100 жилийн өмнөх дундаж наслалт

6-р сарын 28, 2018 9:43 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 98
Illustration of Senior Citizens Chatting with their Caregivers

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Тэтгэврийн даатгалын бодлого боловсруулалтад урт хугацааны урьдчилсан тооцоолол маш чухал. Ойролцоогоор 100 жилийн өмнө буюу 1921 онд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 42, эмэгтэйчүүд 43 байв. Мэдээж бүх хүн 42-43 хүрээд нас бараагүй нь ойлгомжтой. Хүснэгтээс харвал 65 настай эрэгтэй хүний цаашид амьдрах дундаж хугацаа 1921 онд ес, эмэгтэйнх нь 11 жил байсан аж. Харин 1965 онд дундаж наслалт эрэгтэй 68, эмэгтэй 73 болж, тус бүр 25-29 насаар нэмэгдсэн байна. Мөн, 65 настай хүний цаашид амьдрах хугацаа ч дунджаар гурван насаар нэмэгджээ.

2010 оныг 1921 онтой харьцуулахад дундаж наслалт эрэгтэй 37, эмэгтэй 43 насаар, амьдрах дундаж хугацаа тус бүр 9, 12 насаар нэмэгджээ. Aль алинд нь 65 настай хүний цаашид амьдрах дундаж хугацааны өөрчлөлтөөс илүүтэйгээр, дундаж наслалтын өөрчлөлт илүү өндөр байна. Үүний гол шалтгаан нь нярайн эндэгдэл огцом буурсантай холбоотой юм. 1000 төрөлт тутамд нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо буюу нярайн эндэгдэл 1920 онд 165.7, 1965 онд 18.5, 2010 онд 2.3 болтлоо буурч, дундаж наслалт ч тэр хэрээр өссөн байна. Эндээс харвал өндөр настнууд “урт насалж байсан” гэж хэлж болно. Үнэн зөв статистик мэдээллийг гаргаж ирсэнээр дээрхийн адил урт хугацааны өөрчлөлтийг харьцуулан харах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *