Жинхэнэ гэрч нь оролцдоггүй шүүх хурал

3-р сарын 16, 2017 10:20 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 21
3-16-1

Б.ДАМДИН

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх Давж заалдах шатны хурал өчигдөр боллоо. Шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр, дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан оролцсон.

Мөн Б.Содном­даржаа­гийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Т.Чимгээ­гийн өмгөөлөгч С.Оюун­цэцэг, Ц.Амгалан­баатарын өмгөөлөгч Д.Дашдорж нар оролцов. Шүүх бүрэлдэхүүн үдшийн 21:45 цагт шийд­вэрээ гаргав. Ийн Давж заал­дах шатны шүүх ан­хан шатны шүүхийн шийд­вэрийг хэвээр үлдээлээ.

Харин шүүхийн магадлалд анхаарал татсан нэг зүйл “…9 дэх заалтынхохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.МөнхжаргалгэснийгХохирогч С.Оюун, Д.Хишгээгэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээгэсэн байв.

Үүнд С.Зориг агсны эхнэр Б.Булганы нэр байхгүй ажээ. Тэр байтугай энэ хэргийн цорын ганц гэрч болох нь анхнаасаа тодорхой байсан Б.Булган энэ шүүх хурал, анхан шатны шүүх хуралд ч оролцсонгүй. Ерөөс энэ хэргийн материалд Б.Булганы талаар дурдсан эсэх нь ч эргэлзээтэй болоод явчихлаа. Уг нь Б.Булган “…Алуурчид бие биеэ Батаа, Оюун гэж дуудаж байсан. Тэгээд  Эрдэнэтийн эхлэл гээд хашгираад явсангэж мэдүүлсэн анхны бөгөөд цорын ганц гэрч нь юмТүүнчлэн Б.Булгантай холбоотой хачирхалтай үгийг УИХын гишүүн Т.Эрдэнэбилэг хэлсэн байдаг. Тэрээр “…маргааш нь буюу аравдугаар сарын 3-ны орой Булган руу ярихад биднийг “…Хүрээд иргэсэн. Нар арай жаргаагүй байсан, очиход  гэрээ цэвэрлээд дуусч байсан. Тусалсан хүн байхгүй байх, ганцаараа цэвэрлэгээгээ хийсэн болов уу. Тэгээд “…Та нар түр зогсч бай, энэ булан үлдчихэжгээд шалны алчуураар босгоны шалан дээрх цусны толбыг арчиж байсан. Сүүлд “…Хүн орж ирэх байх гээд гэрээ цэвэрлэсэнгэж өөрөө ч ярьсан байдаг. Хүн орж ирэх байх гэдэг нь биднийгээ хэлсэн байх. Ойр дотныхон гэдэг юм уу, алагдсан хохирогчийн талын улсууд. Бид “…Ингээд хамаагүй орж болох юм уу, ус хүргэж арчиж болж байгаа юм уугэж асууж байсангэсэн нь бий.

Түүнчлэн хэдэн сар хоригдсон Б.Булган суллагдсан даруйдаа 2016 оны аравдугаар сарын 28-нд Төрийн ордонд нэг харагдаад, түүнээс хойш сураг алдарсан. Б.Булганыг сулласны дараа хэрэгтнүүдийг шүүх ажиллагаа тун эрчимтэй явж, уржигдар Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргасан юм.

Нөгөө талаар энэ хэргийн захиалагч хэн бэ гэдэг өнөө хэр нь тодорхойгүй байна. Гэхдээ С.Зоригийг захиалгаар хөнөөсөн гэдгийг албаны эх сурвалжууд нотлоод байгаа. Тиймээс ч С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг ТЕГын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуу­лаад аллагыг үйлд­сэн гэх хэргээс тусгаарлан шалгаж байгаа юм.

Юутай ч энэ хэргийг шүүх хурал цорын ганц гэрчгүйгээр явагдаад хоёр шатны шүүхийн шийдвэр гарчихлаа. Харин олон нийт шүүхээс олон жилийн хорих ял аваад байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг С.Зоригийг хө­нөөсөн гэ­дэгт эргэлзээтэй хэвээр байна.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *