Худалдааны дайн гаргахгүй байхаар Хятад, АНУ хоёр тохиролцов

5-р сарын 21, 2018 11:08 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 43
5-21-11

Д.ЭНХЭЭ

Худалдааны дайн хийлгүй, харилцан гаалийн татвар тогтоохоо зогсоохоор Хятад, АНУ хоёр тохиролцлоо хэмээн Вашингтонд хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргын орлогч Лю Хэ мэдэгдсэнийг РИАНовости уламжлав.

“Худалдаа – эдийн засгийн зөвлөлдөх уулзалтын хамгийн гол үр дүн бол талууд худалдааны дайн хийхгүй байх, харилцан гаалийн татвар ногдуулахаа зогсоохоор шийдвэрлэсэн явдал юм” хэмээн Лю Хэ сэтгүүлчдэд мэдээлснийг Синьхуа агентлаг дамжуулжээ.

Хятадын ерөнхий сайдын орлогч өөрийн хийсэн айлчлалыг “нааштай, үр бүтээлтэй, үр дүнтэй” хэмээн нэрлэжээ.

Бээжин, Вашингтоны хоорондын худалдаа  эдийн засгийн маргааныг шийдвэрлэхэд ихээхэн цаг хугацаа шаардлагатай хэмээн ЛюХэ тэмдэглэжээ. “Ирээдүйд хоёр талын харилцааны хөгжилд шинэ хүндрэл бэрхшээл, шинэ зөрчил үүсч болох юм, гэхдээ бид тайван байдлыг хадгалж, яриа хэлцлийг дэмжиж, асуудлыг үр бүтээлтэй шийдвэрлэх ёстой” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.

Өнгөрсөн пүрэв гарагт америкийн нийслэлд Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ – ын ерөнхий сайдын орлогч Лю Хэ нар уулзах үеэр хоёр орны мэргэжилтнүүд худалдааны салбар дахь хоёр талын зөрчлийг үр бүтээлтэй шийдвэрлэх талаар хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа америкийн удирдагч илэрхийлжээ. Эхний уулзалт Бээжинд таюдугаар сарын эхээр болсон билээ.

Өмнө нь Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулахаар сүрдүүлэхэд Бээжин ч мөн хариу барина хэмээн мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *