25 жилийн өмнөх С.Зориг “Тайм” сэтгүүлд

10-р сарын 2, 2015 10:16 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 66
10-2-1

М.ЦЭЦЭГ

Энэ зураг 1990 оны нэгдүгээр сард Америкийн долоо хоног тутмын “Тайм” сэтгүүлд гарч байжээ. Тэр үед Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны талаар фото сурвалжлага бэлтгэсэн юм байна.

Тус сэтгүүлийн фото сурвалжлагч Питер Чарьлзворс Монголд ирж энэхүү зургийг авч байсан аж. Тэрээр өнгөрсөн хавар С.Зориг агсны гэр бүлийнхэнд өөрийн авсан хэд хэдэн зургаа өгч, хэвлэлд нийтэлж болохыг зөвшөөрсөн юм байна. Тэгэхээр энэ түүхэн зураг “Тайм” сэтгүүлээс өөр хэвлэлд нийтлэг­дэж байгаагүй гэсэн үг.

Манай сонин талийгаачийн гэр бүлийнхнээс зөвшөөрөл авч түүний гэгээн дурсгалд зориулан энэхүү гэрэл зургийг олны хүр­тээл болгож байна. Нэрт улстөрч С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг гарч орон даяар гашуудал зарла­сан билээ. Тэрхүү хар өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр талийгаачийн гэр бүлийнхэн, улс төрд хамтран зүтгэж явсан нөхөд, дотны анд найзууд, нэг намын журмын нөхөд нь хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Barnypok
2017 оны 4-р сарын 2

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *