Ц.Мөнхбат: Баривчлах, хорих ялтай хүмүүсийг маргаашнаас эхлэн суллана

11-р сарын 4, 2015 9:13 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 85
11-4-3

Б.ЭНХЗАЯА

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа.

 

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдчихлаа. Батлагдсан өдрөөс ялтнууд суллагдах ёстой, зарим нь эрх чөлөөтэй болчихсон юм шиг нийгэмд ярьж байна. Гэтэл процессын асуудал хугацаа авч байгаа бололтой. Хуулийн хэрэгжилтэд гардан оролцож байгаагийн хувьд та энэ талаарх мэдээллийг өгөхгүй юу?

Өршөөл үзүүлэх тухай хууль 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зургаан удаа батлагдсан. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 11-нд УИХаар батлагдаж, хоёр сар гаруйн дараа буюу аравдугаар сарын 29-нд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эцсийн хэлэлцүүлэг болж хүчин төгөлдөр боллоо. Пүрэв гаригт батлагдсан уг хууль  Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн өчигдөр бидний гар дээр ирсэн. Тиймээс даваа гаригаас хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг эхлүүллээ.

Хууль өнгөрсөн наймдугаар сард батлагдсан. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн хоригоос бусад заалтыг хэрэгжүүлж ялтнуудыг суллах ёстой гэж хүний эрхийг хамгаалагчид ярьж байна?

Хууль хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард батлагдсан ч хууль тогтоох байгууллагад гурван сарын хугацаанд удааширсан. Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл ангиудаас бусдыг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Яагаад гэвэл тэдгээр нь хоригийн заалтуудтай уялдаа холбоотой байсан учраас хэрэгжүүлэхэд төвөгтэй нөхцөл байдал үүссэн.

Нөгөө талаас өмнөх таван хуульд хориг тавигдсан түүх байдаггүй. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн хориг шинэ нөхцөл байдал үүсгэсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагынхан зүгээр суусангүй. Хуульд хэдэн хүн хамрагдах урьдчилсан тооцоо судалгааг гаргаж, ялтны хувийн хэргийг хянаж тулгалт хийх, хууль хэрэглэх асуудлаар нэгдмэл ойлголттой болох зэргээр бэлтгэл ажлыг бүрэн хангууллаа. Энэ ажлын үр дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүхтэй хамтран эхний ээлжинд хорих, баривчлах ял биечлэн эдэлж байгаа хүмүүсийн асуудлыг энэ долоо хоногт багтааж шүүхэд шилжүүлэхээр болсон. Иймд  хуулийн  байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажиллагаанд шуурхай орсон  гэж ойлгож болно. Энэ ажиллагаанд прокурор нь дээрх байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж зохицуулах хариуцлагатай үүргийг өөртөө авч байнаДараагийн долоо хоногоос хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтнуудыг өршөөлд хамруулах ажлыг зохион байгуулна. Тэд торгох, албадан ажил хийлгэх, эрх хасах, эд хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн болон хорих  ял хойшлогдсон, тэнсэгдсэн хүмүүс. Энэ асуудлаар шийдвэр гүйцэтгэх, цагдаа, прокурор, шүүхийн байгууллага амжвал энэ сард багтаан шийдвэрлэх зорилт тавьж  хүчээ нэгтгэж байна.

Хорих ял эдэлж байгаа хүмүүсээс зарим нь ялаас чөлөөлөгдөх бол зарим нь эдлэх ялаас хоёр жил хасагдаж, магадгүй суллагдана. Хэрэв хоёр жилийг хасаад ял үлдвэл үргэлжлүүлж эдэлнэДээрх  хүмүүсийн зөвхөн хорих ял биш нэмэгдэл ялын асуудлыг бас хамтатган шийдвэрлэхээр  ажиллаж байна.

Хуулийн үйлчлэлээр өршөөлийн асуудал шүүхээр бас орох нь ээ?

Хуулийг хэрэгжүүлэх хоёр хэлбэр байна. Цагдаагийн байгууллагын хяналтад байгаа ялгүй болох хугацаа болон тэнссэн, ял хойшлогдсон ялтны асуудал. Цагдаагийнхан өршөөлд хамрагдах хүмүүсийн хувийн хэргийг судалж бүрдүүлэн прокурорт хүргүүлнэ. Уг албан тушаалтан хянаад үндэслэлтэй бол холбогдох тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах учиртай. Харин  хорих, баривчлах, албадан ажил хийлгэх, торгох, эд хөрөнгө хураах, эрх хасах төрлийн ялтай хүмүүсийг заавал шүүхээр оруулж шийдвэрлэнэ.

Өршөөл үзүүлэх тухай хуулиар хичнээн хүнийг суллах вэ?

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял хойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай 13375 хүн байна. Тэднээс хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хүн байгаагаас өршөөлд хамрагдах нь 2383. Хувьчлаад үзвэл 35.9 хувь нь өршөөгдөж байна гэсэн үг. Гэхдээ бүрэн чөлөөлөгдөх нь 1702. Үлдсэн нь хоёр жилийн ял хасуулаад үлдсэн ялыг үргэлжлүүлэн эдлэх юм. Харин цагдаагийн байгууллагын хяналтад тэнсэх, ял хойшлогдсон нийт 5373 хүн бий. Тэднээс өршөөлд хамрагдаад бүрэн суллагдах нь 4498. Өөрөөр хэлбэл, 83.7 хувь нь ялгүй болох нь гэж ойлгоно. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эрх хасах, эд хөрөнгө хураах төрлийн ялтай 1367 ялтнаас 1259 нь өршөөлд хамрагдахаар байгаа. 92 хувь нь гэсэн үг. Ингээд тооцоход 13375 хүнээс өршөөлд 8140 хүн буюу 60.8 хувь нь хамрагдана. Одоогийн байдлаар энэ тоо нэг их өөрчлөгдөхгүй, бага зэргийн хэлбэлзэл байж болох юм

Тэд яг хэзээнээс эрх чөлөөтэй болох вэ?

Нөгөөдөр буюу 5-наас баривчлах, хорих ялтай 2383 хүний материал прокуророос шүүх рүү шилжсэн байх ёстой. Хорих ангиуд өчигдрөөс прокурорт холбогдох материалыг шилжүүлж эхэлсэн. Прокурор хянаж тогтоол үйлдэн дүгнэлт бичээд шүүх рүү шилжүүлж дүгнэлт гаргана. Эцсийн хугацаа пүрэв гариг. Зарим прокурорын газрууд өнөөдрөөс шүүхэд ялтны хувийн хэрэг, тогтоолыг шүүхэд хүргүүлж эхэлсэн. Шүүх материал хүлээж аваад даруй шийдэх ажлыг зохион байгуулж байгаа. Үндсэндээ нөгөөдрөөс эхлээд эхний хүмүүс суллагдана. Бид ирэх даваа гаригт урьдчилсан байдлаар дүнгээ гарганаЯмартаа ч хуулийн байгууллага хүний эрхийг дээдэлж хуулийн хэрэгжилтийг түргэн хугацаанд эхлүүлээд байна.

Суллагдсан иргэд хот, хөдөөд хаана нь дийлэнх байх вэ?

Нийт ялтнуудын 60-70 хувь нь Улаанбаатарт төвлөрч байгаа учир гол ачаалал нийслэлд байна. Тиймээс орон нутагт цаг хугацааны хувьд хурдан шийдэх боломжтой. Үүнд нэг зүйл нэмж хэлэхэд хорихоос өөр төрлийн ялтай хүмүүсийн  хилийн хориг цуцлагдана. Энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөж  байна.

Монгол Улс өмнө нь таван удаа хууль гаргаж  иргэдээ өршөөж байсан гэлээ. Гэм хийсэн олон мянган хүн нэг дор суллагдахад гэмт хэргийн гаралт нэмэгдэж тэр хэрээр нийгэмд айдас төрүүлнэ гэх юм?

Өмнө нь гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг судлахаар хоёр асуудлыг онцолж болох байна. Сайн нь ч, саар нь ч бий. Төрөөс олон мянган хүнийг суллаж эрх чөлөөтэй болгоно гэдэг иргэддээ үзүүлж байгаа буянтай ажил. Нөгөө талаар улс эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хоол ундны зардал хэмнэхээс эхлээд тодорхой хэмжээний дэмтэй. Саар тал нь жилийн өмнө албан ёсны байгууллагаас хийсэн судалгаагаар зөвхөн өршөөлийн хуулиар ч биш хуульд заасан бусад үндэслэлээр хорих ангиас суллагдсан хүмүүсийн 47-49 хувь нь дахин гэмт хэрэгт холбогдсон байгаа юм. Энэ нь нийгэмд айдас хүйдэс авчрахаас гадна хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллагад ачааллыг нэмэгдүүлж, ажил ундарна гэсэн үг. Хамгийн гол нь хүнээ олж суллах нь чухал юм. Цаашид хууль тогтоогчид энэ талаар судалж анхаарах байх.

Өмнөх өршөөлийн хуульд хамрагдаж байсан хүмүүсийн тухайд?

Өмнөх хуулиудад өршөөлд хамрагдсан бол дахин өршөөх нь хаалттай байсан. Харин энэ удаа хаалтгүй болсон. Өөрөөр хэлбэл өмнөх хуулиар өршөөгдөж гарчихаад дахин гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа хүмүүс дахиад өршөөлд хамрагдах бололцоотой болсон. Удаа дараа ял эдэлж шийтгүүлсэн хүмүүс цөөнгүй бий. Тэднийг өршөөлд хамруулан суллана гэдэг дахин гэмт хэрэг үйлдээч гэсэнтэй адил. Үнэндээ хорих байгууллагад ялтныг нийгэмшүүлэх хөтөлбөр гарсан ч бодит байдал дээр хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын буруу биш. Шууд хэлэхэд төрөөс энэ асуудлыг  олигтой анхаарч үзэхгүй байгаатай холбоотой.

Өршөөлд  хамааруу­лахгүй зүйл ангиар ял шийтгүүлсэн хорихоос өөр төрлийн  ялаар шийтгүүлсэн хүмүүсийн асуудлыг яах бол?

– Энэ тохиолдолд тэдгээр хүмүүсийг өршөөлд хамааруулах,  ялаас чөлөөлөх асуудал байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 8 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Uti Amoxicillin Price Of Kamagra Amitriptyline 50 Mg For Sale

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Prix Levitra Suisse viagra Amoxicillin And Throat Hoarseness

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Is Cephalexin A Viral Infection viagra online pharmacy Secure Ordering Isotretinoin Pills In Internet

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Easiest Way To Get An Ed Perscription online pharmacy Shelf Life Cephalexin

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Kamagra En Belgique cialis buy online Viagra Cialis Levitra Kaufen

EveDalo
2018 оны 2-р сарын 20

Buy Low Cost Dapoxetine Pills Cialis Generico Simi cialis Cialis Tiempo De Accion Cytotec Sans Ordonnance Pharmacie

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Cerco Levitra Le Cialis Combien De Temps Can I Mix Amoxicillin With Water cialis 20mg price at walmart Viagra Jelly Online Uk

Zelagele
2018 оны 9-р сарын 20

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *