3 сарын 22 Дэлхийн усны өдөр

3-р сарын 23, 2016 10:35 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 229
us2015322

Баримт Манай орон нийт 67 мянга гаруй км урт 4200 гаруй гол горхи, 2500 орчим том жижиг нуур, 7000 гаруй булаг шанд, 300 гаруй анагаах үйлчилгээтэй рашаан ус, 500 гаруй ам км талбай бүхий 187 мөнх цас, мөсөн голтой. Дэлхийн усны гурван ай савын хагалбар манай орныг дайран өнгөрдөг бөгөөд тэдгээр уулсаас эх авсан гол горхийн усны 73 орчим хувь Хойд мөсөн далай, Номхон далайн ай савд урсан гарч үлдэх 27 хувь нь төв Азийн гадагш урсгалгүй савд шингэдэг.

• Усны нийт нөөцийн хэмжээ 34,6 шоо км, газар доорх усны нөөц 6,1 шоо км. Монгол орны нутгийн хойд хэсэгт усны нөөц хүрэлцээтэй боловч нутаг дэвсгэрийн 69 хувийг эзэлдэг говь, хээрийн бүсэд гадаргын усны сүлжээгүй, дийлэнх хэрэглээг газрын доорх усаар хангаж байна. Yүний зэрэгцээ манай орны говь, хээр нь эх газрын давсжилтын бүсэд оршдогоос ус нь эрдэсжилт, хатуулаг ихтэй ашиглахад тэр бүр тохиромжгүй байдаг.

Усны гайхамшиг

Ус шингэн боловч

Мөс болон хатуурна.

Ус хар боловч

Цас болон цайрна.

Ус хүнд боловч

Уур болон дэгдэнэ.

Ус шимгvй боловч

Түмэн бодисыг тэжээнэ…хэмээн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуай усны гайхамшгийн талаар далан жилийн тэртээ бичиж байжээ. Бидний амьдарч буй цэнхэр гаригийн түмэн бодис, мянган эрдэнэсийн дотроос хамгийн гайхамшигтай нь ус юм билээ.  Манай дэлхийг сансрын уудмаас харахад цэнхэртэж харагддагийн учир нь бөмбөрцгийн маань дөрөвний гурвыг усан мандал бүрхдэгт байгаа юм. “Оломгүй их далай онгоцоо дүүрэн мэлтэлзэнэ гэж Монголчууд дуулдаг даа. Оломгүй их далайн оволзож буй давалгаанаас нь энергийг нь аваад ашиглаж чаддагсан бол 100 сая киловатт эрчим хүч одоо ч тэнд бэлэн буй. Түүгээр барахгүй их далайн гүнд загас жараахайнаас авахуулаад идэх хоол, эдлэх эрдэнэ бүгд байгаа. Бусад үнэт металлыг нь больё ганцхан алтыг нь л ялгаж авч чаддагсан бол манай гаригийн иргэн бүрт гурав гурван кг хүрэлцэхээр нөөц тэнд байгаа гээд бод доо.

Нарны аймгийн бусад гаригуудаас зөвхөн манай дэлхийнхэн л “ус уух” хувьтай төрснийг судлаачид баталдаг. Энэ их ус л алтан нарны адил амьдралыг тэтгэх бас нэгэн шидтэн буюу. Далай тэнгисийн их усны ачаар нарнаас ирэх их энерги, дэлхийн дотоодоос ялгарах дулаан саармагжиж бороо цас орон, байгаль дэлхий сэрүүсч байдаг бус уу. Хэрэв энэ их ус үгүй бол дэлхий маань зуухан дээр тавьсан усгүй тогоо мэт хоромхон зуур улайсан шатах бөлгөө. Ус бол хорвоо дээрх хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхамшигт эрдэс.

Ц.Дамдинсүрэн гуайн шүлэглэсэнчлэн ус шиг гурван биеэр зэрэгцэн оршдог тийм шидтэн энэ хорвоод үгүй бөлгөө. Бидний тэр болгон анзаардаггүй энэ чандмань эрдэнэд нууцлаг, эмзэг, бас сонин ааш араншин туйлын олон. Байгаль дээрх түмэн зүйлийн ургамал, амьтныг анхнаас нь ус бий болгож, тэдний амьдрах таатай орчныг ус өөрөө бүрдүүлдэг. Хүн та энэ дэлхийд мэндлэхдээ эхийн умайд анх усан дотор үүсэн бий болсноо үргэлж санаж явууштай. Усанд нийлсэн өндгөн эс л уншигч таныг өдий зэрэгтэй хүн болгожээ. Иймээс эхийн ачийг үргэлж санадаг шигээ усны ачийг бид мартах учиргүй.

Бидний хүрээлэн буй орчинг усгүйгээр та төсөөлөх үү. Ой мод ургамал амьтан усгүйгээр оршин тогтнодог бил үү. Агаарт байгаа таны нүдэнд эс харагдах уур усны хэмжээ 20 хувиас доошлоход л хамар ам чинь хатаж биед байгаа ус чинь эрчимтэй гадагшилж эхэлнэ. Учир нь бидний цусны 90 хувь, булчингийн 75 хувь, ясны 28 хувь, уураг тархины 70 хувь уснаас бvрддэг. Хүмүүс бид бие биеэ хайрладаг, үзэн яддаг, шоолдог ааш араншин нь усанд ууссан биетийн цогц гэж үздэг. Энэ усныхаа аравны нэгийг л алдахад л арьс хагарч язран, хараа бvрэлзэж, шээс хаагдан, хоолой боогдож амь тэмцэж эхэлнэ.

Ийнхүү бидний утсан чинээ улаан амь урд, хойд талаар урсаж байгаа гол мөрөн, дэлхий ээжийн хэвлийд агуулагдан буй рашаан булагаас хамааралтайг үргэлж санаж яваарай. Мөн 70-80 хувийн ус тээж явдаг биеийн чинь усны балансыг зөвхөн ууж байгаа усны хэмжээгээр биш уушгиараа сорж авч байгаа ус, арьсаараа нэвчүүлэн авч байгаа ус гээд олон эх үүсвэр байдгийг та анзаардаггүй байх. Таныг цааш нь харуулахын тулд заавал хамар амыг чинь таглах боохын хэрэггүй. Хамаг биеийг чинь скочдоод хурц наранд тавихад л хэдхэн цагийн дотор аймшгийн муухайгаар тарчилж үхнэ. Учир нь арьсаар дамждаг ус болоод агаарын солилцоо бүрмөсөн зогссоноос тэр.

Бидний мэддэг уснаас гадна энэ орчлонд 240 төрлийн ус байдаг болой. Түүнээс зөвхөн нэгийг нь л бид гадарладаг, хэрэглэдэг. Онцгой чанартай энэ эрдсийн нууцыг бүрэн тайлж чадвал алмазнаас хатуу ган хийж, даавуу шиг эвхдэг, мушгирдаг мөртлөө төмөр бетоноос олон дахин бат бэх хавтан гарган авч, гол мөрөн дээгүүр цааснаас нимгэн мөртлөө танкнаас хvнд зүйлийг дааж чадах гүүр тавьж, одоогийн бидний мэдэх атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хvчтэй зэвсэг хийж болох талаар эрдэмтэд бичиж байна. Жирийн ус хүртэл бидний хувьд өнөөдөр тайлагдашгүй оньсого хэвээрээ байгаа.

Ус туйлын ухаантай бас эмзэг бодис

Ус ухаантай, сүнс сүлдтэй, бас маш эмзэг, гомдомтгой бодгаль аж. Тэрээр өөртөө тохиолдсон бүхнийг мартдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл хэн гэдэг этгээд хэдийд түүнийг туулаад гарсан тухай мэдээллийг хэдэн зууны турш хадгалан авч үлддэг онцгой чанарын тухай судлаачид бичиж байна. Хэрэв бид энэ чанарыг нь нээж чаддагсан бол гэмт этгээдийг хурууны хээгээр нь илрүүлдэг шиг аль хэдийн болоод өнгөрсөн мөн ч олон зүйлсийн тухай ус бидэнд хүүрнэж чадах нээ дээ. Та биднийг, ундаалж хооллон, цангаагаа гаргаж, сэрүүцүүлдэг үхэшгүй мөнхийн энэ рашаан зөв хэрэглэвэл бидэнд баяр баясгалан аз жаргал авчирдаг. Хэрэв хүмүүн бид түүнтэй араатнаас дор харьцах юм бол ус эмзэглэн гомдож, цөхрөнгөө барахдаа байн байн нүүр буруулан нуугдан, хатааж гандааж бас үе үе үер буулган догширч, цунами дэгдээж, хариугаа авдаг жамтай.

1944 онд Монголд тохиосон мичин жилийн их ган зудны талаар ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай:

…Тэр жилийн бороо

Тэнгэртээ хатлаа

Тэр зуны ногоо

Газартаа шатлаа

Хувхай тэнгэр улайдаж

Хумхийн тоос манарч

Хуурай сайрын гол

Хугархай зүү шиг тасарлаа

Манайхан тэр өвөл

Малгайн бүч тайлсангүй

Махтай айл үлдсэнээс

Малтай айл үлдсэнгүй… гэж харуусан шүлэглэсэн байдаг.

 Ус биднийг байнга анхааралтай сонсдог талаар Япон эрдэмтний хийсэн сонирхолтой судалгаа буй. Тэрээр яг адилхан гурван шилэн саванд устай цагаан будаа хийж нэг нэгнээс нь нилээд зайдуу тавьчихаад нэгийг нь өглөө болгон санаанд ормоогүй үгээр зүхэн харааж, нөгөөг нь уран гоё үгээр магтаж, ерөөж, гурав дахийг нь зөнд нь орхиод хэдэн хоног ажиглахад хараалгасан саванд байгаа будаа өмхийрэн илжирч, ерөөлгөсөн савны будаа исэн анхилуун сайхан дарс болж, гурав дахь савны будаа нь илжирч өмхийрөөгүй боловч аятайхан амттай дарс болсон тухай бичсэн байдаг.

Тэр ч бүү хэл ус Моцартын дуунд уяран молекулын бүтцийн тор нь хачин гоё сувдан сондор шиг болсноо рок, поп хөгжимд дvрсээ хувирган зөв биш хурц жадан үзүүртэй болсон байжээ. Христ, Будда, Ислам аль ч шашины зан үйлийн салшгүй нэг хэсэг нь усыг адислаж ариусгаж, бусдад түгээж түүгээрээ дамжуулан сүсэгтэн олноо элдэв хир буртаг, гэм нүглээс ангижруулах ариусгах ёслол байдаг. Оросын үнэн алдарт шашны сүмд болдог цуглааны үеэр хийдийн лам хуврагуудын адисласан уснаас нь авч хөлдөөгөөд молекулын бүтцийг нь микроскопоор харахад жирийн уснаас эрс ялгарч талстууд нь 100 хувь эмх цэгцэнд орсон байна. Усанд ийнхүү тайлагдашгүй олон нууцлаг зүйлс буй. Усны молекулууд гаднын биетийн нөлөөгөөр амархан гэмтэж бүтцээ алддаг.

Үүгээр нь эрдэмтэд нээлт хийж амьд ус гаргаж олон хүнийг эмчлэн эдгэрүүлж байсан туршлага буй. Орон сууцанд амьдардаг бидний крантаар гоожиж байгаа ус бол хэдэн арав зуун км хоолойгоор хүчтэй насосанд шахагдан явах замдаа төмөр хоолойнуудын нугаралт бүр дээр цохигдон үйлээ үзэж хэлбэр дүрсээ алдан “үхсэн ус” болдогийг судлаачид аль хэдийн тогтоожээ. Усны молекулууд цөмийн цацрагт туяанд өртөх юм бол хэлбэр дүрс ой санамжаа бүрмөсөн алдан түүнийг нь уусан хүмүүс олноороо мэдрэл нь муудан солиорч үхэж байсныг Японы эрдэмтэд дэлхийн хоёрдугаар дайны дараахан олж илрүүлсэн байдаг.

Ус зөрүүдэлдгийн учир шалтгаан

Бүх бодис хөрөх хөлдөхдөө агшдаг байхад ус ганцаараа тэлдэг. Хөлдөхдөө усанд агуулагдсан элдэв бодисыг төв хэсэг рүүгээ татаж цэвэр молекулуудаа гадагшлуулан дотроосоо цэвэршдэг. Айргийг хөлдөөхөд голд нь охь үлддэгийг санаж байна уу. Яг тийм маягаар.

Ус хөлдсөнийхөө дараа өөрийнхөө бий болгосон амьд байгалаа аварч хамгаалах гэсэндээ дахин тэлдэг. Тэгдэггүйсэн бол гол мөрөн далай тэнгисийн мөс доошлон живж, ёроолдоо хvртэл хөлдөж бүх ургамал, амьтан мөхнө дөө. Ус бидэндээ хайртайдаа л ингэж байгаа хэрэг. Эзлэхүүнээрээ тэлж, хөнгөрч хөвж -100 градус хүрдэг Антарктидийн хахир өвлийн хүйтнээс хүртэл доороо байгаа бvхнийг хамгаалж амьдралыг нь тэтгэдэг. Ийнхүү ус мөс болон хөлдөхдөө тэлж гажилт орсон эд эсээ өөрөө засч, үүнийг нь хэрэглэдэг хүн амьтныг эрүүлжүүлдэг. Хойд туйлын орчимд амьдардаг цаатнууд мөсөн уулаас хагалан аваачиж цай хоол хийхэд жирийн уснаас хэд дахин амттай болдог, мөн бие организм нь архи болоод бусад зүйлд хордлогод орсон үед гайхалтай хурдан эрүүлждэг талаар ярихыг сонссон юм байна.

Туйлын мөсөн уулс нь доор хаяж хэдэн арван мянгаас сая жил хүртэл настай учир тэр үед хөлдөж хатуурсан ус ямар гайхалтай цэвэр цэнгэг эрүүл байх нь тодорхой. Мөстэй коко колаг бид бvгд л таалан хүртдэг нь коландаа биш мөсөндөө байгаа хэрэг. Гол мөрний адагт амьдардаг загас жараахай бүгд л өөдөөгөө өгсөж, цас мөстэй усан доогуур хэдэн зуу, мянган км амь тэмцэж шурган явсаар голын эхэнд үр төлөө үлдээж байхыг нь бид телевизээр хардаг билээ. Халуун орны шувууд хүртэл зундаа Монгол нутгийг зорин ирдэг нь үр төлөө хөлдөж цэвэршсэн эрүүл устай орчинд төрүүлж бойжуулах зорилгыг агуулдаг гэхэд хилсдэхгүй болов уу.

Ус бидний авралын од

Хүчилтөрөгч хэмээх бодис нь химийн бусад элементүүдтэй харьцуулахад хамгийн эрчимтэй урвалд орж исэлддэг тул байгальд дангаараа оршин тогтнож чаддаггүй. Тэрээр бусдын эд эсийг өөртөө татан авч төмрийг зэврүүлж, мөнгийг харлуулж, зэсийг ногооруулдаг хүчтэн. Түүнийг дийлэх шидтэн хорвоо ертөнцөд үгүй юу гэтэл биш ээ.

Ус хvчилтөрөгчийг бусдаасаа өмнө булаан авч урвалд оруулалгүйгээр өөрийнхөө “сейфэнд” хийж найдвартай хадгалдаг. Тэгээд үүнийгээ бидэнд шаардлагатай vед бага багаар нь багцлан өгдөг. Бидний амьсгалдаг агаарт байх 20 хувийн хүчилтөрөгчийн агууламж буудаг ч үгүй, өсдөг ч үгүй нэгэн хэмжээндээ байгаад байдгийн гол нууц нь энэ. Нуур, цөөрмийн ус биологийн бохирдолд орох үедээ ялзарсан ургамал, амьтны гаралтай бодисыг исэлдүүлэн өөрөөсөө зайлуулна. Хүн амьтны биед санамсаргүй орсон аливаа хорт бодисыг ус исэлдүүлэн тундасжуулж, цэвэршүүлэн ариутгана. Өөрөөр хэлбэл ус өөртөө байгаа энерги бүхнээрээ өөрийгөө болоод манийхаа бие организмыг хорин дөрвөн цагийн туршид байнга цэвэршүүлдэг бидний эрүүл мэндийн мөнхийн сахиул. Энэ бүгд нь хэмжээтэй тул энерги нь дуусаад ирэхийн үед лусын эзэн уурлан догширч бид бүхнийгээ үе үе хөнөөчих дөхдөг нь цаанаа бас л учиртай.

Усны хомсдол, бохирдлын талаар сэтгэл эмзэглэм баримтуудаас товчхон удрьвал:

 • 2009 оны хавар Туркт болсон олон улсын усны форумаас гаргасан баримт бичигт 2020 он гэхэд дэлхийн долоон миллиард хvний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдарна гэсэн тооцоо гарчээ. Дэлхий нийт усны ердөө 2,5 хувь нь цэвэр ус байдгийг дахин санагтун.

• Хэдэн жилийн өмнө явагдсан усны тооллогын дүнгээс үзэхэд 4234 гол горхины 21% буюу 887 нь, 2566 нуурын 45% буюу 1166 нь, 7244 булгийн 29% буюу 2096 нь ширгэсэн дүнтэй байна.

• Улаанбаатар хотын хэмжээнд хөрс, усны бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Хүн ам өсч, нэг сая гаруй хүн болсноос болж хог хаягдал ихсэн, экологийн тэнцвэртэй байдал нэгэнт алдагджээ. Бохирдуулж байгаа гол эх үүсвэр нь гэр хорооллын жорлон, болон хааяагүй ил задгай машин угаалгын цэгүүд. Нийслэлийн хэмжээнд 180 гаруй мянган жорлон мөн төдий чинээний муу усны нүх тэнд үүрлэсэн элдэв нянгууд хөрсөөр дамжин гүний усыг бохирдуулж байна. Дээр нь машин засвар, угаалгын газрууд гээд хотын хөрс усыг бохирдуулах эх үүсвэр бишгүй байгаа атал иргэд хашаа, зусландаа 2-3хан метр ухаад л худаг гаргаж, ундандаа хэрэглэж байгаа.

• Манай улс өнөөдөр хүн амын  ахуйн хэрэгцээнд жилд 90.5 сая, үйлдвэр аж ахуйн зориулалтаар 222,3 сая куб м ус хэрэглэж, 200 сая куб метр бохир ус гаргаж, үүний дийлэнх хэсгийг гол мөрөн рүү шууд нийлүүлдэг гэсэн тооцоо байдаг.

• Японы эрдэмтдийн тооцоогоор 5-8 жилийн дараа Улаанбаатар хот усны гачигдалд орж эхлэх юм байна. Тэгэхээр усгүй Улаанбаатар хотод экологийн асуудал эдийн засгийн, эдийн засгийн асуудал улс төрийн асуудал болох нь дамжиггүй. Ирээдүйд дэлхийн дайн уснаас үүснэ гэдгийг Болгарын Ванга мэтийн алдарт зөнчдөөр зогсохгүй томоохон эрдэмтэд ч хэлж байна.

• Туул голын сав газрын усны нийт нөөцийг 1977 онд орос мэргэжилтнүүд 230 мянган м/куб гэж тогтоож өгсөн байдаг. Хотын хэрэгцээг 1.2 сая хүнээр бодоод тооцоход 330 мянган м/куб болж байгаа юм. Гэтэл өнөөдөр өдөрт 170 мянган м/куб усыг ундны усны эх үүсвэрээс авч төвлөрсөн сүлжээгээр дамжуулан хэрэглэж байна.

   Та гар нүүрээ угаахдаа бас шүдээ угаах хооронд тань хичнээн литр ус зүгээр гоожиж байдаг билээ. Бидний өвөг дээдэс амандаа балгасан усаар нүүр гараа угаадаг, үүндээ ганцхан аяга ус зарж байсан цаг саяхан. Усыг хэмнэхийн тул тоолууртай байхыг шаардаад байгаа хоёр шалтгаан бий. Нэгд та хэрэглэсэн усандаа бага мөнгө төлнө. Хоёрт та өдрөөс өдөрт хомсдож буй усаа хэмнэнэ. 6 ам бүлтэй тоолууртай айл 30 шоо метр усандаа сард дунджаар 7000 орчим төгрөг төлдөг байна. Тэгвэл тоолуургүй айлаас нэг хүнээс НӨТ оролцуулаад 3000 төгрөгөөр бодож төлбөр авдаг. Энэ тоогоо 6 хүнээр үржүүлэхээр 18000 төгрөг болно. Сард та тоолууртай айлаас 10000 төгрөг илүү төлбөл жилдээ 120000 төгрөг илүү төлнө гэсэн үг. Ингэж илүү мөнгө төлөх хэрэг байна уу. Мөнгө илүү төлөхөөс гадна тоолуургүй айл өрхийн хүмүүс усны үнэ цэнийг огт боддоггүй. Туул голын сав дагуух усны нөөц багасч 2020 он гэхэд Улаанбаатар хот маань усгүйдэхийн аюул нүүрлээд  байна. Хэрэглээний усны хомсдол харанга дэлдэж буй энэ үед хэрэглэгчид та бүхэн гэр орондоо тоолуур тавиулж өөрсдийгөө аврах хэрэгтэй болох нь ээ. Байшинд суудаг нэг хүн өдөрт дунджаар 250 литр ус хэрэглэдэг гэж тооцоход долоо хоногт 1750 сард долоон тонн орчим ус хэрэглэж байна. Хэзээ ч сард долоон тонн ус ганцаараа хэрэглэдэггүй гэж бодож байгаа бол хэрэглээгээ та өөрөө хянаад нэг үзээрэй. Та бүхэнд хандан хүн бүр гэр орондоо усны шүүлтүүр тоолуур тавиулах, ашигласан усаа дахин хэрэглэх арга технологи нэвтрүүлэхийг уриалж байна. Энэ нь гэр бүлийнхний тань эрүүл мэнд болоод эдийн засагт тун хэрэгтэй зүйл юм шүү.

  Монголчууд шиг алт зэс болоод арьс шир ноос ноолуураа цэвэр усаар угаадаг,  үйлдвэр аж ахуйн газрын бүх хэрэгцээг цэвэр усаар хангадаг, ариун цэвриийн өрөөнийхөө суултуурын бочкиг цэвэр усаар дүүргэдэг, машинаа цэвэр усаар угаадаг улс орон өнөөдөр дэлхийд байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Хоногт хаягдал болгон Туул гол руу цутгаж байгаа 200 мянган тонн усныхаа ядаж хагасыг нь дахин хэрэглэдэг технологит нэн даруй шилжихгүй бол Улаанбаатарчууд бидэнд ангаж цангахын аюул тун ойрхон байгааг дахин сануулахад илүүдэхгүй болов уу

2016-3-22

Ш.Пүрэвсүрэн

Нийт: 51 Сэтгэгдэл

2017 оны 6-р сарын 14

… [Trackback]

[…] There you will find 29318 more Infos: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Funciona Propecia Purchase Generic Cialis Amoxicillin Allergy Crohn’S

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Buy Xenical Over The Counter generic cialis Buy Tretinoin Online

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Amoxicillin Childrens Dosage buy viagra online Malegra Dxt No Prescription

Chasadvito
2017 оны 8-р сарын 10

Cialis Comprar Paypal viagra Baclofene Strasbourg

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Oxido Nitrico Viagra online pharmacy Achat De Lioresal

2017 оны 9-р сарын 25

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you can find 23192 additional Informations|Informations to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2017 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you can find 40662 more Infos|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

MiguBamb
2017 оны 9-р сарын 29

Bentyl 20mg In Internet Farmacia On Line Cialis Generico Risque Achat Viagra En Levallois cialis price Generic Tab Provera Get Website Without A Script

MiguBamb
2017 оны 10-р сарын 3

Online Indian Viagra In Uae Reputable Online Pharmacies Uk viagra Lasix Drug Interaction Farmacias Online En Canada Female Viagra Online Canada

2017 оны 10-р сарын 4

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you can find 3010 additional Informations|Informations to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Generic Zithromax Tablet Buy Accutane Online No Prescription cheap levitra canada Buy Fluconazole Indiana

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Precio Cialis En Farmacia Espana Propecia Cheapest Secure Propecia Side Effects Short Term viagra online pharmacy Singapore Pharmacy Online Viagra Cialis Levitra Generique

MiguBamb
2017 оны 10-р сарын 9

Generic Soft Cialis viagra Amoxicillin Resistance Children Tonsillar Infection

MiguBamb
2017 оны 10-р сарын 14

Does Amoxicillin Cause Gas levitra pills for sale Amoxicillin Used In Abortions

MiguBamb
2017 оны 10-р сарын 22

Vendo Cialis Original Provera Website With Free Shipping viagra Can I Purchase Acticin Scabies Como Usar Propecia

MiguBamb
2017 оны 10-р сарын 25

Canadian Pharmacy Doxycycline Comprar Kamagra Online viagra Carbimazole

MiguBamb
2017 оны 10-р сарын 28

Mail order isotretinoin mastercard Comment Prendre Cytotec cialis Tab Elocon 0.1% Buying Flagyl Antibiotics Online From The Usa Buy Celebrex Uk

MiguBamb
2017 оны 10-р сарын 31

Generique Cialis 40mg I Want To Buy Benemid Cialis Mg 20 viagra online pharmacy Buy Outdated Promethazine Codeine Syrup Buy Synthroid Uk Tarifas De La Propecia

MiguBamb
2017 оны 11-р сарын 4

Free Viagra At No Cost On Line Us Pharmacy best prices for legal levitra Venta De La Propecia Venlafaxine 150mg No Rx Kamagra In Linea Orleans

2017 оны 11-р сарын 7

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you can find 16708 more Informations|Informations to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

MiguBamb
2017 оны 11-р сарын 12

Acheter Xenical En Suisse Sale Zentel generic cialis Viagra Super Active 3 8 Day Shipping Essais Cliniques Priligy

MiguBamb
2017 оны 11-р сарын 24

Trazodone viagra Best Generic Levitra Prices Cialis Spedizione Contrassegno

MiguBamb
2017 оны 11-р сарын 26

Prodotto Propecia Acquisto Viagra Forum viagra Viagra C’Est Quoi Admission Post Clomid Cialis Osterreich Preis

2017 оны 12-р сарын 1

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you will find 53577 more Informations|Informations on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2017 оны 12-р сарын 12

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you can find 5248 more Informations|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 1-р сарын 3

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you will find 32628 additional Infos|Informations to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 1-р сарын 9

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you will find 53423 additional Infos|Infos on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 1-р сарын 10

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you can find 54211 more Infos|Informations on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 1-р сарын 10

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you can find 66075 additional Informations|Informations on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 1-р сарын 12

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you can find 13212 additional Infos|Informations to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 1-р сарын 29

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you can find 40082 additional Infos|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 2-р сарын 5

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you will find 61496 additional Informations|Informations on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 2-р сарын 8

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you will find 48797 more Informations|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 2-р сарын 15

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you will find 21701 additional Infos|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

EveDalo
2018 оны 2-р сарын 23

Where Can Ibuy Ivermectin For Humans buy cialis Cephalexin Dosaging Online Generic Plavix Sex Med Man

2018 оны 2-р сарын 27

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you can find 1351 more Infos|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 3-р сарын 15

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you can find 39353 additional Informations|Informations to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 3-р сарын 31

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 94281 more Informations|Infos on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 5-р сарын 16

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you can find 72092 more Informations|Informations on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 5-р сарын 16

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you can find 42255 more Infos|Informations to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 5-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you can find 77330 additional Informations|Informations on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 6-р сарын 3

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you will find 64412 more Informations|Informations on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 6-р сарын 6

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you will find 97858 more Infos|Infos on that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 23412 more Informations|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

2018 оны 7-р сарын 5

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you will find 11527 more Infos|Infos to that Topic: zms.mn/3-saryn-22-delhiin-usny-udur/ […]

maglia Juve
2018 оны 9-р сарын 10

Just simply had to stress I’m lucky I came in your page!|
maglia Juve http://www.haeroo.com/Juven-bambini-47/

Arsenal tröja
2018 оны 9-р сарын 10

Wow, gorgeous site. Thnx …
Arsenal tröja http://www.afterglowvp.com/Arsenal-fotbollstroja-p-119130.cfm

Billige barcelona fodboldtrøjer
2018 оны 9-р сарын 11

Particularly enlightening looking forth to returning.
Billige barcelona fodboldtrøjer http://www.crimsontee.com/barcelona/douglas-troeje-2016-9600/

arsenal drakt med trykk
2018 оны 9-р сарын 11

Thanks very helpful. Will certainly share website with my friends.
arsenal drakt med trykk http://www.nottheitgirls.com/arsenal-vs12.no

maglie calcio
2018 оны 9-р сарын 23

Great Site, Carry on the excellent work. Thanks!|
maglie calcio http://www.doralcentermall.com/roma-rudiger-bambino-maglia-66184

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *