Монгол Улсын 17 дахь Ерөнхий Сайдын сэрэмжлүүлэг

9-р сарын 20, 2017 10:07 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб , Хууль эрхзүй Уншсан: 17
9-20-3

Дашийн БЯМБАСҮРЭН

Доктор, профессор, Монгол Улсын Ерөнхий Сайд асан

Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөн шинэчлэх асуудал 2015 оноос хойш гурван жил дараалан эрчимтэй яригдаад эдүгээ УИХаас тодорхойтөсөлболовсруулан өргөн сурталчилгаа явуулж, энэ ондоо багтаан баталгаажуулах амлалт өгч, иргэдийн санал дэмжлэг авах оролдлого хийж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд иргэний хувьд дараах байр суурийг илэрхийлж байна.

НЭГ. ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГЫН БОДИТ УТГА

Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуулиар 25 жил амьдрав. Хуучин тогтолцооноос ангижирч, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг баримтлах зарчмын талаас шилжилтийн үеийг амжилттай гэтэлж, Дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болов. Иргэд өмчтэй, эрх чөлөөтэй боллоо. Эдийн засаг, нийгмийн хүрээнд зарчмын ахиц, өөрчлөлтүүд гарав.

Гэвч сүүлийн 10 гаруй жил улс орны амьдралд сөрөг нөлөөтэй, тогтвортой хандлагууд илэрч, хөгжил дэвшлийн замаар урагшлах хөдөлгөөнийг боомилон саатуулж, итгэл үнэмшлийг сулруулж байна. Тухайлбал.

  1. Сүүлийн 14 жилийн турш гурван Ерөнхийлөгчийн төрийг дамжуулантөрийн доройтол, ялзрал”-ын тухай ярьсаар одоо дөрөв дэх Ерөнхийлөгчийн үетэй залгаж байна.

Төрийн ялзрал, доройтол, авлига, хээл хахуулийн балчигт живж, төрийн хууль, шийдвэр явцуу бүлгийн ашиг сонирхлын захиалгаар төрж, төрийн эрх мэдэл арилжааны таваар болж. төрийн албаТөрлийн албаболж байгаа олон шинжээр илэрч байна.

Хэдийгээр авлигатай тэмцэх газар байгуулж, ашиг сонирхлын тухай хууль баталсан ч байдал өөрчлөгдсөнгүй.

Харин ч одоогийн эрх баригч нам төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдахаар төлөвлөж байсан тухай баримт нийтэд дэлгэгдэж, одоогийн Засгийн газрын дээд удирдлага дотроо улс төрийн хуйвалдаан, тагнаж чагнасан хэргээр ил хэрэлдэх болсон нь түүхэнд үзэгдээгүй ялзралын баримт болж байна.

  1. Манай нийгэмд хүмүүнлэг амьдралын багана болдог шударга ёс, тэгш байдал нь ноцтой гажуудалд орж байна.

УИХын сонгууль бүрээр улс төрийн намууд үндэслэл тооцоогүй, худал хуурамч амлалтаар олон түмнийг төөрөгдүүлэн мэхэлж, мэдээллийн орчинг бохирдуулах нь хэвийн үзэгдэл болов.

Үндэсний өв баялгийн эзэмшилт ард түмний мэдлээс гарч, баялгийн хуваарилалт шударга бус болж. Түүний дийлэнх нь нам дамжсан баячууд, эрх мэдэлтнүүдийг худалдаж авсан гадаадын шинэ колоничлогчдын гарт орж, нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч байна.

Төрийн хууль тэгш үйлчлэх чадвараа алдаж, мөнгөөр эрх мэдэлд хүрсэн этгээдүүдэд хууль үйлчлэхгүй, намын өмгөөллөөр халхавчилж, дур зоргоор авирлах нь улам бүр гаарсаар байна.

  1. Үндэсний эдийн засаг гадаадын хараат хавсарга болон хэврэгшиж, сүүлийн 10 жил дараалан ужиг хямралд өртөж, төрийн жолоодлого. удирдлага зохицуулалтын хомсдолд орж, овжин зальхай этгээдүүдийн дур зоргоор аашинд хөтлөгдөж байна. Энэ бүхний улмаас ойрын 30 жилд дааж давахгүй гадаад дотоод өрөнд баглагдаж, гадны оролцоогүйгээр дампуурлаас зайлах чадваргүй болов.
  2. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол үлэмж суларсан нь улс төрийн тусгаар тогтнолг төрийн бүрэн эрхэд сөргөөр нөлөөлж, төр засаг алив асуудлыг шийдэхдээ гадаад улс орон төдийгүй, гаднаас ирээд Монголын баялгийг мөлжиж буй колоничлогчдын тулган шаардалтад өртөж, “даарьтай морь адил далбаганахболж байна.

Улс орны амьдралын амин чухал зарчмууд, зохион байгуулалтын гол үндсийг хөндөж буй эдгээр доголдлын үндсэн шалтгаан нь одоогийн Үндсэн хуулийн дагуу байгуулж ирсэн төрийн тогтолцоо, орчин цагийн дэлхий нийтийн орчин нөхцөлд нийгмийн хувь заяаны төлөө хүлээх хариуцлагын төвшинд хүрэхгүй байгаа явдал юм.

Тэгэхдээ, төрийн үйл ажиллагааны алив доголдлыгҮндсэн хуулиас уу, эсвэл органик хуулиудад гарсан алдаа завхралаас уугэдгийг нарийн шинжилж, үнэн зөв дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Ингэж хандвал, манай нийгмийн замналд тохиолдож буй гажуудлууд гол утга агуулгаараа 1992 оны Үндсэн хуультай холбоотой гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

-1992 оны Үндсэн хуульдУлсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөнхэмээн 430 гишүүнтэй Ардын Их Хурлыг халж, оронд нь 53 хүнтэй Улсын Бага Хурлыг өргөтгөн байгуулсан УИХын төрийн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлсон юм. Тэр цагаас хойш долоон удаа УИХын сонгууль явуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэв.

Төрийн эрх барих дээд байгууллагын хариуцлага, ажиллах чадвар, бодлогын чанарын төвшнээс улс орны хувь заяа шууд хамаарах төдийгүй.

Түүнээс доошхи бүх төвшний үйл ажиллагаа шууд тодорхойлогддог нь жам юм. Гэтэл сүүлийн 4-5 сонгуулиар УИХын бүрэлдэхүүнд тогтвортой сөрөг хандлага гарч, ажиллах чадвар нь доошиллоо. Улс орны өмнө тулгарсан асуудлыг шийдэх бус шинэ асуудал зөрчил төрүүлэх болов.

Үүний нэг жишээ нь 2000 оны сонгуулийн дараа. Тэр үеийн МАХН 91 хувийн суудал авсандаа эрдэж, Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулж, УИХын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг зөвшөөрснөөр Төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг цуцалж, Засгийн газрын тогтворгүй байдлын үндсийг тавьсан юм. 1992 оноос хойш 25 жилд 13 засаг солигдсоны дотор 2000 оноос хойш 17 жилд 11 засаг солигджээ.

2000 оноос хойш аль ч УИХын үед гишүүд нь Засгийн газрын гишүүн болохын төлөө улайрсан өрсөлдөөн өрнөв. СүүлдээМонгол Төрийн Сайдхэмээх өндөр хариуцлагатай эрхэм чухал албан тушаалыг намдаа өргөсөн хандивын эрэмбээр, намын даргадаа ойр шадарласан буюу үйлчилсэн хэрээр зайдлах болсныг нийтээр мэднэ.

Үүний үр дүнд УИХаас байгуулсан Гүйцэтгэх засаглалын чадвар үлэмж доройтож, нийгмийн амьдрал хямран буцалж байгаа билээ.

УИХын гишүүдийн сонгуульд нэр дэвших эрхийг улс төрийн намууд хандиваар худалдах болсон нь нэг талаас зөвхөнчинээлэгхүмүүсардчилсан сонгууль”-д орж сонгогдох үүд хаалгыг нээж, нөгөө талаас нэгэнтсонгогдсонэрх мэдэлтнүүдзардлаа нөхөхтуйлын сонирхлоортөрд зүтгэхболомж нээж өгөв. Энэ үндсэн дээр УИХ нь чанаргүй, чадваргүй Засгийн газрыг төрүүлэгч эх үндэс болж, УИХ, Засгийн газартайгаа хамт төрийг хамгийн өндөр ашигтай бизнесийн салбар, авилгын төв штаб, эдийн засгийн хямралын үүсгүүр болгов.

УИХ өмнөх бүрэлдэхүүнд шургалсан элдэв элементүүдээс өөрийгөө цэвэрлэх чадваргүй болж, авлига, төсвийн хулгай, хүчин, танхайрлын зэрэг жигшүүрт хэрэгт нэр орооцолдсон олон хүн УИХын өмгөөлөлд нуугдах нь зуршил болов.

Одоогийн Үндсэн хуульЗасгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байнахэмээн тунхагласан ч төр байгуулах эрхийг улс төрийн намуудад даатгаж, нам төвтэй төрийн тогтолцоог сэргээн амилуулах боломжийг нээсэн юм. Улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхий Сайд хэн байхыг бие даан шийдэх онцгой эрхийг хувьдаа өмчлөх болов. Энэ нь Засгийн газрыг арилжааны нэг үйлдлээр худалдан авах боломжийг гадаад, дотоодын луйварчдад олгодгийг 2008, 2009, 2013 оны үйл явдлууд тод нотлов.

Намын даргын суудлын төлөөх тэмцэл төрийн тогтворгүй байдлын язгуур үндэс болж, “Засгийн бүх эрх мэдэлнамуудын доторхи хуйвалдааныгарт байхбичээгүй хууль үйлчилж байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөрУИХын сонгуульд олонх суудал авсан нам Ерөнхий Сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зарчмыг цуцалж, “зөвшихүйлдлийг зөвхөн бичиг хүргэх утгаар явцууруулан намууд Засгийн газраар тоглох завхралын үрийг тарьсан юм.

Улс орны амьдралын нэг гол үндэс нь төрийн санхүүгийн бодлогоор тодорхойлогддог бөгөөд мөнгө, санхүүгийн засаглал, төрийн үйл ажиллагааны гол чиглэл, хариуцлагын шалгуур болж байдаг төрт ёсны соёлын нийтлэг зүй тогтол мөн юм. Манай оронд нүүрлэсэн эдийн засгийн ужиг хямрал өрийн дарамт нь төр засаг мөнгө, санхүүгийн оновчтой засаглал явуулж чадаагүйгээс үүдсэнийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Гэтэл одоогийн Үндсэн хуульд санхүүгийн засаглалын талаар үг байтугай үнэр ч байхгүй билээ.

Энэ байдал улс төрийн намууд улс орны санхүүгийн нөөцийг сонгуулийн амлалтын барьцаа болгон бүрэлгэх, тэр ч байтугай УИХ, Засгийн газар нь бие биенээ хахуульдаж дур дураараа төсвийн зардлыг нэмэх, төрийн мөнгөний бодлого эзгүйрэн завхрах байдалд хүргэж иржээ.

Сүүлийн арав гаруй жил Монгол төрийн эдийн засгийн бодлогын амин сүнс нь эх орныхоо баялаг, газар нутгийгбурхан царайлж, буян амласангадаадын хөрөнгө оруулагчид хэмээх зүс нь бүгээн этгээдүүдэд найр тавьж, гарын хишиг хүртэх эрмэлзэл болж ирлээ.

Өөрийн дотооддоо 31 хувийн цэвэр хуримтлалтай эдийн засгийн өсөлтийг гадныханд даатгасан төр засгийг нийгмийнтолгойгэх үү?

Төрийн чанар, чадавхийн үндэс нь төрийн боловсон хүчний нөөцөөр тодорхойлогддог. Сүүлийн арав гаруй жил сонгууль бүрийн дараа төрийн албадыг бусниулан үймүүлж, намын таашаал, төрлийн холбоог гол болгохын зэрэгцээ, төрийн түшмэдийн суудлыг худалдах болсныг өдөр тутам сонссоор гайхахаа больжээ. Энэ байдал төрийг сулруулаад зогсохгүй улс орны үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх болов.

Ирээдүйдээ итгэлгүй, амьдралын хүндрэлтэй нөхцөлд орж байгаа, төрийн ажлын дадлага, туршлагагүй түшмэдэдамжиж амьдралаа сайжруулахсонирхол давамгайлах нь жирийн үзэгдэл. Энэ бол төрийн дотоод аюулгүй байдалд учрах зовлонгийн шимт хөрс мөн.

Сүүлийн 20-иод жил төрийн түшмэдийн асуудал хариуцсан алба (одоо ТАЗ), хээл хахууль, авилгын эсрэг алба (АТГ) байгуулсан ч ахиц гарсангүй. Үүний учир нь одоогийн Үндсэн хуульд төрийн дотоод аюулгүй байдлын асуудал бүхэлдээ орхигдож, зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал Үндсэн хуулийн институт болж үлдсэнээр барахгүй, тэдгээрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл жолоодлого ч орхигдсон билээ.

Чингис хаан төрөө байгуулаад хүүхдүүддээ хоёр толгойтой могой амьдрах чадваргүй болохыг сургасан домог байдаг. Гэтэл Монгол гурван ч толгойтой болох гээд байгаа юм уу даа. Ямар ч боловТөрийн гурван өндөрлөггэдэг нэр томьёог нийгмийн сэтгэхүйд шургуулж амжжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага төрүүлж байгаа Монголын нийгэм, төрийн тогтолцооны үндсэн бэрхшээл, зарчмууд давхцаж нийлэхдээЭх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсаннийгэм цогцлуулан байгуулахыг зориногэсэн Үндсэн хуулийн гол үзэл санааг эсрэгээр нь эргүүлж, шударга бус ёс ноёлж, шуналаар амилсан зэрлэг капитализмын тогтолцоонд оруулах хүч болж байна.

Ийм ч болохоор эдүгээ үеийн монголчуудын 61 хувь нь улс орон буруу замаар явж байна гэж үздэг ажээ.

 

ХОЁР. ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛГЭГЧИЙН ҮНЭН САНАА, ҮР ДАГАВАР

 

Одоогийн Үндсэн хуулийг өөрчлөх асуудал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрдоройтуулсан долоон заалт”-ыг өөрчилж, “давхар дээл”-ийг тайлах утгатай байсан ч 2014 оноос буюу Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээгээр газар нутаг, өв баялгаа гадаадын этгээдийн гадаадын банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсаны дараа засаглалын тэнцвэр хангах нэрийн дор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, тэр ч байтугай Ерөнхийлөгчийг УИХаар сонгодог болоход гол утга санаа нь чиглэх болсон юм.

Монголчуудын Төрийн тэргүүнээ сонгох эрхийг булааж, олигарх бүлэглэлүүдийн эрхшээлд байдаг УИХд шилжүүлэх нь төрийн эргэлтийн шинжтэй бөгөөд 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл санааны эсрэг агуулгатай байсан тул төсөл зохиогчид 2016 оны сонгуулийн үеэр үнэн санаагаа нуусан билээ.

Гэвч энэ сонгуулиар төрийн эрх мэдэл МАНд шилжиж, УИХын суудлын 85 хувийг авах болсон нь төсөл зохиогчдод урам зориг өгч, нэг талаас олон түмнийг төөрөгдүүлэх элдэв зөвлөлгөөн, нөгөө талаас хүч түрэн асуудлыг шийдэх замд орсон юм. Гэтэл тэдний хувьд гэрэлт өдөр нар хиртэж, зуны халуунд цас орсон нэг үйл явдал болсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд АНын нэр дэвшигч ялчихлаа. Ерөнхийлөгчийн гар хөлийг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүлж авахгүй бол эрх баригч улс төрийн хүчнийхэн. Тэднийг ивээн тэтгэгч олигархиудад хар дарсан зүүд мэт амьдрал эхлэх нь гарцаагүй. Ийм нөхцөлд есөн сард багтаан Үндсэн хуулийн өөрчлөлт гэгчийг шийдэхээр эрх баригчид шулуудаж, амь тэмцэн идэвхийлж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах үзлийн үндэс нь юу вэ?

Одоогийн Монгол төрийн тогтолцооны хамгийн сул дорой, цаг хугацаа өнгөрөх тусам өгөршиж байгаа зангилаа нь УИХ, түүний байгуулдаг Засгийн газрууд болж байгааг өмнө өгүүлсэн билээ. Ийм доройтлын үндсэн шалтгаан нь төрд ноёрхсон олигархи бүлэглэлийн (сүүлийн үед моодны хэлбэрт эрчимтэй шилжиж байгаа) ашиг сонирхол мөн юм. Тэрхүү бүлэглэлүүд төрийг өөрийн утсан хүүхэлдэй болгохын тулд улс төрийн намуудыг худалдан авч гишүүн болгодог. Үүнийгээ хамгаалан баталгаажуулах нь тэдний нэг гол хөдөлгөгм хүч болж байдаг ажээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, хууль санаачлах, Засгийн газарт удирдамжаас, чиглэл өгөх эрхийг цуцалснаар гурван гол үр дүнд хүрч болно. Үүнд:

  1. Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа улам бүр нэгдмэл чанараа алдана. Учир нь дээрх өөрчлөлтийг хийж чадвал Ерөнхийлөгч билэгдэл төдийТөрийн тэргүүнболж үлдээд сул дорой УИХ, Засгийн газраар хүссэнээ гүйцэлдүүлэх боломж нээгдэнэ. УИХ, Засгийн газрын чанар, чадварын одоогийн нөхцөлд олигархи бүлэглэл, шинэ колоничлогчид гадаад, дотоодын лобби бүлэг, ивээгчдээр дамжуулан ямар ч асуудлыг дарамт үзүүлэх тулган шаардах, хахуульдах замаар шийдэж болдог болсныг сүүлийн 10 жил уул уурхайг тойрсон шийдвэрүүд тод харуулж байгаа билээ.

2006 оноос хойш шил шилээ дарсан олигархи бүлэглэлийн Засгийн газрууд улс орныхоо эдийн засгийг оновчтой удирдаж, зохицуулах чадвар мөхөсдөж, газар, газрын хэвлийн баялгийг гадаадынханд худалдах, өр зээл тавихын дон шүглэж иржээ. Энэ нь тэдний ард байдаг эзэд, эдийн засгийн алуурчдын үзэл номлолоор тэжээгдэн эрх баригч улс төрийн бүлгүүдийн мөрийн хөтөлбөр болж байна.

Ийм нөхцөлд Монголчуудын сонгосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, билгэдэл төдий болгох нь луйврын аргаар төрийн эргэлт хийхтэй утга адил юм.

  1. Бид хоёр удаа Ерөнхийлөгчөө сонголоо. Таван Ерөнхийлөгчийн нүүр үзэв. Янз бүрийн үзэлтэй, янз бүрийн хүн хэн боловч Төрийн тэргүүн болохдоо хувийн үзэл бодол, мэдлэг чадвараас үл хамааран улс үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, улс төр, төрийн тогтолцоондоо хандаж иржээ. Үүний нэг гол сэдэв нь төрийн чанарын асуудал ажээ. Хэдийгээр энэ асуудал Н.Багабанди, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед анхаарал татаж байсан ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд нэн тулгамдсан асуудал болж, тэрээр нийгмийнхээ улс төрийн тогтолцоо, төрийн эрүүлжилтэд эрс шинэчлэл хийх чадвартай таван хуулийн төсөл (Шилэн дансны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль) УИХд оруулсан юм. Эдгээр хууль цогцоороо Монголын улс төрийн тогтолцоонд 1990 оны Ардчилсан хувьсгалтай дүйхүйц өөрчлөлт оруулж чадах байсан.

Тэгэхдээ эдгээр хуулийн үзэл санаа нь одоогийн төрийн доройтол, нийгмийн зөрчлийн шархыг долоож амьдардаг олигархи бүлэглэл, тэдний эзэд, төрийг наймаалж амташсан улс төрийн хүчнүүдийн эрс эсэргүүцэлтэй тулгарч, чухамхүү тэр үеэс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах тухай үзэл санаа УИХын танхимаас гарч эхэлсэн юм.

Энэ санааг Үндсэн хуулийн өөрчлөлтөд шургуулжээ. Төрийн гажуудлыг шуудруулах нь одоогийн эрх баригч хүчний үзэл болжээ.

  1. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгөх эрхийг цуцлахаар оруулж байна. Түүнчлэн Ерөнхий Сайд, Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүйгээр томилох санаа ч шургажээ.

Монгол Улсын Ерөнхий Сайдыг гадаадын баяны гал тогооноос тодруулж, сайдуудын суудлыг санаан зоргоор зайдалсан 10-аад жилийн гашуун сургамж багадлаа гэж үү? Монгол Төрийн тэргүүн нийгмийн амьдралын удирдлага, зохицуулалтын жанжин штаб байх үүрэгтэй Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй байх нь хэнд хэрэгтэй вэ? Юунд хүргэх вэ? Хариулт нь тун хялбар бөгөөд Монголын төрийг задлан сулруулж, Засгийн газрыг мафиоз төрхтэй олигархи бүлэглэлүүд, тэдний эзэд, шинэ колоничлогчдын тоглоомын хүүхэлдэй болгоход оршино.

Үүнээс үндэслээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зохиогчдын чин хүсэл нь луйврын аргаар төрийн эргэлт хийх явдал мөн гэж үзэж байна. Тэгэхдээ энэ санааг нийгэмд зайлшгүй тулгамдсан зарим тодорхой асуудал, тухайлбал, хотуудын статус, төрийн дотоод хяналт, төрийн албан хаагчдын асуудал зэргээр хучиж халхавчлан либерал төрийн онол, номлолоор чимж олон түмэнд хүргэж байна.

Монголын төрт ёс, өв соёл, онол мянга мянган жилийн түүхтэй боловч зохиогчид тоож үзсэнгүй.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассанаар төрийн эрх мэдлийг намын гарт хумих боломж улам нэмэгдэх бөгөөд намуудын төлөөллөөс бүрддэг УИХ, Засгийн газрын аль нь ч намуудын одоогийн мафиоз төрхийг өөрчлөх. улс төрийн нөлөөг хязгаарлах санаачлага гаргаж чадахгүй тул тэдний төрийн суудал худалдаж* оршин тогтнодог бизнес хадгалагдах болно. Энэ нь одоогийн Монголын нөхцөл дэх хамгийн өндөр ашигтай бизнес мөн билээ.

 

ГУРАВ. ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА АЖИЛ ХЭРЭГЧЭЭР ХАНДВАЛ

 

МАНын төлөөлөл олонх болж байгаа УИХнэмэлт өөрчлөлтийн төсөл”-өө яаран батлахын төлөө улайран зүтгэж байна. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсаны дараа төсөлдөө шинэ Ерөнхийлөгчийн байр суурийг сонсох, тусгахыг ч хүссэнгүй. Арга ч үгүй биз. Одоогийн төрийн доройтлыг зогсоож. төрийн бодлогыг эрс шинэчлэхээ амалсан Ерөнхийлөгчийн гар хөлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүлж авах нь л чухал ажээ.

Үүний зэрэгцээ уул уурхайн салбарын томоохон ордуудыг наймаалах боломж нь нэмэгдэж байгаа нөхцөлд Оюутолгойн гэрээгээр амташсан гадаад. дотоодынгорилогч”-дод Монгол төрийн бодлого сул буюу нэгдмэл чиг.

зарчимгүй байх нь ашигтай ажээ. Ийм учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, улс нийгэм, УИХаа нэг бус удаа хууран мэхэлж шалгарсан Засгийн газрын эрх мэдлийг нэмэх нь тэдний шууд сонирхолд нийцнэ.

Түүнчлэн. гол улс төрийн намууд даргаа Ерөнхий Сайдад эчнээ өргөмжилсөн одоогийн нөхцөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх үзэл нь намын ноёрхолтой нийгмийн тогтолцоог сэргээх хүслийн илрэл болж байгааг үгүйсгэх аргагүй. Ийм учраас төсөл зохиогчид улайран яарч ухуулга, ятгалгын овжин, бохир аргуудыг угсруулан хэрэглэж байна.

Гэвч энэтөсөлхэрэгжих боломжгүй гэдгийг нотлох шаардлагагүй.

Үндсэн хуулийн алив өөрчлөлт улс нийгмийнхээ эрх ашипг нийцэхийн тулд дараах шаардлагуудыг хангасан байх нь түгээмэл жишиг юм. Үүнд:

  1. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдлын баталгааг үл сулруулах;
  2. Төр нь нийгмийн тогтвортой байдал, хөгжлийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлж, олон түмэн төрдөө хүлээлгэх итгэлийг бататгах;
  3. Төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл чанарыг хангах;
  4. Нийгмийн эрх ашгийн тулд төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх зохицуулалтын орон зайг тодорхойлж, арга хэрэгслийн хэм хэмжээг тогтоох;
  5. Хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлс, дэлхий нийтийн олотыг хадгалахын зэрэгцээ өөрийн улс орны орчин нөхцөл, үндэснийхээ үнэт зүйл, амьдралын хэвшил, төрт ёс, түүхийн ололт, сургамжийг үндэс болгох;
  6. Нийгмийн зөвшилд хүрч, нийт ард иргэдийн олонхийн дэмжлэг авсан байх;

Үндсэн хуулийн алив өөрчлөлт нийгмийн амьдралын зохион байгуулалт, төр нийгмийн харилцааны гүнд үүссэн зөрчил, гажуудал, хямралыг үндэсний зөвшлийн аргаар шийдэх арга зам болж байдаг.

Манай орны одоогийн нөхцөлд 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан олон суурь зарчмууд анхаарал татах төвшинд зөрчигдөж байгааг өмнө өгүүлсэн билээ. Давтан товчилбол:

  1. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг зорихоо тунхагласан ч, хөрөнгө чинээний засаглалтайзэрлэг капитализмруу нэн эрчимтэй гулсаж байна.
  2. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн тунхагласан ч улс төрийн намуудаар дөрөөлсөн мафиоз бүтэцтэй, олигархи бүлэглэлүүд төрд ноёрхож засаглалыг шийдэх болов.
  3. Төрийн үйл ажиллагаа ардчилсан, шударга тэгш ёс, хууль дээдлэх зарчимд тулгуурлана хэмээн тунхагласан ч. төрийн эрх мэдлийг худалдаж, үндэсний баялаг, түүний хуваарилалт олигарх бүлэглэлүүд. тэдний харийн эздийн гарт орж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй болов. Нийгэмд баян, ядуугийн ялгарал хүчтэй тодорч байна.
  4. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний аюулгүй байдлыг бататгаж бэхжүүлэхийг төрийн бодлогын амин чухал агуулга болгон тунхагласан ч эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж, улс үндэстэн олон арван жилээр гадаад өрийн нүхэнд унаж, үндэсний эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, ужиг хямрал үргэлжилж байна.
  5. Хүн ардын эрүүл орчинд амьдрах эрхийг тунхагласан ч нийслэл хотоос эхлэн орчны доройтол гамшгийн голомтууд үүсч, хүн амын талаас илүү нь амь нас, эрүүл мэндээр хохирохоор байна.
  6. УИХ (76 гишүүнтэй)-ыг төрийн эрх барих дээд байгууллага мөн хэмээн тунхаглахдаа ард түмнээсээ үүсч, тэдэнд үйлчилж, тэдний хяналтад байх төрийн институци гэж найдаж байсан ч, тэр нь эдүгээ олигархи бүлэглэлийн үйлчлэгч болсон намуудын ноёрхолд оржээ. Үндсэн хуулийн алив өөрчлөлт эдгээр асуудалд хариу өгч чадахгүй бол төгс бус байх болно.

Монголын нийгмийн амьдралын шинэ замнал дээр хуримтлагдаж, тулгамдсан дээрх асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь хамгийн наад зах нь дараах асуудлыг шийдэх шаардлагатай болж байна. Үүнд:

  1. Төрийн дээд эрх мэдлийг ард түмэнд хадгалах, олигархи бүлэглэлийн засаглал мэт гажуудлаас найдвартай хамгаалах тогтолцоо бүрдүүлэх;
  2. Төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах тогтолцоог баталгаажуулж, төрийн бодлогын холч, оновчтой чанарыг хангах институциональ бүтцийг тогтоох;
  3. Төрийн дотоод аюулгүй байдлыг улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний аюулгүй байдлын язгуур эрх ашгийн шаардлагын төвшинд хангах тогтолцоо бүрдүүлэх;
  4. Улс төрийн намуудыг улс нийгмийн зам мөрийн үзлийн сонголт үүсгэх гольдиролд оруулж, төрийн эрх мэдлийн төлөө улайрсан тэмцлийн сөргөлдөөнөөс гаргах;
  5. Төрийн албыг өндөр мэргэжил, мэргэшилтэй, үнэнч шударга, зүтгэлтэй боловсон хүчнээр бүрдүүлж, ашиг сонирхлын зөрчил буюу шуналын түрэлтээс хамгаалах найдвартай тогтолцоо бүрдүүлэх;
  6. Үндэсний баялаг төрийн сан хөмрөгийн засаглалыг оновчтой хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлж, хэм хэмжээг тогтоох;
  7. Эрх мэдэлтнүүдийн дархлааг төрийн албаа гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангах төвшинд оновчтой тогтоож, тэдний хууль бус, ёс зүйд үл нийцэх үйлдлүүдийг мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд элдэв саад учруулах боломжийг таслан хаах;

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх нь нийгмийн зөвшөлцлийг зайлшгүй шаардана. Энд санамсаргүй түүврээр сонгосон зөвлөлдөх уулзалт, эсвэл цөөн хэдэн эрх мэдэлтнүүдтэй зөвлөлдөх замаар олон түмнийг төлөөлүүлж болохгүй. Түүнчлэн аль нэг улс төрийн хүчин Улсын Их Хуралд үнэмлэхүй олонхи болж байгаа бол хүч түрж шийдэж ч болохгүй. Сонгогчдын саналын бүтэц УИХын суудлын төлөөллөөс өөр шүү дээ.

Ийм болохоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, төрд төлөөлөлтэй улс төрийн хүчнүүд өндөр мэргэшсэн хуульчдын оролцоотойгоор дахин боловсруулаад бүх нийтийн санал асуулгаар асуудлыг шийдэх нь оновчтой байх болно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлах эрх бүхий гурван субьект хамтарч ёстой.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *