2900 даргын цалинг бууруулна

10-р сарын 21, 2015 10:36 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 74
143703087655a759dc30225

М.ЦЭЦЭГ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХын гишүүн Х.Тэмүүжин, терроризмтой тэмцэх багаж хэрэгслийг худалдан авахад зарцуулах мөнгө тусгасан эсэх, ирэх жил болох дээд хэмжээний уулзалтаас өмнө шаардлагатай хэрэгслийг авч чадах, үгүйг лавласан. Ажлын хэсгээс, терроризмтой тэмцэх багаж, хэрэгслийг худалдан авах гэрээ хийн 30 хувийн урьдчилгааг төлсөн хэмээсэн. Техник хэрэгсэл нь зургаан удаа тасарч ирсэн бөгөөд одоо үлдэгдэл 800 гаруй сая төгрөгийг төлөхөөр байгаа аж. Төсвийн тодотголд тусгасан мөнгө дээрх төлбөрийг барагдуулахад 80 саяар дутаж байгаа гэж Ажлын хэсгээс тодруулсан юм.

УИХын гишүүн Ц.Нямдорж төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ашиглалтад оруулах асуудал ямар шатанд явааг асуусан. Эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэх ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийд­вэрлэн Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн гэж Ажлын хэсгийн гишүүд хариулсан юм. УИХын гишүүн Д.Ганбат төрийн албан хаагчдын цалинг 30 хувь бууруулбал одоо авч буй цалин нь хэд орчим болохыг тодруулж асуусан. Ажлын хэсгээс, нийт төрийн албан хаагчид бус төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал яригдаж байгаа гэж хариулсан юм.

УИХын гишүүн З.ЭнхболдТөсвийн тодотголыг бид ярьж байна. Энэ хүрээнд жирийн эргүүлийн цагдаа, хянагчийн цалинг хасах асуудал яригдаагүй. 2900 даргын цалинг бууруулах тухай л ярьж байгаа. Энэ талаар хүмүүст зөв мэдээлэл өгөх хэрэгтэйгэв.

УИХын гишүүн Ц.Нямдорж, Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Гэтэл цалинг бууруулах асуудлаар Байнгын хороогоор ярьж санал хураалт явуулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэлээ. Тиймээс энэ асуудлаар Засгийн газраас тодруулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Түүний энэ саналыг Байнгын хорооны гишүүд хүлээн авч Засгийн газраас тодруулга авах хүртэл хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.

З.Баянсэлэнгэ: ХОХИРЛЫГ ЯАРАЛТАЙ БАРАГДУУЛМААР БАЙНА

Хэлэлцүүлгийн үеэр УИХын гишүүн З.Баянсэлэнгэ Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын асуудлыг хөндлөөЗ.Баянсэлэнгэ сайд хохирогчдын хохирлыг  барагдуулах ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Энэ ажилд нэлээд анхаарч байгаа ч ажил дорвитой урагшилж өгөхгүй хэл ам таталж байгаа гэнэ. Тэрээр хохирогчдын хохирлыг төсөвт төвлөрсөн 15.6 тэрбум төгрөгөөр барагдуулах хэрэгтэй. Тиймээс дээрх мөнгийг тодотголд суулгах хэрэгтэй байна гэлээ. 15.6 тэрбум төгрөг гэдэг нь хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг 80-90 хувиар барагдуулах хэмжээний мөнгө аж. Эдгээр хохирогч дотор 1-2 сая төгрөгийн хохиролтой олон хохирогч Хууль зүйн яам болон олон байгууллагаар явж, асуудлыг тавьж байгаа бөгөөд  хохирогчдын ард тэдний гэр бүл, олон мянган хохирогч байгаа учраас олон жил шийдэгдэхгүй ужигарсан энэ асуудлыг яаралтай шийдмээр байгааг санууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *