273 лифтийг солихоор болжээ

12-р сарын 9, 2015 2:53 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 48
ff

Ц.БАЯР

Манай улсын хэмжээнд 4172 лифт байдаг. Эдгээрийн 56 хувь нь тав хүртэл бусад нь  20 ба түүнээс дээш жил ашиглагдсан гэсэн судалгаа гарчээ. МХГ-аас 195 байгууллагын 511 лифтийг шалган 2288 зөрчил илрүүлсэн байна. Улсын хэмжээнд ашиглалтын хугацаа дууссан 140 байгууллагын 922 лифтний 649-ийг нь шинэчилсэн бол 273-ыг шинэчилж чадаагүй байна. Шинэчлэх шаардлагатай 273 лифтийг солих тухай албан тоотыг Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвд хүргүүлэхээр тогтлоо. Шалгалтын үеэр лифтний хүчин чадлыг дур мэдэн нэмэгдүүлдгээс болж  зөрчил, аваар осол гардаг гэсэн дүгнэлт гарсан байна.

Эх сурвалж:www.zms.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *