2018 онд 13 сургууль, 23 цэцэрлэг шинээр барина

2-р сарын 14, 2018 10:33 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 60
12

Э.БЭРЦЭЦЭГ

Боловсролын салбарын “гажиг” болсон нэг асуудал бол яам  төрөөс зарлаж буй тендер, түүнтэй хамааралтай ажилд оролцдог явдал байв. Сургалтын чанар, хүүхдийн төлөвшил, соёлын асуудал зэрэг үндсэн ажлаасаа илүү барилгын тендер сонгон шалгаруулалт тойрсон ажилд дийлэнх цагаа зарцуулдаг байсан нь нууц биш. Үүнийг дагаад эрх ашгийн зөрчил, авлига хээл хахуулийн асуудал  яригдаг байсан. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гаргаж, нийтдээ 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, тендер зарлах, зохион байгуулах эрхийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлэхээр болжээ. Реформийн шинжтэй энэ шийдвэр нь олон эерэг үр дагавартай юм. Нэгдүгээрт, яамны удирдлагууд тендер тойрч бужигнахгүй, үндсэн ажилдаа анхаарна, Хоёрдугаарт, цэцэг, сургуулийн барилгууд тендерийн асуудлаас болж барилгын ажил нь намар эхэлдэг явдал эцэслэгдэж, түргэн хугацаанд баригдаж дуусна, Гуравдугаарт, ил тод, нээлттэй болно. Тиймээс  боловсролын салбарт байгаагүй шинэ хандлага, реформ гэж дүгнэхэд буруудахгүй. Дээрх ажлын үр дүнд 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ.Мөн Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барихаар  БСШУС-ын яам төлөвлөж байгаа аж. 2018 оны хувьд  13 сургууль, 23 цэцэрлэг,  долоон дотуур байр, 10  спорт заал  шинээр ашиглалтад орно гэдгийг албаныхан хэлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *