Ард нийтийн асуулгад хоёр дахь асуултыг Ерөнхийлөгч нэмэх санал гаргав

0
хуваалцах
14
үзсэн

С.САРУУЛ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Байнгын хорооны хурлын үеэр ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30-нд явуулахыг гишүүд дэмжлээ. Мөн 29 тэрбум төгрөг шаардагдах тооцооллыг СЕХ танилцуулсан. Тэгвэл байнгын хорооны хуралдааны үеэр  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдэл хийсэн юм. Тэрээр  “Ерөнхийлөгч Х.Баттулга “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжиж байна. Гэхдээ 30 тэрбум төгрөг зарцуулаад гурван асуулт асуух боломж байхад “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв үү буруу юу” гэсэн ганцхан асуулт асуух гэж байна. Хоёр дахь асуултыг Ерөнхийлөгч нэмэх саналтай байна.

Ерөнхийлөгчийн мэдэгдлийг танилцуулья. УИХ-ын дарга Г.Занданшатар танаа. Монгол УИХ улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгааны бичиг баримт болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг үеийн шинжтэй хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхгүй, ач холбогдол муутай төсөл хэлэлцэж байгаад би харамсаж байна. Миний бие уг хуулийн өөрчлөлтөд тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгахын тулд эрх баригч та бүхэнтэй хамтран ажилласан боловч үр дүн