Бүртгэлийн газрын дарга Р.Содхүү тэтгэвэртээ гарав

3-р сарын 30, 2018 2:39 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 45
29664089_1763087957070478_406125382_n-550x300 (1)

С.САРУУЛ

Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Р.Содхүү 2016 оны наймдугаар сард Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдоод байсан юм.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.03.30/ Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөллөө.  Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандсан байна. Тухайлбал Сүхбаатар аймгийн төсөв ИТХ-ын шалтгаанаас болж хоёр жил батлагдахгүй хойшилсон байна. З.Энхтөр нь 2016 оноос хойш Засаг даргаар ажиллажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *