23 айл усанд автаж, зургаан настай хүү осолджээ

6-р сарын 15, 2018 10:47 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 49
35461876_1845594842153122_2779556379881373696_n

С.САРУУЛ

Сүхбаатар, Булган аймгуудад өчигдөр буюу зургадугаар сарын 14-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буусан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж үерийн ус зайлуулах далангийн усанд иргэн Д унасан, мөн 15 өрх айлын гэр, хашаанд ус орж аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, иргэн Д-г уснаас эсэн мэнд гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 23 өрх айлын 86 хүнийг үерт авсан газраас гарган, усыг зайлуулах арга хэмжээ авсан байна.

Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас барсан байна. Одоогийн байдлаар тус сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 5 автомашинтайгаар сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *