670 мянгыг хүлээсэн ч…

6-р сарын 21, 2012 11:56 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 436

Б.СОЛОНГО

Үлдэгдэл 670 мянгыг ол­гоход шаардлагатай бай­гаа 350 тэрбум төгрөгийг олохын тулд ийм замыг сонгожээ гэсэн мэдээл­лийг ямар боловч Монгол­банк үгүйсгэсэн байна билээ. Харин ч ийм мэдээ­лэл хамаагүй цацаж, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөллөө гэж хэвлэлийнхнийг буруут­гав. Энэ бол өгнө, өгөхгүйн үлгэрийн өрнөл хэсэг. Иргэд энэ долоо хоногт банкны үүд сахих хэрэг­гүйг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрынхан долоо хоногийн сүүлээр сэмхэн мэдэгдсэнээр үл­гэр үргэлжлэв. Санхүү­жилт нь бэлэн болоогүй тул энэ долоо хоногт иргэдэд мөнгийг нь өгч чадахгүй гэжээ. Харин энэ сардаа багтаана. Ирэх сард ч ол­гож мэднэ гэсэн үг хав­чуул­чихав. Хүний хөгж­лийн сангаас иргэн бүрт сар болгон олгож байгаа 21 мянган төгрөг болон иргэдэд хувьцаа эзэмших үйл ажиллагаатай холбоо­той асуудлаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын газар, Хөдөл­мөр халамж үйлчилгээний газрын “Хүний хөгжил сан”-гаас хийсэн мэдээл­лээр 2010 онд иргэн бүрт 120 мянган төгрөг, 2011 онд 252 мянган төгрөг, 2012 оны эхний таван сарын байд­лаар 104 мян­ган төгрөг олгожээ. Харин энэ сард иргэн бүрт 23 мянган төгрөг олгоно гэ­жээ. Ингээд нийт 500 мян­ган төгрөг авч бай­гаа аж. Дээр нь “Эрдэнэс Таван­толгой”-н нэг сая төгрөг­тэй тэнцэх 1072 ширхэг хувьцааг нэмс­нээр 2008 онд хамтарсан Засгийн газрын  амалсан 1,5 сая төгрөгийн мөрийн хөтөл­бөр биелсэн дүрд хуви­рав. Ийнхүү энэ жи­лийн сонгуульд эрх баригчид итгэл алдарсан иргэдийн толгойг хэрхэн эргүүлж, сонгууль өнгөртөл элдэв арга хэрэглэн аргацаахаа олж ядаж байна. Толгой эргэмээр бэлэн мөн­гөний амлалт, сонгуу­лийн шоу, халамжийн цу­вааг хурдан дуусгахгүй бол үнийн өсөл­тийг гүйцэж, түрүү­лэхээсээ өнгөр ч байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *