудтай мянганы төмөр зам, мега төсөл яръя

Н.Энхбаяр: Оросуудтай мянганы төмөр зам, мега төсөл яръя

09 2, 2019 - 18:55:44
Х.Баттулга: Утаагүй зуух шахсан хүн энд сууж байна

Х.Баттулга: Утаагүй зуух шахсан хүн энд сууж байна

01 31, 2019 - 09:15:58
Халх голын дээлтэй судар

Халх голын дээлтэй судар

09 15, 2019 - 20:41:40
Ц.Саруулбилэг: Эндээс олсон туршлагаа эх орноо хөгжүүлэхэд ашиглана

Ц.Саруулбилэг: Эндээс олсон туршлагаа эх орноо хөгжүүлэхэд ашиглана

07 31, 2019 - 19:01:31
Д.Хатанбаатар: Хүй долоон худагт эко хот босгож жуулчдыг татах боломжтой

Д.Хатанбаатар: Хүй долоон худагт эко хот босгож жуулчдыг татах боломжтой

07 7, 2019 - 21:22:08
Б.Оюунцэцэг: МСҮТ, политехник коллежийн 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн

Б.Оюунцэцэг: МСҮТ, политехник коллежийн 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн

09 10, 2019 - 21:40:37

Швед – Францын тоглолтын дараах дасгалжуулагчдын ярилцлага

2
“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

0

Н.Хишигнэмэх:Тяньшигийн бүтээгдэхүүнүүд эрүүл мэндийг цогцоор нь хариуцда

0

Ингэж зүтгэх нь хувьд халгаатай ч төрд хэрэгтэй юм да

0

Монголын улс төрд шуурга дэгдэж байна

0

Лицензийн хар сүүдэр

0

Д.Ганболд: Стратегийн 15 ордоо өөрсдөө ашиглаад, бусдыг нь хаая

0

670 мянгыг хүлээсэн ч…

0

“Нарантуул”-д наймаачдын ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо

0

Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 30 хувиар буурчээ

0
“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

12 11, 2019 - 19:39:53
Хятадын уламжлалт цэгэн бариа дархлаа сайжруулж, стресс тайлдаг

Хятадын уламжлалт цэгэн бариа дархлаа сайжруулж, стресс тайлдаг

12 11, 2019 - 19:35:41
Н.Төгсбаяр: Эхэс түрүүлсэн хагалгааг монголдоо амжилттай хийж байна

Н.Төгсбаяр: Эхэс түрүүлсэн хагалгааг монголдоо амжилттай хийж байна

12 11, 2019 - 19:33:21
Я.Бат-Ирээдүй: Геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод нэгдэх хэрэгтэй

Я.Бат-Ирээдүй: Геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод нэгдэх хэрэгтэй

12 11, 2019 - 19:31:23
Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья

Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья

12 11, 2019 - 19:29:32
Хэрэглээний зээл малчны зээл рүү шилжиж байна

Хэрэглээний зээл малчны зээл рүү шилжиж байна

12 11, 2019 - 19:26:42
УИХ хууль зөрсөн эсэх гомдлыг Г.Баясгалан хянаж байна

УИХ хууль зөрсөн эсэх гомдлыг Г.Баясгалан хянаж байна

12 11, 2019 - 19:24:58
“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

12 11, 2019 - 19:22:57
Д.Лүндээжанцан нарын “Хар Үндсэн хууль”

Д.Лүндээжанцан нарын “Хар Үндсэн хууль”

12 11, 2019 - 19:20:47
С.Бямбацогт: Бид нар зовбол хамтдаа зовж, жаргавал хамтдаа жаргана

С.Бямбацогт: Бид нар зовбол хамтдаа зовж, жаргавал хамтдаа жаргана

12 11, 2019 - 19:17:40
Зууны Мэдээ

Follow Us

  • Бидний Тухай
  • Холбоо барих
  • Сурталчилгаа Байршуулах

Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Ярилцах цаг
  • Урлаг, спорт
  • Сонин захиалга