13 настай энэтхэг хүүгийн бүтээл 4000 долларын шагнал хүртлээ

7-р сарын 6, 2018 2:06 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 30
36686724_1878738735505399_2015800809698099200_n

С.САРУУЛ

Монгол Улсад дөрвөн өдөр үргэлжилсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр /2018.07.06/ хаалтаа хийж байна. Хаалтын арга хэмжээн дээр сайд нарын хурлын  хүрээнд зохион байгуулагдсан  видео бүтээлийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг бүтээлийн эздээр “Мерси-Кор Монгол” ОУБ-ын “Хамтын хүчээр зудыг даван туулах нь” бүтээл, Энэтхэг улсын 13 настай хүү Рамешвар Михир Бхаттын “Халуун давалгаа бүтээл”-үүд тус тус тодорч, 4000 ам. доллараар шагнуулсан юм.

Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах нь” сэдвийн дор бүс нутгийн олон улс орны уран бүтээлчдээс “Хүний нөлөөлөл”, “Инноваци болон технологи”, “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавх” зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, үр өгөөжийг харуулах, хөхүүлэн дэмжих, улс орны тогтвортой хөгжлийг хангах үзэл санааг түгээх зорилгоор бүс нутгийн уран бүтээлчдийн дунд энэ оны нэгдүгээр сарын 24-тавдугаар сарын 15-ны хооронд зарлагдсан.

Уралдааныг зарласан хугацаанд Ази, Номхон далайн бүсийн орнуудын нийт 40 орчим бүтээл НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газарт ирсэн байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын гишүүд, Ази-Номхон далайн телевизийн холбоо (ABU), Монголын телевизийн корпораци (MBC)-аас бүрдсэн шүүгчид дээрх бүтээлүүдийг сэдвийн хамаарал, цар хүрээ, олон нийтэд хандах хандлага, бүтээлч шинэлэг байдал, өвөрмөц шинж чанар, сэдэлжүүлсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр нь дүгнэж шилдэг бүтээлийг шалгаруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *