700 гаруй хүн нас барж, 800 гаруй хүн бэртэж гэмтжээ

9-р сарын 25, 2015 11:02 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 63
9-25-7a2

Д.АРИУН

 

Лалын шашны хаж мөргөл өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн бөгөөд олон сүсэгтэн Саудын Арабын  Мекка хотноо цугласнаас үүдэн эмгэнэлт хэрэг явдал болсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, хаж мөргөл үйлдэхээр Мекка хотын ойролцоо Мена мөрний эрэг дээр ирсэн 700 гаруй мөргөлчин амь насаа алдаж, 800 гаруй хүн бэртэж гэмтжээ.  Мөргөлийн үеэр хэт олон хүн цуглаж, улмаар шахцалдаан үймээн болсноос ингэж олон хүн амь насаа алдсан гэж үзэж байна. Эмгэнэлт хэрэг явдал болсон газар аврах албаныхан ажиллаж, бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна. 

 Саудын Арабын Дотоод хэргийн яамны албаны хүн хэт халуун байсан нь ийм эмгэнэлт явдал болоход нөлөөлсөн гэсэн байна. Мөн тус улсын Засгийн газар Мена мөрний эрэгт болсон хэрэг явдлыг мөрдөн шалгах комиссыг томилсон байна.

Иран улс энэхүү эмгэнэлт хэрэг явдалтай холбогдуулан гурав хоногийн гашуудал зарласан байна.

Мекка хот нь лалын шашинтнуудын хувьд ариун газар гэж тооцогддог учраас жилд бүр хаж мөргөлийн үеэр лал сүсэгтнүүд маш олноороо ийшээ ирдэг. Өмнө нь 2006 онд  шахцалдаж дарагдсаны улмаас 100 гаруй хүн нас барж байсан аж.

 

9-25-7a1

“Аль Арабия” эхлээд 100 гаруй хүн нас барсан тухай мэдээлж байсан боловч, хохирогчдын тоо нэмэгдсээр 700 гаруй болжээ.

 

9-25-7a2

Ослын газар аврах албаныхан ажиллаж байна.

 

 

9-25-7a3

Осол болсон газар иймэрхүү дүр төрхтэй үлдсэнийг  “АР” агентлагийн гэрэл зурагчин авчээ.

9-25-7a4

Нас барагчдын дундаас гэр бүл, төрөл төрөгсөд, таних хүмүүсээ хайж байна.

 

9-25-7a5

Чөтгөрийг чулуугаар цохиж хөөх ёслол болж байх үеэр эмгэнэлт явдал болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *