Ханш нээгдэх цагаар

4-р сарын 13, 2017 10:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 15
tsevlee-middle

Хорлоогийн ЦЭВЛЭЭ

МУСГЗ сэтгүүлч

 

Байгаль дэлхий ханшаа нээлээ. Хөеө ноохойны амьтад ичээнээсээ гараад ирлээ.Усны шувууд нь хүрээд л ирлээ Мөрөн голуудын мөс ханзарлаа. Мөсөн цөнгүүд харшилдан түрж эхэллээ. Хүмүн бидний сэтгэлийн мөс бас ханзарлаа. Аюулхай чээжний хөндийд оюун сэтгэлийн цөн түрж эхэллээ. Хагас хөлдүү монгол маань ийнхүү хайлмагтан уяслаа.Ямар ч атугай ичээнээсээ дөнгөж гарсан тарвага гэлтэйөөхтэй тарганүгс төрийн ордноос эхлэн төв талбай, теле дэлгэцээр газар сайгүй сонсогдож монгол түмний сэтгэл оюуны ханш нээгдлээ. Хамгаас түрүүнд хаврын чуулган эхэлж үзэл бодлын цөн харгалдууланхан мөргөлдүүлсээр ханшаа нээлээ. УИХын дарга М.Энхболд бээр төрийн албаны хариуцлага, сахилга батыг чангатгаж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангижруулах талаар ойрын он жилүүдэд их хурлын дарга нарын амнаас сонсох нь байтугай зүүдлээ нь үгүй даацтай чухал үг хэлж төрийн бодлогын ханшийг нээж өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бээр улс орны санхүү, эдийн засаг нэн хүнд байдалд орсон учир ОУВСгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж мөнгө санхүүгийн сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлж, төрийн үрэлгэн зардлынбүсийг чангалахарга замаар энэхүү хямралаас лавтай гаргахаа мэдэгдэж засгийн бодлогын ханшийг нээж өглөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын төр засагт заавар сануулга өгөх чиглэлээр аюулхай чээжиндээ нойрсож асан хатуухан шүүмжлэлт үгийг үүр ноохойноос нь суллан гаргаж ханшаа нээлээ. Иргэдийн зарим төлөөлөл санал хүсэлтээ ичээнээс нь сэрээж нар салхи үзүүллээ. Бас саяхны шинийн наймны сайн өдөр Ардын Намын ахмадын байгууллага санаачилж тус намын ахмад зүтгэлтний зарим төлөөлөлтэй намын нарийн бичгийн дарга БатЭнх, Хотын намын хорооны дарга Ц.Сундуй, стратег академийн тэргүүн Наранбаяр нарыг уулзуулж, санал бодол, үзэл санааг нь сонсголоо. Нэгэн цагт тус намын ерөнхий дарга асан эрдэмтэн профессор Б.ДашЁндон үнэхээр л ичээнийхээ үгийг ноохойноос нь гаргасан болов уу гэхээр онол улс төрийн сонирхолтой мэдээлэл хийж заримыг нь сэртхийлгэв. Манай ахмадуудын чээжнээ яалт ч үгүй үзэл бодлын цан түрж, ичээнийхээ өөхтэй тарган үгсийг үүр нохойноос нь гарган сонсгож амжлаа. Хүмүний хорвоогийн аливаа явдал суудалд цаг хугацааны таарц гэж их л урт углуургатай учрал ерөөл бий.

Миний санахад маш чухал түүхэн цаг үеийн өмнөхөн энэ удаагийн ханш нээгдэж байна. Юуны өмнө мөнөөх бурханлаг их хүмүн Чингис маань санаанд ороод ирдэг юм байна аа. Энэ жилийн ханш нь Их Чингисийн мэндэлсний 855 жилийн ойн өмнөхөн болж байх аж. Чингис гэдэг энэ хүн чинь Монголыг монгол хэмээх тусгай гүрэн улсын хувьд нь анх бий болгож өгсөн эцэг хаан. Тэгтэл бас тэр эцэг хаан минь ертөнцийн хатуу дэг жаягаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн үндэсний их эмгэнлийн 790 жилийн ойн өдөр нь энэ онд таарч байна. Монгол түмний энэ жилийн нийтлэг түүхэн их хүсэл тэмүүлэл бол Ерөнхийлөгчийн сонгуульМонгол Улс эцэг Чингисийнхээ төрсөн ба бурхан болсоны тэгш ой тийнхүү давхцаж таарсан энэхүү дүйцэн жилд болж байгаа сонгуульд эцэг Чингистэйгээ дэндүү адилхан, тийм л эрхэм мэргэн удирдагчтай болох өлзий дэмбэрэл бүрдэж байх шиг байна. Энэ бол миний сэтгэл оюунд хаврын ханш нээсэн нэг л үг.Тийм ээ, эцэг хаан Чингисийн их дүйцэн онд тохиож байгаагийн хэрэг нь юусан билээ, ямар ч атугай энэ сонгуульд түүний нуган үр болсон Монгол Улс яалт ч үгүй эцэг хаан Чингистэйгээ ав адилхан,үнэнч шударга, эвсэг нөхөрсөг агаад их ухаантай, Монголдоо үнэнхүү хайртай хэн нэгнийг удирдагчаараа сонгох байлгүй. Түүний нөгөөтэйгүүр энэ жилийн хаврын ханшийн нээлт нь жанжин Д.Сүхбаатарынтэгш журамт баян хүчирхэг Монгол Улс”-ыг байгуулах тухай тунхагласны 95 жилийн ойн өмнөхөн тохиож байгаа нь басхүү золтой сайхан учрал мөн биз. Дэлхий нийтийн жишгээс ч бас анзаарч чухалчлах он цагийн онцгой учралууд байна. Энэ оны есдүгээр сарын 14-нд дэлхий нийтийн улс төрэдийн засгийн шинжлэх ухаанд эргэлт хийсэн нэгэн суут бүтээлийн 150 жилийн ой болох гэж байна. Тэр бол К.МарксынКапиталзохиолын 1 дүгээр боть хэвлэгдсэний 150 жилийн ой юм. К. Маркс хэмээх тэр немц хүн нь энэ гайхамшигт зохиолыг туурвин бүтээснийхээ учир холбогдлоор манай мянганы 100 эрхэм хүний эхний аравт багтаж аугаа их эрдэмтэн Исаак Ньютон, Чарльз Дарвин,нарын дараа алдарт Альберт Эйнштен, Г.Галлей, Н.Коперник тэргүүтний урдхан талд нь бичигдсэн байдгийг хэлье.Өглөө үдэшгүй амны уншлага болгож байдаг таваар мөнгө, өртөг, нэмүү өртөг, хөдөлмөр, цалин, үнэ ашиг, рент гэх зэрэг орчин үеийн эдийн засгийн бүх механизмын тухай шинжлэх ухаанч мэдлэгийг түүний энэ л суут бүтээлийн хөрс дэвсгэр дээрээс авч орчин үеийн зах зээлийн амьдралд нутагшуулсан тул өнөөгийн соёлт улс түмэн тэрхүү эх эрдэмтнийг эрхбиш мартаагүй л биз ээ. Бас энэ жилийн энэхүү ханшийн нээлт нь аугаа их Октябрийн социалист хувьсгалын ялалтын түүхт зуун жилийн ойгоос ердөө долоохон сарын өмнө тохиож байна. Энэ их хувьсгалын шууд нөлөөгөөр тусгаар тогтнолоо байлдан олж, ЗХУтай байгуулсан найрамдалт харилцаанд түшиглэж ялан мандсан Социалист Монгол Улс нэрээр дэлхийн их түүхэнд бүртгэгдэж, НҮБын бүрэн эрхт гишүүн улс болсон баларшгүй түүхтэй болохоор энэ их ойг цухас боловч дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Энд онцолж нэрлэсэн эдгээр түүхт үйл явдлыг сонсоод зарим нэг нь зэвүүцэн нулимах байх. Гэвч түүх бол түүх. Түүхийг одоочилж болдоггүй юм чинь яалтай билээ.

Миний чээжинд нойрсож байгаад одоо л нар салхи үзүүлэхийг хүссэн өөр үг бас байгаа. Тухайлбал, Владимир Путин гэж хэн бэ гэвэл Оросын удирдагч л гэж хэлнэ. Ангела Меркель гэвэл Германы удирдагч, Си Жин Пин гэвэл Хятадын удирдагч, Шинзо Абэ гэвэл Японы удирдагч, Дональд Трамп гэвэл АНУын удирдагч гэхчлэн хэлнэ. Улс бүхэн нэр нөлөө бүхий удирдагчтай байдаг байх нь ээ. Мөн биз. Тэгвэл Монголын удирдагч хэн бэ? Ц.Элбэгдорж уу? Биш ээ, тэр чинь зүгээр л төрийн тэргүүн. М.Энхболд уу? Үгүй ээ, тэр чинь зүгээр л УИХын дарга. Тэгвэл Ж.Эрдэнэбат уу? Үгүй ээ, тэр чинь зүгээр л Ерөнхий сайд. Бидний дотоод ертөнцөд иймэрхүү атаархангуй бөгөөтлөө ихэмсэг бардам омогшил төрдөг нь нууц биш. Монгол Улс үнэхээр удирдагчгүй улс уу гэвэл огт тийм бус. Учир гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч бол яалт ч үгүй Монгол Улсын удирдагч мөнөөсөө мөн байна. Тэр Монгол Улсыг удирдан зохицуулж эцсийн хариуцлагыг биечлэн хүлээх тангараг төрдөө өргөсөн удирдагч. Тэр хуулинд хориг тавина. Тэр онц байдал тогтооно. Тэр зэвсэгт хүчнийг командална. Тэр улсын Дээд шүүхийг томилно. Тэр ерөнхий прокурорыг, бас авилгатай тэмцэхийн даргаар хэнийг томилуулахаа мэднэ.Тэр хууль санаачилна.Тэр бүү хэл Парламентыг тараах, Засгийн газрыг огцруулахыг санаачлах дэмжих эрхтэй. Хамгийн том онцлог нь тэр хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ахална.Ахална гэдэг нь удирдана гэсэн утга. Удирдана гэдэг нь хариуцна гэсэнүг. Тус зөвлөлд түүний дор УИХын дарга, Ерөнхий сайд гэх төр засгийн хамаг эрх мэдлийг гартаа атгасан хоёр том дарга түүнд захирагдан ажиллана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг нь улсыг удирдан жолоодох бүх шатлалын шовхрох дээд орой.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ манайд тохиолдоод байгаа өнөөгийн энэхүү хүндрэл бол санхүү эдийн засгийн хямрал бус, харин Монголын төр засагт хариуцлага сахилга бат байхгүй болсны үр дагавар мөн гэсэн чухал санааг шидлээ. Ер нь манай энэ Ерөнхийлөгч бол төр засгийн ажлын албан хариуцлага, сахилга батын учир холбогдлын тухайд хаана ч гологдохгүй өргөн мэдлэгтэй хүн байсан юм байна. Энэ л өргөн мэдлэгийнхээ цар хэмжээгээр 2012-2016 онд Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг чиглүүлэн удирдаж чадсансан бол өнөөдрийн Монгол их л сайхан Монгол байх байсныг ойлгуулж өглөө. Тэгтэл яагаад тийм сайхан Монгол байлгаж чадаагүй юм бол оо? Бодвоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан нөхөр Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг нар ахлагчийнхаа үгэнд орохгүй зөрүүдлээд байсан учраас л хариуцлага сахилга ингэтлээ суларч,эв нэгдэл нь задарч, эдийн засаг нь хямарсан юм байна гэсэн дүр зураг харагдлаа. Эсвэл Ц.Элбэгдорж өөрөө хэлснээ хэрэгжүүлдэггүй зүйрлэвэл сайхан дуулдаг мөртлөө бусдын үүрийг булааж авдаг дуучин хөхөө шиг амьтан юм болов уу ? Үгүй ээ, арай ч үгүй. Ямар ч атугай бидний монголчууд Ерөнхийлөгчийгөө Ерөнхийлөгч шиг Ерөнхийлөгч байлгаж чадсангүй. Ерөнхийлөгч маань ч өөрөө Ерөнхийлөгч шиг Ерөнхийлөгч болж чадсангүй.

Тэгэхлээр энд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн чухал бүхнээс чухал, үнэтэй бүхнээс үнэтэй, хүчтэй бүхнээс хүчтэй хүчин зүйл болсон мөнөөх хариуцлага сахилга бат л жаахан дутсан шиг байна. Сахилга хариуцлага бүхнийг шийднэ. Энэ бол хаврын улс төрийн ханшийн нээлтээр дэвшиж гарч ирсэн амин чухал үзэл санаа мөн гэж хувьдаа харлаа. Буруу юу? Зөв үү? Бүү мэд ээ. Хариуцлага сахилга нь зовлон бүхнийг арилгана. Хариуцлага сахилга зовсон бүхнийг аварна. Хариуцлага сахилга сайн бүхнийг авчирна. Хариуцлага сахилга саар бүхнийг зайлуулна. Ийм л том утгаар төрийн ордны танхимд яригдаж байх шиг санагдана. Гэвч түүнийг өнөөгийн амьдралд нэвтрүүлэхэд амар биш гэж санана. Яагаад гэвэл ерээд онд либерал ардчилал ба хувийн өмчийн халдашгүй дархан байдлыг онгон шүтээн болгож өргөмжлөхдөө түүнийг албан ажлын хариуцлага сахилга батаараа сольж авсан гэхээр харагддаг. Тийм учраас хариуцлагын тухай үзэл бодол чинь сүүлийн хориод жилд манай идэр залуу улстөрч эрхэм нөхдийн оюун сэтгэлээс бараг хийсчихсэн бус уу.

Үүнээс болж улс орон даяар эх захаа алдсан. Үүнээс болж үндэснийхээ эв нэгдлийг бүр хэсэг хэсгээр нь хагалан бутаргасан. Тэр бүхний уршгаар төр улс маань өрөнд баригдсан. Түмэн олон маань авилгачинд идүүлсэн.

Луйвардъя гэвэл луйвардаж л байна. Хуйвалдъя гэвэл хуйвалдаж байна. Хахуульдъя гэвэл хахуульдаж байна. Хулгайлъя гэвэл хулгайлж л байна. Хариуцлага сахилга бат хэмээх ухаарлыг өнөөдөр энд гоё сайхан үгээр аялгуулан хэлэхэд амархан ч одоогийн эх захгүй задгайрсан нөхцөлд, хэрэгжүүнэ гэдэг хэцүү. Энэ тухай нэг хийсвэр зохиомж хэлье. Тэртээ холын загтай, бударганатай говьд хавтгай тэмээний нэг гунжин ингэ ботголохоор ийш тийш шилэрч тэнэнэ. Тэр зогсож нэг сатаарна, налж нэг хэвтээд, дүлж нэг тийчлээд тэгснээ босож хэд алхаад, хажуулдаж дахин хэвтээд, орилж баахан тэлчилнэ. Тийнхүү зовж зовж байгаад гэнэт амь тавьчихав уу гэлтэй их чанга орь дуу тавин тийчлээд нэг юм төрүүлээд орхив. Ботго биш боодолтой доллар төржээ. Боодол дээр нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрхэмээн бичсэн байж. Монголд хариуцлага сахилгагүй болсны уршиг зовлонгоор дамжин нийгмийн сэтгэл зүйд сая л орж ирж байгаа хариуцлага сахилга батын тухай ухаарлыг ингэж л харж байна.

Нөгөөтэйгүүр мэдээ орсон монгол хүн бүрийн тархи толгой дотор үзэл суртлын эвлэршгүй зөрчилдөөн бух мэт мөргөлдөж, гал ус хоёр шиг харшилдаж байгааг энэ хаврын улс төрийн маргаан мэтгэлцээн ил тод сануулав. Юу вэ? хэмээвэл Монголдлибералбасоциалхэмээх хоёр үзэл суртал нэгийгээ үзэн нэхий дээлээ уралцан тулалдаж байгааг харлаа. Либерал гэж хувиа бодох үзэл. Социал гэж бусдыг бодох үзэл.

Либерал үзэл бол мөнөөх 1990 оны ардчилсан хувьсгалаар гаднаас оруулж ирсэн манайдаа шинэ үзэл. Либерал үзэл бол өнөөгийн ардчилсан намын баримталдаг үзэл суртал. Энэ үзэл суртлын бодит амьдралд буух үр дүн ямар байдгийг Монголын ард түмэн 1996-2000 онд болон 2012-2016 онд төр барьсан Ардчилсан намын бодлого үйл ажиллагаанэ баримтаар хангалттай харсан буй заа.

Социал үзэл бол ерэн оныг хүртэл Монголд ноёрхож байсан суурь үзэл. Тэр үзэл дээр тулгуурлаж тогтсон учраас ерэн оны өмнөх монголыг социалист улс гэж нэрлэдэг байсан. Социал үзэл бол өнөөгийн Ардын намын баримталдаг үзэл суртал. Гэхдээ хувийн өмч ба хүний эрх, нийгмийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрч түүнийг хамгаалдаг учраас өмнөхөөс зарчмын ялгаатай. Түүнийг социалдемократ буюу монгол нэршлээр нь нийгмийн ардчиллын үзэл гэж нэрлэнэ.Тус нам энэ үзлийнхээ дагуу дэлхийн социнтерний гишүүн болж улаан сарнайн бэлгэдэлтэй болсон байдаг. Энэхүү үзэл суртлын бодит үр дүн ямар байсныг ардын нам төр барьсан 2008-2012 он болон 2016 оны сонгуулиас хойш одоогийн явуулж бүхий бодлого, үйл ажиллагаанаас харж байна. Либерал социал хоёрын алиныг сонгох нь монголын иргэн хүний өөр өөрийн хувь заяа юм биз ээ. Эцэст хариуцлага сахилга бүхнийг шийднэ гэдгийг дахин хэлье.

banner3-14

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *