Зууны Мэдээ
  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Ярилцах цаг
  • Урлаг, спорт
  • Сонин захиалга
Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Ярилцах цаг
  • Урлаг, спорт
  • Сонин захиалга
Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
Зууны Мэдээ
Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
Эхлэл Дэлхийд Геополитик

АНУ Ираны Гадаад хэргийн сайдад хориг тавив

08 2, 2019 - 08:39:04
Геополитик, Дэлхийд
0
АНУ Ираны Гадаад хэргийн сайдад хориг тавив
0
хуваалцах
4
үзсэн
Share on FacebookShare on Twitter

Ж.ЦОГЗОЛМАА

АНУ-ын Сангийн яамнаас Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифын эсрэг хориг арга хэмжээ авсан талаар ВВС мэдээллээ. Ингэхдээ ноён Зарифын АНУ дахь аливаа хөрөнгийг битүүмжлэх бөгөөд АНУ-аас эдгээр хөрөнгийг удирдах эрхийг нь “царцаасан” байна. Сангийн сайд Стивен Мнучин “Жавад Зариф нь Ираны Дээд удирдагчийн балмад тунхаглалыг хэрэгжүүлж байна” гэж мэдэгдсэн юм. Ноён Зариф өөрийн твиттер хуудастаа “АНУ миний эсрэг хориг авч хэрэгжүүлсэн нь тунхаглалыг өөрсдөд нь аюултай гэж үзсэнийх юм. “АНУ намайг онилсны шалтгаан нь би дэлхий дахинд Ираныг төлөөлж буй хүн. Энэ тийм чухал зүйл гэж үү. Хэрэгжүүлсэн арга хэмжээ нь надад болон миний гэр бүлд огтхон ч нөлөөлөхгүй. Учир нь надад Иранаас өөр газарт ашиг сонирхол болон хөрөнгө байхгүй. Намайг энэ тунхаглалд заналхийлнэ гэж үзсэнд баярлалаа” гэж жиргэсэн байлаа.

Иран болон АНУ-ын хоорондын харилцаа 2015 оноос хойш ихэд хурцадмал байдалд орсон юм. Учир нь Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлахаар АНУ байнга оролдлого хийдэг нь үүнийг улам ч дэвэргэжээ. Сүүлийн үед ийнхүү өрнөсөөр буй хориг арга хэмжээ болон санаа зовоосон үйл явдлууд нь Персийн буланд цэргийн хүчний мөргөлдөөн болох вий гэсэн айдсыг бас бий болгоод байна.

Өчигдөр АНУ ОХУ, Хятад болон Европын улс орнуудыг Ирантай хийх иргэний цөмийн хамтын ажиллагааны хэлцлээс үргэлжлүүлэн чөлөөлөхөө мэдэгдсэн юм.

Цагаан ордны аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Хэлцлээс чөлөөлөх хугацааг 90 хоногоор сунгасан. Бид энэ цөмийн үйл ажиллагааг ойроос ажиглаж байна” гэжээ. Ноён Мнучины тайлбарлаж буйгаар ноён Зариф нь Ираны дэглэмийг дэлхий дахинд төлөөлж буй хамгийн чухал хүн юм. “АНУ өөрийн үйлдлээрээ Ираны дэглэм, өнөөгийн шинж төлөв нь хүлээж авах боломжгүй хэмжээнд хүрсэн гэдгийг тод томруунаар илэрхийлсэн мессеж юм. Энэ цаг үед Ираны дэглэм нь Ираны иргэдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглож, улмаар Гадаад хэргийн сайд Жавад Зариф нь энэ дэглэмийг дэлхий дахинд ухуулан сурталчилж, буруу мэдээлэл дамжуулж байна” гэж ноён Мнучин хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.2  БААСАН  №153  (6120)

өмнөх

Ц.Нямдорж сайд “Жаст”-ын Ш.Батхүү, Д.Дорлигжав нарыг аврахын тулд албан тушаалын гэмт хэрэг үйлдэв үү

дараах

ЗМ-ний онцлох нийтлэл, ярилцлага

  • Халуун мэдээ
  • Сэтгэгдэлтэй
  • Шинэ мэдээ
Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

04 12, 2019 - 14:53:14
“Малын экспорт нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт авчирна”

“Малын экспорт нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт авчирна”

07 29, 2019 - 21:03:21
“Ялалтын баяр”-ын талаар хэний ч дуулаагүй найман баримт

“Ялалтын баяр”-ын талаар хэний ч дуулаагүй найман баримт

05 8, 2019 - 21:51:50
Н.Алтанхуяг: МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг

Н.Алтанхуяг: МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг

10 17, 2019 - 12:12:57
Н.Энхбаяр: Оросуудтай мянганы төмөр зам, мега төсөл яръя

Н.Энхбаяр: Оросуудтай мянганы төмөр зам, мега төсөл яръя

09 2, 2019 - 18:55:44
Х.Баттулга: Утаагүй зуух шахсан хүн энд сууж байна

Х.Баттулга: Утаагүй зуух шахсан хүн энд сууж байна

01 31, 2019 - 09:15:58
Халх голын дээлтэй судар

Халх голын дээлтэй судар

09 15, 2019 - 20:41:40
Ц.Саруулбилэг: Эндээс олсон туршлагаа эх орноо хөгжүүлэхэд ашиглана

Ц.Саруулбилэг: Эндээс олсон туршлагаа эх орноо хөгжүүлэхэд ашиглана

07 31, 2019 - 19:01:31
Д.Хатанбаатар: Хүй долоон худагт эко хот босгож жуулчдыг татах боломжтой

Д.Хатанбаатар: Хүй долоон худагт эко хот босгож жуулчдыг татах боломжтой

07 7, 2019 - 21:22:08
Б.Оюунцэцэг: МСҮТ, политехник коллежийн 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн

Б.Оюунцэцэг: МСҮТ, политехник коллежийн 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн

09 10, 2019 - 21:40:37

Швед – Францын тоглолтын дараах дасгалжуулагчдын ярилцлага

2
Фото: Автомашинтай жагсагчид лхагва гаригт дахин жагсана

Фото: Автомашинтай жагсагчид лхагва гаригт дахин жагсана

0

Н.Хишигнэмэх:Тяньшигийн бүтээгдэхүүнүүд эрүүл мэндийг цогцоор нь хариуцда

0

Ингэж зүтгэх нь хувьд халгаатай ч төрд хэрэгтэй юм да

0

Монголын улс төрд шуурга дэгдэж байна

0

Лицензийн хар сүүдэр

0

Д.Ганболд: Стратегийн 15 ордоо өөрсдөө ашиглаад, бусдыг нь хаая

0

670 мянгыг хүлээсэн ч…

0

“Нарантуул”-д наймаачдын ажлын байр 25 жилийн баталгаатай боллоо

0

Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 30 хувиар буурчээ

0
Фото: Автомашинтай жагсагчид лхагва гаригт дахин жагсана

Фото: Автомашинтай жагсагчид лхагва гаригт дахин жагсана

12 12, 2019 - 18:27:20
“Хүний эрх, Эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн

“Хүний эрх, Эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн

12 12, 2019 - 17:41:58
Time сэтгүүл Гретаг оны онцлох хүнээр нэрлэлээ

Time сэтгүүл Гретаг оны онцлох хүнээр нэрлэлээ

12 12, 2019 - 17:39:43
Д.Алтанхуяаг: “Цөмөөхэй” тоглолтод 199 хүүхэд оролцоно

Д.Алтанхуяаг: “Цөмөөхэй” тоглолтод 199 хүүхэд оролцоно

12 12, 2019 - 17:38:15
Н.Номтойбаяр: Намайг яллагдагчаар татаагүй, гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн

Н.Номтойбаяр: Намайг яллагдагчаар татаагүй, гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн

12 12, 2019 - 16:50:57
“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

12 11, 2019 - 19:39:53
Хятадын уламжлалт цэгэн бариа дархлаа сайжруулж, стресс тайлдаг

Хятадын уламжлалт цэгэн бариа дархлаа сайжруулж, стресс тайлдаг

12 11, 2019 - 19:35:41
Н.Төгсбаяр: Эхэс түрүүлсэн хагалгааг монголдоо амжилттай хийж байна

Н.Төгсбаяр: Эхэс түрүүлсэн хагалгааг монголдоо амжилттай хийж байна

12 11, 2019 - 19:33:21
Я.Бат-Ирээдүй: Геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод нэгдэх хэрэгтэй

Я.Бат-Ирээдүй: Геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод нэгдэх хэрэгтэй

12 11, 2019 - 19:31:23
Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья

Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья

12 11, 2019 - 19:29:32
Зууны Мэдээ

Follow Us

  • Бидний Тухай
  • Холбоо барих
  • Сурталчилгаа Байршуулах

Хайлт илэрсэнгүй
Бүх үр дүн
  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Ярилцах цаг
  • Урлаг, спорт
  • Сонин захиалга