2020 онд 25 тонн алт олборлохоор төлөвлөжээ

2-р сарын 6, 2018 9:47 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 36
12

Л.НАРАНБААТАР

Уул уурхайн эдийн засагч

 Зууны мэдээсонинГложекс консалтингкомпаниас гаргадаг уул уурхайн салбарын судалгааны мэдээллээс хүргэхээр боллоо.

 Монголын уул уурхайн салбарын нийт хайгуулын болон ашиглалтын лицензийн тал хувь нь алтны лиценз бий. Хэдийгээр алт олборлох нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хангалттай хийдэггүй гэсэн шүүмжлэл байдаг ч эдийн засгийн ач холбогдлыг нь авч үзэхээс аргагүй. Манай улсын уул уурхайн салбар 90 гаруй жилийн түүхтэй. ТэгвэлАлт-2” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд алтны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн онд Монгол Улс 19.8 тонн алт олборлосон бөгөөд 2010-2012 оны үед зургаа орчим тонныг олборлож байв. Ирэх жилүүдэд алт олборлолтыг нэмэгдүүлэхээр Засгийн газар, салбарын яамны бодлого чиглэж байна. 2020 он гэхэд Монгол Улс жилд 25 тонн алт олборлохоор төлөвлөжээ.1011

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *