ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан хүүхдүүдийг сольжээ

3-р сарын 24, 2017 8:22 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ , Эрүүл мэнд Уншсан: 10
3-24-1

Б.ЗАЯА

ЭХЭМҮТийнхөн нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг уржигдар гарчээ. Үүнээс үүдэн нэг талын эцэг, эх нь хүүхдээ солигдсоныг мэдэлгүй оршуулсан байна. Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэй энэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Тэрээр төрөх хугацаанаас өмнө хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь хэдий дутуу сартай ч амьсгаатай төрсөн аж. Гэвч удалгүй өөд болсон харамсалтай явдал болжээ. Талийгаач нярайн ар гэрийнхэн шарилыг нь авч оршуулахаар уржигдар өглөө ЭХЭМҮТт очсон байна. Харин тэдний өмнөөс сувилагч хүүхэд солигдсон мэдээг дуулгажээ.

Энэ талаар бүсгүйн төрсөн ахтай холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.

Уучлаарай, харамсалтай явдал болсон байна. Боломжтой бол та болсон явдлын талаар ярихгүй юу?

Ах нь ганц эмэгтэй дүүтэй. Дүү маань 20-ний өдөр өвдөж эхлээд эмнэлэгт хүргэгдсэн. 21-ний өглөө 05:30 цагт төрсөн юм билээ. Хэдий хугацаанаасаа өмнө төрсөн ч хүүхэд нь амьсгалтай байсан гэсэн. Гэхдээ хүн болж чадаагүй. Бид өнөө өглөө /22-нд/ хүүхдээ авахаар ЭХЭМҮТт очсон юм. Сувилагч олуулаа байна гээд аавыг нь нэг дүүтэй нь авч үлдээд биднийг гаргасан. Би ч юм бодоогүй. Гэтэл нэлээд удсаны дараа дүү маань намайг дуудаж оруулаадХачин юм болоод байна. Хүүхэд солиод явуул­чихажгэсэн. Бичиг, кодтой хүүхэд солиод явуулчихна гэж юу гэсэн үг вэ. Малыг ч гэсэн эзэн нь таньдаг биз дээ.

Дүүгийн тань хүүх­дийг авч явсан эцэг, эхтэй холбогдсон уу?

Холбогдсон. Тэр хүмүүс өглөө эрт авч яваад жам ёсоор нь гээчихсэн /хүүхэд оршуулах ёс/ байсан. Гэтэл эмнэлгийнхэнБид олж авчраад оршуулчихъягэсэн. Бид ч эсэргүүцсэн. Нэгэнт аль эрт гээчихсэн, нар гараад л шувуу нохой эргэлдэж эхэлдэг. Алгын чинээ амьтныг тоншоод янз бүрийн болгочихсон нь ойлгомжтой. Тийм байдалтай бид аваад яахав гээд орхисон. Хэдий хүн болж чадаагүй ч монгол хүн юм хойно ёс заншил гэж бий. Бид ламд үзүүлээд хүүхдээ гээх газраа тогтчихсон байсан юм. Нэгэнт ийм явдал болсон болохоор шарилгүй газарт нь очоод сүү өргөөд буцаж ирцгээсэн.

ЭХЭМҮТийн зүгээс үүнд ямар тайлбар өгсөн бэ?

-Эмнэлгийн захирал нь гээд хүүхэд ирж уулзсан. “Манайд ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Манай хүмүүсийн хариуцлагагүй байдлаас боллоо. Шат шатандаа арга хэмжээ авч асуудлыг шийдээд хариу өгнө” гэсэн. Хүүхэд амьсгалтай төрсөн ч хүн болж чадаагүйд бид хэл ам хийгээгүй. Мэдээж тангараг өргөсөн эмч нар бүх боломжоороо ажилласан биз гэж бодсон. Гэтэл хүн ёсоор нь оршуулчихъя гээд очтол ийм байдал үүссэн. Үнэхээр харамсч байна. Мэдээж бид энэ асуудлыг ингээд орхихгүй.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *