1000 хүүхэд шинэ цүнх гардан авлаа

8-р сарын 27, 2018 1:36 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 21
é11

Ц.БАЯР       

Өнөөдөр зорилтот бүлгийн 1000 хүүхдэд цүнх хандивлах арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээг Монголын Банк бус санхүүгийн байгууллагын нэгдсэн холбооноос зохион байгуулав. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд  олон санаачилга хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийн нэгэн гол үйл ажиллагаа нь “1000 цүнх ” challenge-г хөтөлбөр юм.  Нийт гишүүн 40 орчим байгууллага болон харилцагч иргэд хамтран зохион байгуулж буйгаар онцлогтой. Мөн тухайн байгууллагууд өөрсдийн нутаг дэвсгэрт хамаарах орлого бага өрхийн хүүхдийг сонгон авч цүнх авах эрхийн бичиг олгожээ. Хүүхдүүд эрхийн бичгийн дагуу цүнхээ гардан авч байлаа. Энэхүү  санаачилга хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж одоогоор  3000 гаруй хүүхдүүдэд давхардуулалгүйгээр олгож байгаа хэмээн холбооныхон хэлж байв. Монголын Банк бус санхүүгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх  “1000 цүнх” арга хэмжээг нээж хэлэхдээ ” Бяцхан дүү нартаа эрдмийн их оргил руу үе тэнгийнхэнтэйгээ баяр баясгалантайгаар суралцахад нь өөрсдийн хувь нэмрээ оруулсаар өдгөө уламжлалт арга хэмжээ болон  гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү аяны гол зорилго нь жил бүр амьжиргааны түвшин доогуур 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэхэд оршдог билээ. Тиймээс хүүхдүүд та бүхэн хичээл номондоо шамдан онц сурахыг хүсэн ерөөе” гэсэн юм. Ийнхүү олон ам бүлтэй 1000 өрхийн 14-оос  доош насны хүүхдүүд ээж аавтайгаа ирж шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг ах эгч нараасаа гардан авч баяртай байлаа. Үйл ажиллагааг морин хуурын аялгуугаар эхлүүлж дуучид ая дуугаа өргөн баяцхан дүү нартаа хүндэтгэл үзүүлэв.

Эх сурвалж:polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *