36 мянган хүн ажил хайж байна

3-р сарын 14, 2018 9:31 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 24
нийгэм

Г.НАСАНБААТАР

 Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа.

Нийгмийн салбарын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлэгсэд өнгөрсөн сарын эцэст 36.3 мянга байснаас 24.6 мянга нь бүртгэлтэй ажилгүй, 11.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байна хэмээн статистикчид хэлэв. Эдгээрийн 52.2 хувь нь эмэгтэйчүүд гэлээ. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 мянга нь нийслэлд байгаа аж.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-35 насны залуучууд эзэлж байгаа нь улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байгаа юм. Түүнчлэн нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96 мянган төгрөгөөр өссөн байна.

Ийнхүү өсөхөд барилгын салбарт ажиллагсдын цалин 163.1 мянган төгрөг, цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарынх 247.1 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнээс гадна төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынхны цалин 123.8 мянган төгрөг өссөн үзүүлэлттэй байгаа талаар статистикийн мэдээллээс харж болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Levitra Otc canadian cialis Prix Du Cialis 10mg En Pharmacie

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *