1072 хувьцааг “амилуулах” хоёр хувилбар

5-р сарын 10, 2018 9:02 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 19
1-2 ETT

С.УЯНГА

 “ЭрдэнэсТавантолгойкомпани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтсон. Гэхдээ иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашгийг харвал нэг иргэнд 3000 төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан тухайгаа долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчид танилцуулж байв. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээсЭрдэнэсТавантолгойХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж, 3000 төгрөг биш 300000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах санал гаргасан юм.

ТэгвэлЭрдэнэс Монголкомпанийн захирал Ц.Түмэнцогт, “ЭрдэнэсТавантолгойХКийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, Хөрөнгө оруу­лалтын газрын захи­рал С.Ашидмөнх нар өчигдөр 1072 хувь­цаагамьоруулах хоёр хувилбарыг Ерөн­хийлөг­чид танилцууллаа.

 Иргэдэд ногдол ашиг тараах эхний хувилбар ньЭрдэнэсТавантолгойкомпанийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мян­ган төгрөгийн ногдол ашиг тараахын тулд 300 орчим сая метр куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олбор­лож, борлуулах шаард­лага­тай. Гэсэн ч ком­пани өнгөрсөн онд 47 сая метр куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэг­дүүлэх боломжгүй гэлээ.

Харин хоёр дахь хувилбар нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах юм. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувил­бар аж. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваа­рилах боломжтой бөгөөд компанийн өрт­гийг бууруулснаар 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Тэдний саналыг сонс­соны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хуулийн 6.1-т “… байга­лийн баялаг гагцхүү ард түм­ний мэдэл, төрийн хам­гаа­лалтад байна” гэс­ний дагуу байгалийн баял­гаас ард иргэдэд ног­дол ашиг тараах асууд­лаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувь­цааг хамгаалах асуу­­дал тусгагдаж бай­гаа. Компанийн удирд­лагуудын ногдол ашиг ху­ваарилах саналыг дэмжинэ” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write an essay for me http://sdfeklhjyujg.com/

You actually revealed that effectively!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *