4.6 тэрбум долларын 36 гэрээнд гарын Үсэг зурлаа

4-р сарын 12, 2018 8:35 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 21
30581445_1776179159094691_5214656210824855552_o

 

С.УЯНГА

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинет тэргүүлснээс хойшхи хоёр дахь айлчлал  урд хөршид үргэлжилж байна. БНХАУын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар энэ сарын  8-12-нд товлосон албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа юм.

2-3

Айлчлалын хуваарийн дагуу Ерөнхий сайд У.ХүрэлсүхАзийн Давосгэж нэрлэгддэгАзийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэлсэн юм. Энэ үеэр тэрээрМонголОросХятадын эдийн засгийн коридорбайгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ. Гурван тал нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, хурдны авто зам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслийг ойрын үед хэрэгжүүлэхээр ярилцаж байгаагэдгийг онцолжээ. Мөн өчигдөр БНХАУын Хайнань мужийн Боао хотноо БНХАУын дарга Ши Жиньпинд бараалхсан байна. Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын Чиндао хотод болох тус байгууллагын дээд түвшний уулзалтад оролцох, уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУд хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа. Форумын нээлтэд хэлсэн үгэндээХоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааБНХАУтай хийж байгаа худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Цаашид зөвхөн уул уурхайн гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нутагшуулахыг зорьж байгаагэдгийг  тэмдэглэсэн байна. Харин Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян ЗөнвэйХөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  ёстой. Монгол Улсад үйлдвэржилтийн эрэлт хэрэгцээ их байгаа. Манай улс энэ чиглэлд туршлагатай бөгөөд хамтран ажиллах боломжтойгэжээ. ТүүнчлэнМонгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ижил тэгш боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл ямарваа нэг байдлаар ялгаварлахгүй. Татварын бодлогоор ч дэмжинэгэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  хэлсэн байна.

Энэ удаагийн форумд хоёр улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцсон бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарын хамтын ажиллагаа сэдвээр харилцан саналаа солилцсон байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулжээ. Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал Бөөрөлжүүтийн Дулааны цахилгааны станцын төсөлд “Бодь Интернешнл” ХХК, “China State Consruction Engineering” компанитай хамтран ажиллах 450 орчим сая ам.долларын өртөг бүхий гэрээнд гарын үсэг зурлаа. 2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны  63 хувийг эзэлж байна. Тиймээс 2020 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *